Бид танд дараах үйлчилгээг санал болгож байна.
Аппликейшны хөгжүүлэлт: Таны бизнесийн хэрэгцээ, зорилгод нийцсэн iOS болон Android платформд зориулсан аппликейшнуудыг хөгжүүлэх.
UX/UI дизайн: Хэрэглэгчдэд таатай, хялбар ашиглах интерфэйс бүтээж, дизайныг оновчтой болгох.
Тест ба чанарын шалгалт: Аппликейшныг алдаа засварлах, тестлэх, чанарыг хангах үйл ажиллагаа.
Тусламж үйлчилгээ ба шинэчлэлт: Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн аппликейшныг шинэчлэх, сайжруулах үйлчилгээ үзүүлнэ.
Харилцагчид тавигдах шаардлага
Тодорхой шаардлага: Маш тодорхой эргэж буцахгүй зорилго болон ерөнхий шаардлагаа гаргасан байх.
Материал бэлтгэл: Аппликейш хөгжүүлэлтэнд шаардлагатай бүх материалуудыг бэлдсэн байх.
Хамтын ажиллагаа: Төслийн явцад манай багтай тогтмол харилцаатай байж, шаардлагатай үед санал хүсэлт, зөвлөмжөө шуурхай өгч хамтран ажиллах.
Хариуцлага: Төслийн явцад хариуцсан хүн тогтвортой ажиллах ба ажлын хэсэгт явцын дундаас хүн оролцуулахгүй байх.
Үйлчилгээний үнийн санал авах
Түгээмэл асуултууд (FAQ)
1. Мобайл апп хөгжүүлэхэд ямар үе шатууд байдаг вэ?
Бидний үйл явц нь шаардлага тодорхойлох, дизайныг боловсруулах, хөгжүүлэлт хийх, тестлэх, хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх зэрэг үе шаттай.
2. Төслийг дуусгахад хэр хугацаа шаардлагатай вэ?
Аппликейшны цар хүрээнээс хамаарч, төслийн хугацаа янз янз байна. Энэ нь шаардлагын нарийвчлал, тестлэлт зэргээс хамаарна.
3. Мобайл апп хөгжүүлэхэд ямар материалууд шаардлагатай вэ?
Аппликейшны төрлөөс хамаарч өөр өөр байна ямар ч байсан брэнд бүүк өнгө лого хэрэгтэй.
4. Аппликейшны хөгжүүлэлтийн явцад өөрчлөлт оруулах боломжтой юу?
Тийм ээ, хөгжүүлэлтийн явцад таны санал хүсэлт, шаардлагын дагуу өөрчлөлтүүдийг хийх боломжтой гэхдээ энэ нь анхы тохирсон зүйлээс гадуурах бол нэмэлт төлбөр гарна.
5. Аппликейшныг App Store болон Google Play-д байршуулах үйлчилгээг үзүүлдэг үү?
Тийм ээ, бид аппликейшныг App Store болон Google Play-д байршуулахад тусалж, шаардлагатай бүх үйл явцыг зохицуулна.
6. Захиалагч төслийн явцад хэрхэн оролцох вэ?
Захиалагч төслийн явцад санал хүсэлтээ өгч, тестлэлтэд оролцож, шаардлагатай үед мэдээллээр ханган хамтран ажиллана.
7. Төслийн дараах дэмжлэг үйлчилгээ үзүүлдэг үү?
Тийм ээ, бид аппликейшныг шинэчлэх, сайжруулах, алдааг засах зэрэг төслийн дараах дэмжлэг үйлчилгээг үзүүлдэг.
8. Аппликейшны аюулгүй байдал хэрхэн хангагддаг вэ?
Бид таны аппликейшны аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах бүх арга хэмжээг авдаг.
Үндсэн бүтээгдэхүүн
Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.
Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем
Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой
Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу
Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт
Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана
Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй