Компанийн вэб сайт ямар байх ёстой вэ?

2020-02-10

Вэб сайт шинэчлэхтэй холбоотой асуудлаар маш олон хүмүүстэй ажлын шугамаар уулзаж байлаа. Тэдгээрээс яагаад вэб сайтаа шинэчлэх болсон бэ? гэж асуухад голдуу дараах хариултуудыг өгдөг.

  • Загвар нь таалагдахгүй болсон
  • Одоо нэг шинэчлэх цаг нь болсон, олон жил болчихлоо шүү, хөөрхий :)
  • Өрсөлдөгч нь гоё сайттай болчихсон /зөвхөн гадна талаас харсан байдаг/
  • Өөрөө уйдсан байдаг
  • Зүгээр л шинэчил гэсэн /дээрээс ирсэн тушаал/

гэх мэт хариултууд хамгийн түгээмэл байдаг. Хэрвээ та дээр хэлсэн шалтгаануудын улмаас шинэчлэх ажлаа хийвэл хэсэг хугацааны дараа буцаад л ийм байдалдаа орох болно.

За тэгэхлээр арай өөрөөр авч үзье. Яагаад ийм байж болохгүй гэж.

  • Вэб сайтаараа ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх
  • Энгийн хэн ч ороод хэрэглэж чаддаг болгох
  • Вэб сайтаа бизнестээ нөлөөлж буй нөлөөллийг хэмжиж сурах

Бидний гаргадаг түгээмэл буруу ойлголт нь вэб сайтыг компанийн бэлгэдэл, ёс төдий зүйл гэж хардаг. Компанийн хэмжээ том байх тусам энэ хүсэл нь улам их байдаг.

Гэтэл дэлхий даяар тийм байхаа болиод олон жил болж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэдгийг та дараах 2 сайтаас харж болно.

http://apple.page.mn/

Хэрвээ “Apple” нь Монголын компани байсан бол вэб сайтаа нэг иймэрхүү байдлаар захиалж хийлгэх байсан гэж бидний гаргасан төсөөлллийн загвар юм.

https://www.apple.com/

Энэ бол жинхэнэ “Apple” компанийн сайт.

Та дээрх 2 сайтыг зэрэгцүүлээд харвал бидний юу хэлэх гээд байгааг төвөггүй ойлгоно.Тэгэхлээр бид өөрсдийн сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол таны вэб сайтаа шинэчлэх ажил хэдэн ч удаа бүтэлгүйтэж магадгүй юм.

Одоо дээр бичсэн 3 зүйлийг дэлгэрэнгүй авч үзье, мэдээж зөвхөн энэ гурваар тогтохгүй олон байж болно.

1. Вэб сайтаараа ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх

Бизнесийн салбараас хамаарч өөр өөр байх ч, ерөнхий санаа нь вэб сайт маань зөвхөн мэдээлэл өгөөд зогсохгүй танай үйл ажиллагааны ямар нэгэн хэсгийг шийддэг байх ёстой гэсэн үг.

  • Захиалга өгөх - онлайн шоп байх албагүй бүх төрлийн үйлчилгээ бараа бүтээгдэхүүн захиалах тухай ойлголт
  • Цаг авах - Эрүүл мэнд, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг газруудад хамгийн хэрэгтэй
  • Үнийн санал авах - вэб сайтруу орж буй хүмүүс танай үнийг л сонирхож орж байгаа гэдгийг бодоорой
  • Санал гомдол хүлээн авах - Монголд ийм функц байддаггүй ч дэлхийн том том компаниудын сайтад том байр суурь эзэлдэг

2. Хэн ч ороод хэрэглэж чаддаг болгох

Вэб сайтын үйлчилгээ авч буй газрууд вэб дизайн гэсэн зүйлд маш их ач холбогдол өгдөг. Гэтэл энэ нь дэлхийн нийтийн чиг хандлагад бараг хэрэггүй болж буй ойлголт юм. Яагаад, гэж үү? Тиймээ, гар утас вэбийн хэрэглээг маш их өөрчилсөн, ихэнх хүмүүс зөвхөн мобайлаар үздэг болсон энэ үед вэб дизайн ярих нь цаг үрсэн хэрэг болно.

Тэгэхээр вэб дизайн элдэв хөдөлдөг, ингэж гарч ирдэг, тэгж өнхөрдөг гэсэн зүйл бодохын оронд хамгийн энгийнээр хэрэглэж болж байна уу? (Жишээ нь: 7-н буудлын Должин эмээ чадаж байна уу?), гар утас дээр уншихад эвтэйхэн байна уу? гэдгийг л анхаарах хэрэгтэй. Үүнээс хойш зөвхөн UX (User Experience) дээр л хамаг анхаарлаа хандуулах нь зөв.

Facebook pages as the new small-business homepage

Mobile is killing the web

3. Вэб сайтаа бизнестээ нөлөөлж буй нөлөөллийг хэмжиж сурах

За, таны сайт рүү сард хэдэн хүн ямар улсаас орж, танай аль хуудсыг хамгийн их үзэж байна даа? Google- ээс ямар түлхүүр үгээр хэдэд гарч байна? гэж асуухаар бүгд урдаас "МЭДЭХГҮЙ" гэж хариулдаг. Тиймээ, энэ бол вэбийн компаниудын нийтлэг алдаа. Ямар ч тайлан систем байхгүй эсвэл “google analytics” програмыг хальт холбож өгөөд яаж ашиглах талаар ч зааж өгөөгүй байдаг. Ихэнх бизнес эрхлэгч маань вэб дээрээ юу болж байгааг мэдэхгүй байдаг. Гэтэл дижитал орчинд хийгдэж байгаа бүх зүйлийг маш нарийн хэмжиж болдог.

  • Хэдэн хүн орсон
  • Аль улсаас орсон
  • Вэбийн аль хуудсыг хамгийн их үзсэн - Даргын мэндчилгээ хамгийн их биш гэдэгт итгэлтэй байна :)
  • Ямар төхөөрөмжөөс үзэж байгаа - Гар утас эсвэл ПС
  • Эх сурвалж - Аль эх сурвалжаас хандалт ирээд байгааг мэдэх. Google үү? Facebook үү? Эсвэл хүн өөрөө бичээд ороод байна уу? гэх мэт
  • Үйлчилгээ үзүүлсэн тоо - Дээр хэлсэнчлэн салбараас хамаарч өөр өөр байх ч энэ тоог заавал мэддэг байх ёстой, өөрөөр хэлбэл энэ сард хэдэн хүн цаг авсан, захиалга өгсөн гэх мэт

Дүгнэлт: Вэб сайт амжилттай болох үндсэн нөхцөл нь маш тодорхой зорилго тавьж, өөрийн бодож байгаагаар бус мэргэжлийн хүний зөвлөгөө, хэрэглэгчийн зан төлөв, төрөл бүрийн датад суурилсан зөв UX гаргах, хийсэн ажлаа эргээд байнга сайжруулах, хянахад оршдог юм шүү.

Хүн эмчид хандан өвчнөө үзүүлж байхдаа намайг тэгж эмчил, гашуун эм өгвөл уухгүй шүү гэж хэлдэггүй, эмчийн мэдлэг чадвар, туршлаганд бүрэн итгэж өгсөн заавар зөвлөгөөг нь яс дагаж өвчнөө эдгээдэг.

Хүний эрхэлж буй бизнест тохирсон сайн цахим хуудас хийх чадвар нь мөн адил олон жилийн уйгагүй хөдөлмөр, туршлага, стандарт, судалгааны үр дүнд бий болдог зүйл. Та вэбсайт үзэж хэрэглэдэг боловч энэ нь та вэбсайт хийж чадна, вэбсайтыг сайн мэднэ гэсэн үг хараахан биш юм.

Эмчийнхээ зөвлөгөөг дагаж байгаарай!
 

Танд асуулт байна уу?

Хэрвээ танд вэб сайтын талаар илүү их мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой!

Утас: 7710-1251

Вэб сайт хийдэг компани

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Чатбот

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл