Гарааны бизнест үүлэн системүүдийг ашиглах нь

2017-04-16

Хэрвээ та жижиг, дунд бизнес эрхлэгч бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Танай байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцэх платформуудаас сонгон ашиглаж үйл ажиллагаагаа автоматжуулснаар та үнэт цагаа үндсэн бизнестээ зориулах боломжтой болно.

SLACK /Багийн ажиллагаа/ 

Та хаана ч явж байсан өөрийн багийн гишүүдтэйгээ нэг оффист байгаа юм шиг ажилламаар байвал бид slack- ийг санал болгож байна.Товчлон хэлбэл ажлын багийн гишүүдийн чатын програм гэж ойлгож болно.Шууд бүртгүүлж багаа үүсгээд гишүүдээ урьж хэрэглэх боломжтой.Гар утас дээр ажиллах хялбар дизайн, сонордуулга өгөх гэх мэт зүйлс нь үнэхээр гайхалтай :)

Боломжууд

  • Сэдэв, ангилал үүсэх /channel/
  • Сэдэвт гишүүд оруулах
  • Файл зураг дамжуулах
  • Аудио бичлэг оруулах

Вэб сайтруу зочлох


Mailchimp /үнэгүй мэйл илгээх/

Мailchimp-г Монголын зарим бизнесийн байгууллагууд хэрэглэж байгаа нь харагддаг. 2000 харилцагчдад 12000 мэйлийг сард үнэгүй илгээх боломжтой. Өөрөөр хэлбэл та 2000 хүртэлх харилцагч руу сард 6 удаа мэйл явуулах эрхтэй гэсэн үг юм. Энэ бол жижиг болон дунд бизнес эрхлэгчдэд хангалттай үзүүлэлт билээ. Та өөрийн харилцагч байгууллагаа бүгдийг оруулаад байнга мэдээлэл явуулах боломжтой.

Вэб сайтруу зочлох


Google chrome - Gmail account (sync)

Та вэб үзэхдээ ямар хөтөч ашигладаг вэ? Ямар ч байсан яах вэ дээ гэж бодож байна уу? Тэгвэл яг одооноос Google chrome-г хэрэглэхийг бид зөвлөж байна. Gmail account -аараа chrome -д логин хийж хэрэглэх юм бол таны  зочилсон бүх түүх, хэрэгтэй сайтууд гээд бүгдийг онлайнд хадгалах боломжтой болно.


canva.com - график дизайнер

Canva ашиглан юу хийж болох вэ?

Маш олон тооны бэлэн загвар ашиглан доорх зүйлсийг богино хугацаанд хийх боломжтой. Танд үнэгүй загвар санал болгохоос гадна $1-н үнэ бүхий илүү чамин загваруудыг мөн санал болгоно. Таны бүтээлч байдлаас бүх зүйл шалтгаална.

  • Facebook, twitter, pinterest, instagram постууд
  • FB cover, G+ cover, twitter and email header
  • Нэрийн хуудас, урилга, постер, меню
  • Презентэйшн
  • Album cover, blog title, kindle cover
  • Өөрийн хүссэн хэмжээгээр хийх

Цахим самбар

Ажил төлөвлөх, багаараа нэг төсөл дээр ажиллах бол дараах үнэгүй програмууд байна.


Санал асуулга, судалгаа

Та судалгаа, санал асуулга бүртгэл авах бол доорх програмуудыг хэрэглэж болно.Өөрийн вэб сайт дотроо ч байршуулах боломжтой.


Хөдөлгөөнт баннер хийх

Баннер хийх маш амархан


Видео хийх

Мэргэжлийн хүний тусламжгүйгээр мэргэжлийн видео реклам хийж сурмаар байна уу?

Ямар ч програм суулгахгүйгээр танилцуулга видео (animation) хийж болно.


Вэб сайт хийх

Та өөрийн вэб сайтаа гэртээ эсвэл ажил дээрээ сууж байгаад л хийчихэж болно.

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл