UX UI дизайн гаргах үйлчилгээ

Дижитал орчинд ажиллах бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний UX/UI дизайныг бүтээнэ.

Үнийн санал мэдээлэл авах
Image

UX / UI Дизайн

Та вэб апп эсвэл мобайл аппликейшн гэх мэт бүх төрлийн дижитал бүтээгдэхүүний загварыг олон улсын болон Монгол хэрэглэгчдэд ээлтэй байдлаар гаргаж чадах мэргэжлийн баг хайж байна уу?

Манай мэргэжлийн UX/UI дизайн баг таны бизнесийг шинэ түвшинд хүргэх дижитал шийдлүүдийг санал болгож байна. Бизнес эрхлэгч та хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн, оновчтой, хялбар ашиглах боломжтой интерфэйсүүдийг өөрийн вэб сайт болон аппликейшнд нэвтрүүлэх хүсэлтэй бол бид танд туслая!

Үйлчилгээ авах дараалал

Шаардлагыг тодорхойлох: Бид танай бизнесийн хэрэгцээ, зорилгыг ойлгохын тулд эхлээд шаардлагыг тодорхойлох уулзалт хийнэ.

Судалгаа, шинжилгээ: Хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн чиг хандлага, өрсөлдөгчдийн судалгаа хийж, үр дүнд тулгуурлан дизайны стратегийг боловсруулна.

Хар зураг бүтээх: Бид дизайны эхний хувилбар болох прототипийг гарган, таны санал хүсэлтэд тулгуурлан сайжруулна.

Дизайн хөгжүүлэлт: Прототипийг баталсны дараа дизайныг дэлгэрэнгүй хөгжүүлж, интерфэйсийн нарийн шийдлүүдийг боловсруулна.

Тестлэх, сайжруулах: Хэрэглэгчдээр тест хийлгэж, тэдний санал хүсэлтийг харгалзан дизайныг сайжруулна.

Хэрэгжүүлэх: Бэлэн болсон дизайныг веб сайт болон аппликейшнд нэвтрүүлж, төслийг дуусгана.

Харилцагчид тавигдах шаардлага

Тодорхой шаардлага: Таны бизнесийн зорилго, хэрэгцээ, хүсэлтийг тодорхойлсон мэдээллийг маш нарийн гаргах. Энэ нь бидэнд таны төсөлд хамгийн оновчтой шийдлийг санал болгоход тусална.

Харилцаа холбоо: Төслийн явцад тогтмол харилцаатай байж, шаардлагатай үед санал хүсэлт, зөвлөмжөө маш тодорхой өгөх. Энэ нь төслийг цаг тухайд нь, өндөр чанартай гүйцэтгэхэд чухал үүрэгтэй.

Материал бэлтгэл: Шаардлагатай текст, зураг, лого зэрэг материалыг цаг тухайд нь бэлтгэн өгөх.

Санал хүсэлт: Хар зураг болон дизайны хувилбарууд дээр санал, хүсэлтээ тодорхой хэлж, сайжруулалт хийхэд хамтран ажиллах.

Хүний нөөцийн тогтвортой байдал: Төслийн явцад хариуцсан ажилтнуудын тогтвортой байдлыг хангах болон шийдвэр гаргах эрх мэдлийг олгох.

 

Үйлчилгээний үнийн санал авах

 

 

 

Түгээмэл асуултууд (FAQ)

1. Танай UX/UI дизайн үйлчилгээ ямар төрлийн бизнесүүдэд тохиромжтой вэ?

Манай UX/UI дизайн үйлчилгээ бүх төрлийн бизнесүүдэд тохиромжтой. Жижиг, дунд бизнесээс эхлээд томоохон компаниуд хүртэл бидний үйлчилгээг ашиглаж болно.

2. Дизайн боловсруулах хугацаа хэр удаан вэ?

Дизайн боловсруулах хугацаа төслийн цар хүрээнээс хамааран өөр өөр байдаг. Ерөнхийдөө 3-5 долоо хоногийн хугацаанд дизайныг боловсруулж дуусгана.

3. Бид өөрсдийн санааг хэрхэн хуваалцах вэ?

Та төслийн явцад өөрийн санаа, хүсэлтийг имэйл, утас, эсвэл манай онлайн маягтаар гээд боломжит бүх сувгаар дамжуулан хуваалцаж болно. 

4. Хийсэн бүтээлүүдийнхээ жишээг хаанаас үзэж болох вэ?

Манай хийсэн бүтээлүүдийн жишээг веб сайт дахь хийсэн ажлууд хэсгээс үзэх боломжтой.

5. Манай вэб сайт эсвэл аппд хийгдсэн дизайныг өөрчлөх боломжтой юу?

Тийм ээ, бид таны шаардлагын дагуу дизайныг өөрчлөх, шинэчлэх боломжтой. Шинэчлэлт хийхэд шаардлагатай цаг хугацаа, өртөгийг бидэнтэй урьдчилан зөвшилцөх хэрэгтэй.

6. UX, UI дизайн гэж юу вэ?

UX (Хэрэглэгчийн туршлага) дизайн нь хэрэглэгчид бүтээгдэхүүн ашиглах явцдаа ямар мэдрэмж, туршлага авахыг судалдаг, харин UI (Хэрэглэгчийн интерфэйс) дизайн нь бүтээгдэхүүний харагдах байдал, харилцах интерфэйсийг бүтээхэд анхаардаг.

7. UX дизайн яагаад чухал вэ?

UX дизайн нь бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хялбар, тааламжтай болгож, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Энэ нь хэрэглэгчийн итгэл, үнэнч байдлыг өсгөж, бизнесийн амжилтад нөлөөлнө. 

8. Хийсэн дизайн дээрээ танайхаар вэб сайт хийлгэх боломжтой юу?

Тийм ээ, бид таны шаардлагад нийцсэн, мэргэжлийн веб сайт хөгжүүлэлтийн үйлчилгээг 2011 оноос хойш үзүүлж 2000+ төслийг амжилттай дуусгасан.

9. Гаргасан дизайн дээрээ програм хөгжүүлэлтийг зөвхөн танайхаар хийлгэх ёстой байдаг уу?

Үгүй, бид дизайн үйлчилгээгээ кодын хөгжүүлэлт хийхгүйгээр ч санал болгодог. Харин та хүсвэл бидний баг кодын хөгжүүлэлтийг гүйцэтгэх боломжтой.

 

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Чатбот

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй