Yahoo-г худалдахаар бэлдэж эхэллээ

2016-02-03

Интернэтийн томоохон порталд тооцогддог байсан Yahoo компанийг “цэвэрлэн” үнэ хүргэх ажлыг тус компанийн CEO Мэрисса Мэйер эхлүүллээ.

Өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Мэйер 1,700 ажлын байрыг цомхотгож, Games зэрэг үйлчилгээнүүдийг зогсоон, зарим патентууд, үл хөдлөх хөрөнгөө зарж компанийн дансандаа $1 тэрбумыг нэмэрлэх болсноо зарлав.

Мөн тэр өөрөө болон ТУЗ-ын гишүүд нь худалдан авах хүсэлтэй этгээдүүдийн саналыг хүлээж авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. “Yahoo одоо байгаа бүтцээрээ хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг татаж чадахгүй боллоо” гээд Мэйер “энэ бол хатуу, зоримог төлөвлөгөө” гэжээ.

Ингэснээр 2016 оны сүүл гэхэд Yahoo нь 9,000 үндсэн ажилтан, 1,000 хүрэхгүй гэрээт ажилтантай болох гэнэ. Ингэвэл Yahoo-гийн хэмжээ 2012 онд байснаасаа 42 хувь агшина гэсэн үг.

Мөн Дубай, Мехико, Буэнос Айрес, Мадрид, Милан зэрэг хотууд дахь салбаруудаа хаах гэнэ.

2015 оны нийт борлуулалт нь дөнгөж $5 тэрбум хүрсэн нь өмнөх жилийн $4.6 тэрбумаас бага зэрэг өссөн дүн юм.

Одоогоор Yahoo-гийн гол тулгуур гурван платформ нь хайлтын систем, имэйл, Tumblr (2013 онд нэг тэрбумаар худалдаж авсан блогийн платформ) болж байгаа. Үүнээс гадна бүх үйлчилгээгээ цэгцлээд зөвхөн News, Sport, Finance, Lifestyle гэсэн дөрвөн үйлчилгээг л үлдээхээр болжээ.

Энэхүү төлөвлөгөө гарсан нь 2012 оны зунаас тус компанийг удирдаж эхлээд асар их хөрөнгө оруулалтыг шинэ бүтээгдэхүүн, технологи, чадварлаг боловсон хүчинд зарцуулсан Мэрисса Мэйерын хичээл зүтгэл бүтэлгүйтсэнийг харуулж байна.

Тус компанийн ганц өнгөлөг хөрөнгө болох Хятадын Алибабагийн 15 хувийн эзэмшил нь $25 тэрбумын үнэлгээтэй байгаа. 12 дугаар сард Yahoo энэ эзэмшлээ салган зарж хөрөнгө босгохыг оролдсон ч татварын асуудал болон хөрөнгө оруулагчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эсрэгээрээ Алибабагаас бусад бизнесүүдээ зарахаас өөр аргагүй болжээ.

Өмнө нь Google-д ажиллаж байсан Мэрисса Мэйерыг ажилтнууд нь “Эвита” хэмээн нэрлэдэг. Учир нь тэр Yahoo-д ирмэгцээ ажилтнуудынхаа урам зоригийг нэмэхийн тулд байгууллагын соёлыг өөрчлөх, түүн дотроо бүх ажилтандаа шинэ смарт утас авч өгөх, үнэгүй үйлчилдэг кафе нээх зэрэг арга хэмжээ авч байсан гэнэ.

Гэвч энэ бүгд тус болсонгүй, өнгөрсөн жил Yahoo-гаас бүх ажилтнуудын гуравны нэгээс илүү нь гарч явсан тухай баримт бий.

Ийнхүү 20 жилийн түүхтэй, Интернэтийн амьд түүх болсон компанийн хувь заяа дээсэн дөрөөн дээр байна.

Эх сурвалж: wwwikon.mn

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл