Google Adwords гэж юу вэ

2015-10-05

Google Adwords нь аливаа бизнест шинэ хэрэглэгч үйлчлүүлэгч татахад туслах хайлтанд суурилсан онлайн зар сурталчилгааны хэрэгсэл юм. 

Өөрийн бизнестэй холбоотой түлхүүр үгсээр хайлтын системийн хайлтанд илрэх ба, уг илэрцэд гарч ирсэн таны сурталчилгаан дээр дарсан тоогоор төлбөр тооцогдоно.

 

Search Advertising Process

Таны сурталчилгаа харагдана. > Сурталчилгаан дээр дарж     > Таны бизнестэй холбогдоно.

Ажиллагаа

Таны оруулсан түлхүүр үгээр хийсэн хайлтанд таны сурталчилгаа (болон бусад ижил түлхүүр үг бүхий сурталчилгаанууд) гарч ирнэ. Түлхүүр үгээ оновчтой өгөх нь илэрцэд гарч ирэх, зорилтот хэрэглэгчдийг сонгож сурталчилгааг түгээхэд хүртээмжтэй болно. Жишээ нь: “цэцэг” гэсэн түлхүүр үгийг сонгосноос “цэцгийн баглаа хүргэлт” гэсэн түлхүүр үгийг сонгох нь оновчтой байж болно.

Таны төсөв, сурталчилгаа, сайтын чанар зэргээс сурталчилгааны зэрэглэл тогтоогдоно. Хэдий чинээ өндөр зэрэглэлтэй байна, тухайн түлхүүр үгийн хайлтанд харагдах тохиолдол төдий чинээ нэмэгдэх юм.

Хайлтын систем

Төлбөр тооцох

  • Өдөр тутмын төсвийг тохируулснаараа сурталчилгаанд зарцуулах өртгөө та өөрөө урьдчилан төсөвлөж удирдах боломжтой.
  • CPC (cost-per-click) сурталчилгаан дээр дарсан даралтаар тооцох
  • CPM (cost-per-impressions) буюу таны сурталчилгаа харагдсан тоогоор тооцох
  • CPA (cost-per-acquisition) буюу таны сурталчилгаан дээр дарж ороод худалдан авалт хийгдсэн байдал.

Та эдгээр боломжуудаас сурталчилгааныхаа стратегийг сонгож сурталчлах боломжтой.

Төсвөө тохируулах

Та өдрийн төсвөө 1$, CPC-ээ 0.10$-ээр тохируулбал өдөрт таны сурталчилгаан дээр өдөрт 10 удаа дарагдаж таны тухайн өдрийн төсөв зарцуулагдаж дуусна гэсэн үг.

Та аль нэг газар нутагт сурталчилгаагаа харагдуулахаар тохируулсан, мөн гар утаснаас хайсан хайлтан сурталчилгааг гаргахад cpc дүн дээр 20% өртгийг нэмж тооцно.

Сурталчилгаагаа үр дүнтэй байлгах зөвлөмж

  • Сурталчилгааны ялгарах онцлогийг тодруулах
  • Бараа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнэ, урамшуулал зэргийг харуулах
  • Үйлчлүүлэгчдийнхээ үйлдэл нөлөөлөхүйц сэдэл төрүүлэх. Бүртгүүлэх, захиалах, худалдан авах, гэх мэт үгсийг хэрэглэх.
  • Түлхүүр үгсээсээ сурталчилгааныхаа текстэнд оруулах. Digital camera түлхүүр үгийг та сонгосон бол сурталчилгаан дээрээ Buy digital cameras гэж оруулбал үр дүнтэй.
  • Холбосон сайтын агуулга, сурталчилгаа хоёр агуулга чанарын хувьд тохирч байх.
  • Сурталчилгаан дээрээ утасны дугаар, хаяг байршлийн мэдээллийг оруулснаараа утасаараа хайлт хийсэн хэрэглэгчид шууд холбогдох сэдлийг төрүүлэх боломжтой.
  • Групп болгон 3-4 сурталчилгаа үүсгэснээр Adwords автоматаар таны сурталчилгаа тухайн байршлуудад тохирох хэсэг нь харуулж, хэрэглэгчдэд хүрэх хүртээмж нэмэгдэнэ.

Сурталчилгаа

Advertise with Google                    Headline

adwords.google.com                      Display URL

Want jaw-dropping results?           Description

Create your ad campaign today

Дээрхи загварын дагуу таны сурталчилгаа харагдана.

Headline нь таны сурталчилгааг илэрхийлэг гарчиг. (25 тэмдэгт хүртэл урттай)

Display URL таны холбосон сайтын хая ногоон өнгөөр харагдана. (35 тэмдэгт хүртэл)

Description буюу тайлбар хэсэгт таны сурталчилгааны агуулгыг товч өгүүлбэрээр багтаана. (35 тэмдэгт хүртэл урт)

Хайлтын системийг B2B бизнест ашиглах тухай илүү их мэдхийг хүсвэл манай "Хайлтын системд дээгүүр байрлах"  сургалтанд хамрагдах боломжтой.

 

 

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл