Домайн хаяг гэж юу вэ

2016-04-22

Домэйн нэр гэдэг нь Интернет  орчинд байрлаж буй веб сайтуудыг олоход тусалдаг интернет хаяг юм. Жишээлбэл gogo.mn сайт руу орохын тулд www.gogo.mn гэдэг хаягаар хандана. Үүнийг веб хөтчийнхөө хаягийн хэсэгт бичихэд веб хөтөч тань таньд gogo веб сайтыг нээж харуулдаг.

Домэйн нэр нь нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэцтэй байдаг. Нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэц нь үндсэн домэйн нэр болох ба түүн дотор саб домэйн нэрнүүд нь дэд нэр+цэг+нэр+цэг+өргөтгөл гэсэн хэлбэртэй байна. Жишээлбэл gogo.mn гэсэн домэйн нэр нь үндсэн сайт руу оруулдаг бол. news.gogo.mn нэт саб домэйн нэр (subdomain name) нь Gogo сайтын мэдээний хэсэг рүү хөтөлдөг.
Харин нэр бол тухайн веб сайтыг илэрхийлэх, веб сайтын эзэн хүн ба компанийн сонгосон үг, үсгүүдийн нийлбэр байна.

Таны сонирхож байгаа домэйн нэр хэний нэр дээр бүртгэлтэй байгааг эндээс хайж харна уу. Хэрвээ сул байгаа бол та авах бүрэн боломжтой гэсэн үг юм.

Өргөтгөл нь тухайн веб сайтын агуулгыг илэрхийлэх ба мөн ямар улсынх гэдгийг илэрхийлж болно.

Жишээлбэл:

  • .com - commercial (худалдаа, бизнес),
  • .net - network (сүлжээ, хүмүүсийн холбоо),
  • .biz - бизнес,
  • .org - organization (ашгийн бус эсвэл төрийн бус байгууллагууд),
  • .gov - government (засгийн газрын, төрийн байгууллагууд),
  • .edu -education (боловсролын, сургалтын байгууллагуудын) г.м. илүү...

mn - mongolia (Монгол), jp - japan (Япон), ru - russia (Орос) г.м Мөн энэ 2 хэлбэр хавсарсан 3-р шатлалын домэйн нэр байж болдог.

Жишээ нь:  .com + .jp  = .co.jp , .net + uk = .ne.uk,  .gov + .mn - gov.mn, edu + mn = .edu.mn г.м.

Бизнесийн байгууллын хувьд ТАНЫНЭР.MN эсвэл ТАНЫНЭР.COM гэсэн өргөтгөлтэйгөөр нэрээ сонгох боломжтой. 

.MN домэйн нэр .com, .net, .org, .biz зэрэг бусад домэйн нэрүүдээс юугаараа давуу юм бэ? гэж олон хүмүүс асуудаг. Товчхон хариулахад ямар нэгэн давуу тал огт байхгүй.

 

Ж нь: taniiner.com гэх мэт...

Домэйн нэрийн үнэ (НӨАТ орсон)

.MN

132,000

Захиалах

.COM

.NET

 

Домэйн нэр сонгохдоо анхаарах үндсэн 3 зүйл:

Таны сонгож буй домэйн хаяг бусад social сайтуудын username-д сул байвал ирээдүйд хэрэгтэй. Ж нь би greensoft.mn гэсэн домэйн авах гэж байгаа гэж үзвэл facebook.com дээр бизнесийн page-ээ facebook.com/greensoftmn гэж нээж таарна. Гэтэл facebook.com/greensoftmn гэсэн нэрийг өөр хүн авсан байвал яах вэ гэдгийг бодож үзээрэй.

Домэйн хаягийг бизнес эрхлэгч зөвхөн өөрийн мэйл хаягаар бүртгүүлж авах хэрэгтэй. Ер нь хараад байхад тухайн вэб сайтыг хийж байгаа байгууллага хувь хүмүүс өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн байдаг ба энэ нь ирээдүйд их хэмжээний эрсдлийг дагуулж байдаг. Домэйн хаягийн жинхэнэ эзэн нь тухайн домэйн хаягийг бүртгүүлж авсан и-мэйл хаягийн эзэн байдаг тул та эзэмшигчийн мэйлээ анхаараарай.

Домэйн нэрээ хугацаанд нь сунгаагүйгээс таны вэб хуудас хаагдах, устах, бизнес имэйлүүд хаагдах, устах мөн устсан домэйн нэрийг сэргээхэд домэйн нэрийн жилийн сунгалтын төлбөрөөс гадна нэмэлт торгууль төлбөр төлөх тул домэйн нэрээ хугацаа дуусахаас нь өмнө сунгаарай! Хэрвээ таны бизнес тогтвортой урт хугацаанд үйл ажиллагаагаа явуулах бол олон жилээр сунгалтаа хийх зөв.

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл