Wordpress ашиглан өөрөө сайт хийх сургалтанд суух 5 шалтгаан

2017-10-01

Грийнсофт компаниас 10 сарын 2-ны өдөр "Wordpress сайт хийх сургалт" сургалтыг зохион байгуулж байгаа билээ.  

Уг сургалтад суух 5 бодитой шалтгааныг танд хүргэж байна. 

1. Мэргэжлийн туршлагатай компани 

Вэбсайт хийх чиглэлээр 10+ жилийн туршлагатай хүмүүс танд өөрсдийн туршлагаасаа хуваалцана. Грийнсофт ХХК нь 2011 оноос хойш вэбсайт хөгжүүлэлтийн чиглэлээр тасралтгүй тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа мэргэжлийн компани юм. 

2. Вэбсайтаа өөрөө хийж ашиглах нь таны сайтыг амьд байлгана

Таны бизнес, үйл ажиллагааг танаас өөр хамгийн сайн мэдэх хүн байхгүй билээ. Та өөрийн бизнес үйл ажиллагаагаа ямар нэгэн дундын "орчуулагч" (вэбмастер, вэбийн компани) гүйгээр шууд хэрэглэгчиддээ өөрийн үг, дизайнаар санаагаа цаг алдалгүй хурдтай оруулж ойлгуулах нь давуу тал биш гэж үү? :)

3. Зөвхөн сайтаа хийж сурахаас гадна сайтаа ажиллуулах туршлага

Уг сургалтын агуулгын 30-40% нь техник талын хөтөлбөртэй. Үлдсэн хугацаанд бизнес талын агуулгаар буюу сайтаа хэрхэн амжилттай ажиллуулан үр дүнд хүрэх талаар бид өөрсдийн туршлагаас та бүхэнд хуваалцах болно. 

4. Аll in one 

Сургалтын үнэнд та вэбсайтаа нээхэд шаардлагатай домэйн нэр, хостинг, тохиргоо, сургалт бүгд орно. 

5. Сургалтаа дуусгаад та өөрийн гэсэн вэбсайттай болно. 

Сургалтын төгсгөлд та өөрийн сайтаа LAUNCH хийх болно. Таны сайтыг нээхэд шаардагдах бүхий л шаардлагатай тусламж, мэдлэгийг сургалтын туршид та авах болно. 

Та сурахаар шийдсэн бол яг одоо бүртгүүлээрэй. 

http://greensoft.mn/product/99

Та сургалтанд бүртгүүлж амжаагүй бол санаа зовох хэрэггүй. Та бүртгүүлэхэд дараагийн сургалтанд автоматаар бүртгэгдэнэ. 

Таны бизнест амжилт хүсье. 

Вэб сайт хийх үйлчилгээ