Домайн хаяг гэж юу вэ

2015-04-22

Domain name - Домэйн нэр гэдэг нь Интернет дээр байрлаж буй веб сайтуудыг олоход тусалдаг интернет хаяг юм. Жишээлбэл gogo.mn сайт руу орохын тулд www.gogo.mn гэдэг хаягаар хандана. Үүнийг веб хөтчийнхөө хаягийн хэсэгт бичихэд веб хөтөч тань таньд gogo веб сайтыг нээж харуулдаг.

Домэйн нэр нь нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэцтэй байдаг. Нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэц нь үндсэн домэйн нэр болох ба түүн дотор саб домэйн нэрнүүд нь дэд нэр+цэг+нэр+цэг+өргөтгөл гэсэн хэлбэртэй байна. Жишээлбэл gogo.mn гэсэн домэйн нэр нь үндсэн сайт руу оруулдаг бол. news.gogo.mn нэт саб домэйн нэр (subdomain name) нь Gogog сайтын мэдээний хэсэг рүү хөтөлдөг.
Харин нэр бол тухайн веб сайтыг илэрхийлэх, веб сайтын эзэн хүн ба компанийн сонгосон үг, үсгүүдийн нийлбэр байна.

Таны сонирхож байгаа домэйн нэр хэний нэр дээр бүртгэлтэй байгааг эндээс хайж харна уу. Хэрвээ сул байгаа бол та авах бүрэн боломжтой гэсэн үг юм.

Өргөтгөл нь тухайн веб сайтын агуулгыг илэрхийлэх ба мөн ямар улсынх гэдгийг илэрхийлж болно.

Жишээлбэл:

  • .com - commercial (худалдаа, бизнес),
  • .net - network (сүлжээ, хүмүүсийн холбоо),
  • .biz - бизнес,
  • .org - organization (ашгийн бус эсвэл төрийн бус байгууллагууд),
  • .gov - government (засгийн газрын, төрийн байгууллагууд),
  • .edu -education (боловсролын, сургалтын байгууллагуудын) г.м. илүү...

mn - mongolia (Монгол), jp - japan (Япон), ru - russia (Орос) г.м Мөн энэ 2 хэлбэр хавсарсан 3-р шатлалын домэйн нэр байж болдог.

Жишээ нь:  .com + .jp  = .co.jp , .net + uk = .ne.uk,  .gov + .mn - gov.mn, edu + mn = .edu.mn г.м.

Гэхдээ хэдийгээр ийм утга илэрхийлэх боловч аль ч домэйн нэрийн өргөтгөлийг ашиглаж болдог ба тийм ч чухал биш юм.

Та домайн нэр авахаар төлөвлөж байвал 

 

Эх сурвалж: dusal.net

Шууд залгах
Вэб сайт хийх үйлчилгээ