Хайлтын системд дээгүүр байрлах нь яагаад чухал вэ?

2017-03-08

Та яг одоо өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг Google-ээс хайгаад үзээрэй. Таны бизнес эхний хуудсанд гарч ирж байна уу?

Монголын интернет хэрэглэгчид ямар нэгэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ авахын тулд Google-ээс хайлт хийх нь улам нэмэгдсээр байна. Хэрэглэгчид Google-ээс тодорхой зорилгоор хайлт хийдэг болохоор тэд тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах магадлал өндөр байдаг.

Тодорхой түлхүүр үгүүдээр хайлтад дээгүүр эрэмбэлэгдэхийн тулд хийгдэж байгаа үйлдлийг ерөнхийд нь хайлтын системийн оновчлол гэж нэрлэдэг.

 


ХЭРХЭН ХИЙХ ВЭ? ​

Түлхүүр үгийн нарийвчилсан судалгаа

-Та өөрийн бизнесийн түлхүүр үгүүдийг тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь, манай компанийн хувьд вэб сайт хийх, вэб хийдэг компани, вэб сайт хийх үнийн санал гэх мэт үгүүдээр хайлт хийгддэг.

Иймээс танай хэрэглэгч ямар үгээр хайх вэ гэдгийг нарийн тооцож гаргах нь маш чухал юм.

Брошур биш борлуулагч вэб сайт хэрэгтэй

Та өөрийн компанийн сайт руу хамгийн сүүлд хэзээ орсон бэ? Тэнд ямар мэдээлэл байна? Захирлын тань мэндчилгээ нүүр хуудсан дээр нь байгаа юм биш биз?! :)  Билэгдлийн чанартай, компаниа хэт магтсан вэбийг орчин үеийн завгүй хэрэглэгчид ухаад сууна гэж үү?! Хариулт- ҮГҮЙ!!! Дээр нь, мобайл буюу гар утсан дээр эвдэрч харагдаж байна уу? Тэгвэл бүр ч хэрэггүй...

Тэгэхээр танд билэгдлийн чанартай бус ухаалаг вэб хуудас хэрэгтэй.

За тэгвэл, хэрэглэгч хайлаа, танайхыг оллоо... ОДОО???

Вэб сайт руу тань орсон хүн танай оффисын хаалганы өмнө ирсэн хүнтэй адил. Хөтлөөд оруулах уу, хөөгөөд явуулах уу гэдгийг танай вэб сайт л шийднэ.

ИРЭЭДҮЙД ЯАХ ВЭ?

"Хэрэв таны бизнес хайлтын системд ороогүй бол байхгүйтэй адил" 

Хайлтын системүүд хайж байгаа хүндээ хамгийн хэрэгтэй хуудсыг гаргаж өгөхийг зорьдог тул та "тухайн бүтээгдэхүүн үйлчилгээгээ найдвартай үзүүлж чаддаг байх" гэсэн зарчим дээр тулгуурлаж эрэмбэлэх магадлалтай.

Танай байгууллага онлайн салбараа нээсэн үү?

Нээгээгүй бол бид тусалъя, нээсэн боловч нэг л болохгүй байгаа бол бид зөвлөгөө өгье :)

Та яг одоо залгаарай 7710-1251 (ажлын цагаар)

Та өөрийн бизнесээ Google хайлтын эхний байранд гардаг болгомоор байвал манай "Хайлтын системд дээгүүр байрлах" сургалтанд суугаарай.

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл