Вэб хостинг гэж юу вэ

2016-04-22

Хэрвээ та вэб сайттай болохоор шийдсэн бол Вэб хостинг буюу байршуулах авах хэрэгтэй болно. Энэхүү нийтлэлээрээ вэб хост гэж юу болох талаар энгийнээр тайлбарлая

Веб сервер - Веб сайт нь ямар нэгэн тусгай байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь REAL IP хаягтай байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочид хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг.

DNS (Domain Name System) & NS (name server) - Интернетэд ямар нэг компьютер, төхөөрөмжийг IP хаягаар нь олдог. Серверийг ч мөн адил. Харин нэрийг бичихэд түүний IP хаяг руу холбож өгдөг системийг Домэйн нэрийн систем гэх ба үүнийг Нэрийн серверүүд гэгдэх серверүүд гүйцэтгэдэг. Та домэйн нэрийн үйлчилгээ авсан өөрийн веб сайтад холбохдоо энэхүү нэрийн серверт тохиргоо хийж холбох хэрэгтэй байдаг.

Web hosting - Веб хостинг, Hosting server - Хостинг сервер гэдэг нь вебийг интернетэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм. Та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний зайн үйлчилгээг аваад, веб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар веб сайт нь ажиллаж, бусдад харагдах боломжтой болдог. 

Хостинг серверүүд нь дотроо:

Free (үнэгүй) - Олон үнэгүй хостинг серверүүд байдаг. Зарим нь хүмүүсийн хуудсууд дээр сурталчилгаа харуулдаг бол, зарим нь хязгаарлалт тавиад түүнээс нь хэтэрвэл нэмэлт төлбөр төлөх замаар шийдсэн байдаг. Сул тал нь ихэвчлэн найдваргүй.
Shared (хуваасан) - Нэг веб сервер дээр олон үйлчлүүлэгчийн веб сайтуудыг байрлуулдаг. Сул тал нь аюулгүй байдал болон хамт байрлаж байгаа веб сайтуудын хэт ачааллаас болж бусад сайтуудын ажиллагаа доголдож болно. Жишээлбэл 2000мб RAM-тай сервер бол тэнд байрлаж буй бүх сайтууд энэ хэмжээг хуваан хэрэглэнэ гэсэн үг. Shared server-т ихэвчлэн маш олон тооны веб сайтуудыг хамт байрлуулдаг. Ойролцоогоор 200-300 веб сайт нэг компьютер дээр байрлах нь элбэг.

 

Бүх төрлийн Wordpress вэб байршуулах хамгийн хямд үнэтэй сервер

GS-WP-1

59,000₮ (1 жил) Төлбөр хамгийн багадаа 1 жилээр тооцогдоно.
  • Хэнд: суралцагчид, гарааны бизнест
  • 99.9% Найдвартай ажиллагаа
  • Хэрэглэхэд хялбар
  • cPanel удирдах эрх
    + Бусад олон боломж
  • 500 MB Багтаамж
  • 24/7 И-Мэйл тусламж
  • Хязгааргүй өгөгдлийн урсгал
 
Онлайнаар захиалах

GS-WP-2

99,000₮ (1 жил) Төлбөр хамгийн багадаа 1 жилээр тооцогдоно.
  • Хэнд: Жижиг дунд компаниуд
  • 99.9% Найдвартай ажиллагаа
  • Хэрэглэхэд хялбар
  • cPanel удирдах эрх
    + Бусад олон боломж
  • 1 GB Багтаамж
  • 24/7 И-Мэйл тусламж
  • Хязгааргүй өгөгдлийн урсгал
 
Онлайнаар захиалах

GS-WP-3

196,000₮ (1 жил) Төлбөр хамгийн багадаа 1 жилээр тооцогдоно.
  • Хэнд: Жижиг дунд болон том компаниуд
  • 99.9% Найдвартай ажиллагаа
  • Хэрэглэхэд хялбар
  • cPanel удирдах эрх
    + Бусад олон боломж
  • 3 GB Багтаамж
  • 24/7 И-Мэйл тусламж
  • Хязгааргүй өгөгдлийн урсгал
 
Онлайнаар захиалах

Энэхүү саналд НӨАТ ороогүй болно.


Virtual Private Server (VPS) - Хийсвэр хувийн сервер - Shared серверийн адил нэг компьютер дээр хэд хэдэн сайт байрлах боловч хийсвэрээр тус тусд нь сервер мэт зохицуулдаг бөгөөд сайтууд нь хоорондоо хамааралгүй ажиллана. Жишээлбэл 2000мб RAM-тай серверт 4 VPS серверийг 500мб RAM-тайгаар үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нэг серверийг 4 хүн л эзэмшинэ. Таны хувьд ганцаараа эзэмшиж байгаа учир Dedicated сервертэй ерөнхийдөө төстэй болно.
Cloud Server - Үүлэн систем буюу олон сервер компьютеруудыг хооронд нь холбон нэг бүхэл супер компьютер мэт ажиллуулдаг ба үүн дээрээ VPS үүсгэн ажиллуулдаг.
Dedicated Server - Зориулсан сервер. Энэ нь хамгийн үнэтэй бөгөөд маш том, эсвэл олон сайтуудыг байрлуулахад зориулагдсан. Та нэг сервер компьютерийг дан ганцаар эзэмшинэ гэсэн үг юм.

​Та өөрийн бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд танилцуулах албан ёсны вэб хуудсаа 24 цагийн туршид интернэтэд байршуулах хамгийн найдвартай бас хурдан,  хямд үйлчилгээг хайж байна уу?

Бид таны вэб сайтыг 24/7 найдвартай ажиллагаатай гадаадын болон дотоодын сервер дээр байрлуулж хариуцан ажиллаж байна.

ВЭБ БАЙРШУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ,  ВЭБ ХОСТИНГ ҮЙЛЧИЛГЭЭ 

 

Үүнээс веб сайт байрлуулагч нь өөрийн сайтын ачаалал, мэдээллийн эрсдэлтэй байдал, эдийн засгийн боломждоо тааруулан сонголтоо хийдэг. Эх сурвалж: dusal.net

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл