Домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээ

Ж нь: taniiner.com гэх мэт...

Домэйн нэрийн үнэ (НӨАТ орсон)

.MN

132,000

Захиалах

.COM

.NET

Домэйн нэр сонгохдоо анхаарах үндсэн зүйл:

Та юуны өмнө өөрийн бизнестээ тохирсон домайн хаягийг сонгож авах хэрэгтэй бөгөөд вэб сайтаа хийлгэх болоогүй байсан ч гэсэн өөрийн компанийн нэрээр эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээний нэрээр түрүүлж захиалах нь маш чухал юм. Яагаад гэвэл хэн нэгэн таны домэйн нэрийг яг одоо авах гээд хайж байж ч болно шүү дээ. Домэйн нэрийн хувьд хэн түрүүлж авна түүний өмч болдог тул цаг алдах хэрэггүй.

Таны сонгож буй домэйн хаяг бусад social сайтуудын username-д сул байвал ирээдүйд хэрэгтэй. Ж нь би greensoft.mn гэсэн домэйн авах гэж байгаа гэж үзвэл facebook.com дээр бизнесийн page-ээ facebook.com/greensoftmn гэж нээж таарна. Гэтэл facebook.com/greensoftmn гэсэн нэрийг өөр хүн авсан байвал яах вэ гэдгийг бодож үзээрэй.

Домэйн хаягийг бизнес эрхлэгч зөвхөн өөрийн мэйл хаягаар бүртгүүлж авах хэрэгтэй. Домэйн хаягийн жинхэнэ эзэн нь тухайн домэйн хаягийг бүртгүүлж авсан и-мэйл хаягийн эзэн байдаг тул та эзэмшигчийн мэйлээ анхаараарай.

Домэйн нэрээ хугацаанд нь сунгаагүйгээс таны вэб хуудас, бизнес имэйлүүд устах мөн устсан домэйн нэрийг сэргээхэд домэйн нэрийн жилийн сунгалтын төлбөрөөс гадна нэмэлт торгууль төлбөр төлөх тул домэйн нэрээ хугацаа дуусахаас нь өмнө сунгаарай!

 

Домэйн нэр бүрт дагалдах нэмэлт үйлчилгээнүүд!

DNS удирдлага

Та өөрийн домэйн нэрээ хялбархан удирдах боломжтой.

7/24 тусламж дэмжлэг

Мэргэжлийн инженерүүдийн зөвлөгөө, тусламж үйлчилгээ

Зөвлөгөө

Таны бизнесийн онцлогт тохирсон вэб сайт хийлгэх тал дээр үнэгүй зөвлөгөө өгнө.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ & ХАРИУЛТ!

Домайн нэрээ хэрхэн авах вэ?

Онлайнаар авах

Та greensoft.mn сайтын нүүр хэсгээс өөрийн авах гэж буй домайн хаягийг шалгаж үзээрэй. Хэрвээ боломжтой гэж гарвал сагсанд хийж дараагийн алхам руу шилжих ба захиалгын мэдээллээ шалгаад хувийн мэдээллээ оруулж захиалан авах боломжтой.Төлбөрийн нэхэмжлэх нь таны бүртгүүлсэн мэйлээр очих болно.

Оффис дээр ирж авах

Оффис дээр ирж үйлчлүүлэх бол  Баянзүрх дүүрэг, 25-р хороо 13-р хороолол, Натурын зам дагуу байрлах UB Tower - 8 давхар 807 тоот, мөн Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 14210, TG төвийн 505 тоотоос ирж авах боломжтой. Домэйн нэрийн жилийн төлбөр 88.000 /НӨАТ орсон/ төгрөг байдаг.

Домайн нэр хэрхэн захиалах вэ?

Та өөрийн сонирхож буй домайн нэрийг өөрийн байгаа газраас онлайнаар авах болможтой. Та greensoft.mn сайтын нүүр хэсэгт байгаа "Домайн нэрээ оруулна уу" хэсэгт өөрийн авах гэж буй домайн хаягийг бичээд шалгаж үзээрэй. Хэрвээ боломжтой гэж гарвал сагсанд хийж дараагийн алхам руу шилжих ба захиалгын мэдээллээ шалгаад хувийн мэдээллээ оруулж захиалан авах боломжтой. Төлбөрийн нэхэмжлэх нь таны бүртгүүлсэн мэйлээр очих болно. Төлбөрөө хийхдээ нэхэмжлэл дээрх гүйлгээний утгын зааврын дагуу хийх ёстойг сайтар анхаараарай.

Домайн нэр авахад гэрээ хийх үү?

Домайн нэрийн бүртгэлийн үйлчилгээ нь Домэйн нэрийн бүртгэлийн журам аар зохицуулагдах бөгөөд ямар нэгэн гэрээ хийх шаардлага байхгүй болно.

Домайн нэр авахдаа бүртгүүлсэн имэйлийг солиулж болох уу?

Боломжтой. ЖИЧ: Домайн хаяг авахад бүртгүүлсэн имэйл хаягт таны болон танай компанийн санхүү, төлбөр тооцоотой холбоотой бүхий л чухал мэдээллүүд очдог тул та анх бүртгүүлсэн имэйлийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулах ёстой. Имэйлийг солиулах тохиолдолд өөрийн компанийн нэрээр албан ёсны хүсэлт гарган холбогдох имэйлийг солиулж болно.

Домайн нэр авахаар бизнес имэйл дагалдаж ирдэг үү?

Үгүй. Домайн хаяг нь танай компани болон таны авахаар зорьж буй хаягын зөвхөн нэршил юм. Мэдээж та домайн нэртэй болсоныхоо дараа бизнес имэйлтэй болох боломжтой. Бизнесийн имэйл нь тусдаа үйлчилгээ юм. Бизнес имэйлийн үнийн мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу  

Домэйн нэрээ хэрхэн сунгах вэ?

Таны домайн хаягын төлбөр төлөх хугацаа болох үед нэхэмжлэх үүсгэж таны анх домайн нэр авахдаа бүртгүүлсэн и-мэйлээр болон sms-ээр мэдэгдэх болно. Иймд та анх удаа домайн нэр авах гэж байгаа бол өөрийн байнгын ашигладаг имэйл хаягыг бичих ёстойг анхаарна уу. Домайн нэрийн төлбөрийн хугацаа нь хамгийн багадаа 1 жил байдаг.

 

Image

Домэйн нэр гэж юу вэ?

Домэйн нэр гэдэг нь Интернет  орчинд байрлаж буй веб сайтуудыг олоход тусалдаг интернет хаяг юм.

Цааш үзэх

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй