Мобайл мобайл бас дахин мобайл

Google-ээс мэдэгдсэнээр дэлхий даяар хийгдэж буй нийт хайлтуудын дийлэнх нь гар утас, таблетнаас хийгддэг болжээ. Танай компанийн вэб хуудас mobile-friendly буюу “мобайлд нөхөрсөг” биш бол гар утаснаас хандахад зураг, текстүүд нь хэт жижигхэн харагдана. Иймээс хэрэглэгч хэрэгтэй мэдээллээ олж авахад хэцүү гэсэн үг. Мөн мобайл хувилбаргүй, responsive буюу дэлгэцний хэмжээнээс хамааран өөрчлөгдөх боломж­гүй хуудаснууд гар утсан дээр хийгдсэн хайлтаар илрэхээргүй болж Google хайлтын алгоритм шинэчлэгдэж байна. Монголд томоохон компаниудын олонхи нь “мобайлд нөхөрсөг” болгон хуудсуудаа шинэчилсэн байгаа хэдий ч нийт компаниудын хувьд энэ үзүүлэлт тун таа­руу­хан байгаа.

“Грийн софт” ХХК нь таны вэб сайтыг бүх төрлийн ухаалаг гар утас , мобайл төхөөрөмжинд зөв ажилладаг болгох үйлчилгээг санал болгож байна.

 

Шууд залгах
Вэб сайт хийх үйлчилгээ