Контент маркетинг гэж юу вэ?

Контент маркетинг гэдгийг энгийн үгээр тайлбарлавал: зорилтот бүлгээ тодорхойлсны дараа тэдэнд тохирсон зөв оновчтой агуулгыг бүтээж, дотор нь тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний реклам, сурталчилгааг шингээн түүнээсээ ашиг олох аргыг хэлнэ.

Image
Image

Биднийг сонгох шалтгаан

  • Бид ажлаа сайн мэддэг, тасралтгүй шинэчлэгдэж байдаг
  • Танай агуулгыг мэргэжлийн сэтгүүлч, зурагчин, дизайнер, програмист хамтарч бүтээнэ
  • Бид таны агуулгыг цацах өөрсдийн дэд бүтэцтэй (100k+ like тай 10+ хуудас, 5000+ найзтай 50 гаруй профайл, мэдээ мэдээллийн сайтууд)
  • Аливаа агуулгын газардах хуудас ямар байх ёстойг бид сайн мэднэ
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож буй хэрэглэгчдийн талаар бодит мэдээллийг авч чадна
  • Бүх төрлийн тайлан, статистик мэдээллийг авах боломжтой

КОНТЕНТ МАРКЕТИНГИЙН БАГЦУУД

Бизнесийн төрөл, хамрах хүрээ зэргээс хамаарч үнэ нь өсөж, буурч болно

БАГЦ-1

Жижиг, дунд бизнес

890'000₮ /сард

ХАМГИЙН БАГАДАА: 2 сар

Танилцуулга агуулга бэлдэх, мэргэжлийн гэрэл зураг авалт


Hubspot Marketing, CRM

Вэб газардах хуудас 1-2

Богино видео - 1

Хөдөлгөөнт зураг - 1

Фото, постер - 5

Нийтлэл - 3

Facebook ads: $50

БАГЦ-2

Дунд компаниуд

1'790'000₮ /сард

ХАМГИЙН БАГАДАА: 4 сар

Танилцуулга агуулга бэлдэх, мэргэжлийн гэрэл зураг авалт


Hubspot Marketing, CRM

Вэб газардах хуудас 2-4

Богино видео - 3

Хөдөлгөөнт зураг - 3

Инфографик - 1

Live нэвтрүүлэг - 1

Фото, постер - 8

Нийтлэл - 5

Facebook ads: $120

БАГЦ-3

Дунд ба том компаниуд

3'900'000₮ /сард

ХАМГИЙН БАГАДАА: 6 сар

Танилцуулга агуулга бэлдэх, мэргэжлийн гэрэл зураг авалт


Hubspot Marketing, CRM

Маркетингийн автоматжуулалт

Борлуулалтын автоматжуулалт

Хайлтын системийн оновчлол

Вэб газардах хуудас 4-6

Богино видео – 5

Хөдөлгөөнт зураг – 5

Инфографик – 2

Live нэвтрүүлэг – 2

Фото, постер – 10

Нийтлэл – 7

Facebook ads: $200 

 

Бизнес эрхлэгч та юутай үлдэх вэ?

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг тань худалдан авах өндөр магадлалтай хүмүүсийн талаар бодит, үнэн зөв мэдээлэл (утас,мэйл,нэр,ажил хөдөлмөр)
  • Өндөр түвшинд бэлтгэгдсэн нийтлэл
  • Танилцуулга, брошюр... гм хэвлэл материалд шууд ашиглах зураг, агуулга
  • Facebook Audience
  • Google Audience

Image

Түгээмэл асуулт хариулт / FAQ

Яагаад заавал хийх хэрэгтэй вэ?

Хүмүүсийн өдөр тутмын харилцаанаас эхлээд бүх зүйл дижитал загварт эрчимтэй шилжиж байгаа энэ үед бизнесийн байгууллагууд ч өөрийн дүр төрхийг онлайн орчинд үүсгэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Өнөөдөр таны бизнес хангалттай сайн ажиллаж байгаа боловч интернет орчинд ямар нэгэн зүйл хийхгүй бол ирээдүйд ихээхэн эрсдэлд орж болох юм.

