Yahoo-гаас Gmail рүү шилжих, Yahoo-гаа устгах…

2017-10-04

Yahoo компанийн бүх хэрэглэгчийн мэдээлэл хакеруудын гарт орсон нь өчигдөр ил болсноор энэхүү хоцрогдсон үйлчилгээнд хаягтай байх утгагүй болж байна.

Сүүлийн жилүүдэд хүмүүс Google-ийн Gmail үйлчилгээг хамгийн найдвартайд тооцож, өргөнөөр хэрэглэх болсон. Тиймээс Yahoo мэйл хаягнаасаа салж чадахгүй байгаа хүмүүст хэрхэн Gmail рүү шилжих, дараа нь Yahoo хаягаа устгах аргыг зааж байна.

YAHOO MAIL-ИЙГ GMAIL РҮҮ ШИЛЖҮҮЛЭХ

Gmail үйлчилгээ рүү өөрийн бүртгэлтэй нэрээр нэвтэрсний дараа Inbox дотор, баруун дээд буланд байгаа “Арааны” дүрс дээр дарж, “Settings” хэсгийг сонгоно.

Эндээс “Accounts and Import” цэсийг сонгоод “Import mail and contacts” дэд цэс рүү орно. Энд та Yahoo мэйл хаягаа оруулаад юу юуг шилжүүлэхээ сонгох юм. Үүнд контактууд, мэйлүүд, сүүлийн 30 хоногийн дотрох шинэ мэйлүүдийг сонгож болдог.

“Start Import” товчийг дарснаар шилжүүлэх үйл явц эхэлнэ.

YAHOO ХАЯГАА УСТГАХ

1. Terminating your Yahoo account хуудас руу орно. Хэрвээ гар утасны дугаараараа нэвтэрдэг бол дээрх хаягаар биш, ЭНЭ ХУУДАС руу орно.

2. Устгахаас өмнөх анхааруулгыг уншаад итгэлтэй байвал цааш үргэлжлүүлнэ.

3. Нууц үгээ оруулна

4. “Yes, terminate this account” товчин дээр дарж дуусгана.

Эх сурвалж: ikon.mn

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл