1. Вэб сайт ямар үнээр хийгддэг вэ?

Энэ бол манай компани руу хандаж буй бүх хүмүүсийн асуудаг нийтлэг асуулт юм. Бид ихэнхдээ шууд утсаар эсвэл анхны уулзалтаар хариу өгөх боломжгүй байдаг. Учир нь вэб сайтын бүтэц, технологи, төрөл, агуулга, агуулгыг дүрслэх хэлбэр, орох нэмэлт үйлчилгээ гэх мэт маш олон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй үнэ өртөгтэй байдаг. Манайхаас гаргасан ерөнхий багцын үйлчилгээ нь таны хэрэгцээ шаардлагыг хангаж байна гэж үзвэл суурь төлбөрийн мэдээллийг харах боломжтой.

 

2. Вэб дизайны асуудлаа хэрхэн шийддэг вэ?

Бидний баримталдаг гол зарчим бол хэрэглэгчид зочлоод хүссэн мэдээллээ хялбархан олох боломжтой байх явдал юм. Сүүлийн үед хийгдэж байгаа зарим цахим хуудсууд хэт их загвар дизайн хөөж бусдаас өөр байх гэж хичээн, хэрэглэгчдийн зан төлөвт байдаггүй элементүүдийг оруулж өгснөөс энгийн нэгэн хэрэглэгчдэд ойлгомжгүй байдал үүсгэж байгаа нь харагддаг.

Бид дэлхийн хэмжээнд ажилладаг компаниудын цахим хуудаснаас үлгэр жишээ авч хийхийг хичээдэг бөгөөд тэдний вэб сайтууд нь жинхэнэ утгаараа хэрэглэгчидтэй холбох үүргээ төгс гүйцэтгэж чаддаг. 

 

3. Ямар вэб сайтыг сайн хийгдсэн гэж үзэх вэ?

Гоё дизайнтай л байвал сайн вэб гэсэн нийтлэг буруу ойлголт хүмүүсийн дунд байдаг. Иймээс та дараах хүчин зүйлсэд анхаарлаа хандуулж үзнэ үү.

  • Гар утас дээр маш уян хатан ажилладаг  байх (орчин үед нийт хандалтын 70% нь мобайл болсон учир)
  • Хайлтын системийн оновчлол- Google хайлтаар тодорхой түлхүүр үгүүдээр маш дээгүүр гарч ирдэг байх. Учир нь хэрэглэгч "A" ХХКомпанийн test.mn гэдэг домайн нэрийг цээжилж өөрөө сайт руу хандана гэдэг нь орчин үед бараг байхгүй болж байгаа хэв маяг юм. Түүний оронд Google хайлтын системд өөрийн бизнесийн түлхүүр үгүүдийг тодорхойлж өгөх хэрэгтэй болж байна. Тэр үгүүдээр хайхад танай сайт хамгийн дээгүүр гарч ирэх бөгөөд хэрэглэгч танай мэдээллийг үзээд тэр нь танайд бодит борлуулалт болж байвал жинхэнэ үнэ цэнэтэй вэб сайт болжээ гэж ойлгож болно. Технологи дизайн бол дараагийн асуудал. Жишээ нь, та вэб сайт, вэб сайт хийх үйлчилгээ, вэб хийдэг компани гэж хайгаад үзээрэй, манай компани бүх түлхүүр үг дээр эхний 5-д гарч ирнэ.
  • Дизайн Орчин үед вэб дизайн гэдэг ойлголт нь маш өөр түвшний асуудал болж байгаа бөгөөд сайн дизайнтай гэхээсээ илүү хэрэглэхэд хэр ойлгомжтой байна вэ гэсэн хэмжүүрээр л хэмждэг болсон.

Эдгээрээс авч үзвэл товч тодорхой, өгөөжтэй контент бүхий өөрийн вэб хуудсыг хайлтын системд нийцтэй хөгжүүлснээр хэрэглэгчдийн урсгалыг татах боломжтой. Бид танай компанид бодит борлуулалт авчрах вэб сайттай болоход тань туслахад хэзээд бэлэн байна. 

Сайн вэб сайт бүтээх нь зөвхөн хөгжүүлэгч компаниас гадна захиалагч таны бэлдэж өгсөн агуулга, хичээл зүтгэлээс ихээхэн хамаардаг гэдгийг ойлгоорой.

 

4. Вэб сайтыг ямар хугацаанд хийдэг вэ?

Энэ нь мөн л вэб сайтын цар хүрээ, орох материал гм олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг. 1 цагийн дотор бэлэн болох вэб байхад 1 сарын хугацаанд хийгдэх вэб ч бас байна. Хугацаа хамаарахгүй жилийн турш засвар өөрчлөлт, нэмэлт сайжруулалт хийгддэг томоохон вэб сайтууд ч байдаг.

 

5. Вэб сайт хийлгэхийн тулд юу юу бэлдсэн байх хэрэгтэй вэ?

  • Лого  [PNG эсвэл эх файлаар]
  • Албан ёсны домайн хаягаа сонгох
  • Танай вэб сайтыг ямар үгээр хайхад гарч ирдэг байвал зохимжтой вэ? [түлхүүр үгс]
  • Танай байгууллагатай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гаднын байгууллагуудын жишээ, вэбсайт?
  • Танай байгууллагын вэб сайтыг цаашид хариуцаж ажиллах комьютерийн мэдлэгтэй мэргэжилтэн
  • Вэбийн бүтэц гаргах [бүтцээ хэрхэн гаргахаа мэдэхгүй бол бидэнд хандаж болно]
  • Вэбийн бүтцийн дагуу хуудас тус бүрийн агуулга [текст, зураг, видео]

 

6.  Ямар технологи ашигладаг вэ?

"Грийн софт" ХХК- ийн инженерүүд вэб технологийн салбарт 10+ жил ажиллаж байгаа туршлагатай хүмүүс тул өргөн хэрэглэгддэг бүх төрлийн технологийг захиалагч талд санал болгож чадна. Төсөл тус бүрээс хамаарч сонгох технологи нь өөр өөр байдаг.

Ашиглаж болох технологиуд:

  • Symfony framework /бидний хэрэглэж байгаа үндсэн технологи бөгөөд Монголд маш өргөн хүрээнд ашиглагдаж байгаа/
  • Laravel framework  /энэ нь сүүлийн үед хүчтэй гарч ирсэн өргөн хэрэглэгдэж байгаа технологи/
  • Wordpress CMS /дэлхийн нийт вэб сайтын 25% нь энэ систем дээр хийгдсэн байдаг бөгөөд хамгийн хурдан хугацаанд хүчирхэг вэб сайтыг бүтээх шилдэг агуулга удирдах систем юм/
  • Drupal CMS /төрийн байгууллага болон их дээд сургуулиуд энэхүү агуулга удирдах системийг түлхүү ашигладаг/
  • Ruby on Rails /томоохон хэмжээний вэб систем бүтээх хүчирхэг технологи юм. Та бүхний сайн мэдэх Twitter.com Монголоос iKon.mn сайтууд энэ технологи дээр хөгжүүлэгдсэн байдаг/

 

 

 

Шууд залгах
Вэб сайт хийх үйлчилгээ