Домэйн нэр


Домэйн нэр гэдэг нь Интернет дээр байрлаж буй веб сайтуудыг олоход тусалдаг хаяг юм. Жишээлбэл та  Google сайт руу орохын тулд www.google.com гэдэг хаягаар хандана. Таны сонирхож байгаа домэйн нэр хэний нэр дээр бүртгэлтэй байгааг энд дарж харна уу. Хэрвээ сул байгаа бол та авах бүрэн боломжтой гэсэн үг юм.

Домэйн нэр худалдаж авах үнийн санал  /MN домайн нэр гэж юу вэ?/

Төрөлүүд Төлбөр
таны нэр .mn 66.000₮/жилд
таны нэр .com 30.000 ₮/жилд
таны нэр .org 30.000 ₮/жилд
таны нэр .net 60.000 ₮/жилд

*Энэхүү саналд НӨАТ орсон болно

Domain name -Домэйн нэр нь нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэцтэй байдаг. Нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэц нь үндсэн домэйн нэр болох ба түүн дотор саб домэйн нэрнүүд нь дэд нэр+цэг+нэр+цэг+өргөтгөл гэсэн хэлбэртэй байна. Жишээлбэл greensoft.mn гэсэн домэйн нэр нь үндсэн сайт руу оруулдаг бол online.greensoft.mn  саб домэйн нэр (subdomain name) нь грийн софт компанийн домайн зардаг хэсэг рүү хөтөлдөг.
Харин нэр бол тухайн веб сайтыг илэрхийлэх, веб сайтын эзэн хүн ба компанийн сонгосон үг, үсгүүдийн нийлбэр байна.
Өргөтгөл нь тухайн веб сайтын агуулгыг илэрхийлэх ба мөн ямар улсынх гэдгийг илэрхийлж болно.

Жишээлбэл:

.com - commercial (худалдаа, бизнес),

.net - network (сүлжээ, хүмүүсийн холбоо),

.biz - бизнес,

.org - organization (ашгийн бус эсвэл төрийн бус байгууллагууд),

.gov - government (засгийн газрын, төрийн байгууллагууд),

.edu -education (боловсролын, сургалтын байгууллагуудын) г.м. илүү...

mn - mongolia (Монгол), jp - japan (Япон), ru - russia (Орос) г.м Мөн энэ 2 хэлбэр хавсарсан 3-р шатлалын домэйн нэр байж болдог.

Жишээ нь:  .com + .jp  = .co.jp , .net + uk = .ne.uk,  .gov + .mn - gov.mn, edu + mn = .edu.mn г.м.

Гэхдээ хэдийгээр ийм утга илэрхийлэх боловч аль ч домэйн нэрийн өргөтгөлийг ашиглаж болдог ба тийм ч чухал биш юм.