Манайд өгсөн агуулга бидний өмч болох уу?

Танайд зориулж авсан зураг, текст, нийтлэл, видео гээд бүх төрлийн агуулга нь танай өмч хэвээр үлдэнэ.Эдгээр агуулга нь урт удаан хугацааны туршид танай байгууллагад үр өгөөжөө өгсөөр байх болно.

Төлбөрийн нөхцөл?

Төлбөрийг сар бүрийн эхэнд хийнэ. 

Үйлчилгээг яаж захиалах вэ?

Та баруун доод буланд байгаа МЕНЕЖЕРТЭЙ ХОЛБОГДОХ хэсгээс бидэнтэй холбоо барих, эсвэл уулзалт товлох хэсэгт өөрийн мэдээллийг бичиж үлдээнэ үү?

Манайх өөрийн вэб сайттай түүнийг шууд ашиглаад явж болох уу?

Танай вэб сайт бидний шаардлагад нийцэх эсэхийг бид судалж үзнэ. Хэрвээ нийцэхгүй бол бид өөрсдийн платформ дээр блог болон газардах хуудсуудаа хийж танай домайнтай холбож ажиллуулах болно. Жишээ нь: та mcs.mn сайттай байлаа гэж үзвэл blog.mcs.mn эсвэл service.mcs.mn гэх мэтээр ажиллуулах боломжтой.

Үр дүнгээ хэрхэн хэмжих вэ?

Та өөрийн компанит ажлын үр дүнг хүссэн үедээ шууд real time авах боломжтой. Бидний бэлтгэж буй агуулгыг үзэж буй хүний тоо, өөрийн мэдээллийг үлдээсэн хүний тоо, борлуулалтын процесс ямар шатандаа яваа, хэрэглэгчийн үзүүлж буй үйлдэл гэх мэт бүх төрлийн мэдээллийг авах боломжтой.

Ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг бусад компаниудаас танайх юугаараа онцлог вэ?

1. Манай баг нь Монголын хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа өдөр тутмын сонин, мэдээ мэдээллийн тэргүүлэгч сайт, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрөлжсөн телевизэд ажиллаж байсан мэргэжлийн сэтгүүлч, зурагчин, зураглаачдаас гадна мэргэжлийн судлаачид, програм хангамжийн мэргэшсэн IT багаас бүрдсэн.

2. Бидэнд таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах магадлалтай хүмүүсийн бүртэл аль хэдийн үүссэн байж болох юм. 

3. Манай компани өөрөө технологи суурьтай учир бидний бүхий л үйл ажиллагаа мэдээллийн технологи автоматжуулалтанд суурилсан байдаг. Өөрөөр хэлбэл хувь хүнээс хамаарсан алдаа гарах магадлал бага.

4. Бид таны агуулгыг цацах өөрсдийн дэд бүтэцтэй (100k+ like тай 10+ хуудас, 5000+ найзтай 50 гаруй профайл, мэдээ мэдээллийн сайтууд, зорилтот групп)

5. Манай "Грийн Софт" ХХК нь 2010 оноос хойш Вэб сайт хийх болон интернет маркетингтай холбоотой бусад нэмэлт үйлчилгээнүүдийг хувь хүмүүс болон албан байгууллагуудад санал болгож нийтдээ 150+ гаруй томоохон төслүүдийг гүйцэтгэж, 1000+ гаруй байгууллага, хувь хүнд үйлчилгээ үзүүлсэн туршлагатай компани юм. 

 

 

Агуулга бүтээх, блог хөтлөх ажлаа мэргэжлийн контент маркетингийн багт даатгаад ҮНДСЭН БИЗНЕСТЭЭ ЦАГАА ИЛҮҮ ЗАРЦУУЛ

  7700-7705

Вэб сайт хийх үйлчилгээ