Хүүхдийн уйлж буй шалтгааныг тодорхойлдог аппликэйшн бүтээжээ

2016-01-30

Тайванийн судлаачид “Cry Translator” нэртэй шинэ аппликэйшн зохион бүтээсэн нь эцэг эхчүүдийн сайшаалд ихээр нийцэж байна. Учир нь энэ апп таны хүүхдийн уйлж буй шалтгааныг тогтоож мөн хариултыг нь олж чаддаг аж. 

Тайванийн үндэсний их сургуулийн зохион бүтээгчдийн ярьснаар энэ апп нь хүүхдийн өлсөх, нойр хүрэх, өвдөх, живх нь норох гэсэн дөрвөн төрлийн шалтгаанаар уйлах чимээг ялгадаг байна. Энэапп-ийг зохион бүтээхийн тулд 100 гаруй нярай хүүхдийн 200 мянга орчим жишээг ашигласан аж. Ухаалаг гар утсанд татагдаад буй энэапп нь хүүхдийн уйлах чимээг 15 секундэд шинжилж чаддаг байна.

Хоёр долоо хоногоос доош насны хүүхдийн хувьд апп-ийн уйлах шалтгааныг зөв тогтоох магадлал 92 хувьтайбөгөөд хүүхдийн нас ахих тусам уйлах шалтгааныг шинжлэх магадлал буурдаг аж. Тухайлбал, орчиндоо дасан зохицсон зургаан сартай хүүхдийн хувьд энэ апп үр дүн багатай гэнэ.

Уг апп-ийг Playstore болон App Store-оос татаж авч болох ба 4.99 ам.долларын үнэтэй юм байна. 


 
Эх сурвалж: iPhone-ийг iPhoneCenter-ээс
 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл