Онлайн нэхэмжлэл төлбөрийн систем

Та одоо болтол нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу...

Яагаад онлайн нэхэмжлэх гэж?

Энэхүү програм хангамж нь борлуулалтыг удирдан зохион байгуулах, нэхэмжлэх гаргах илгээх, илгээсэн нэхэмжлэхээ хянах, төлбөр хүлээн авах, харилцагчийн бүртгэл хөтлөх гэх мэт функцуудыг агуулсан бизнесийн явцыг хялбаршуулсан цогц систем юм. Онлайн нэхэмжлэлийг ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргах боломжтой.

Image

Хэнд хэрэгтэй вэ?

Та хэн нэгнээс төлбөр авдаг л бол яг танд хэрэгтэй бөгөөд сар бүр олон газраас давтагддаг төлбөр хүлээн авдаг бизнесийн байгууллагуудад бүр ч их хэрэгтэй.

Танд өгөх үнэ цэнэ

Та нэхэмжлэхээ хурдан илгээх тусам төлбөрөө хурдан авч чадна.
Хурдан илгээ! Тэгээд хяна!

Төлөвлөгдсөн нэхэмжлэх
Нэхэмжлэхийн баримтаа тодорхой огноо, цагт автоматаар илгээхийн тулд бүртгэх л хангалттай.

Шууд нэхэмжлэх
Нэхэмжлэхийг илгээхэд та нягтлан бодогчоо илгээхийг хүлээх шаардлагагүй болно.

Та хүссэн үедээ, хаанаас ч нэхэмжлэх илгээх боломжтой
Та оффис дээрээ ирээд нэхэмжлэх илгээхийг харилцагч яагаад хүлээх хэрэгтэй вэ?
Хурд бол онлайнаар нэхэмжлэх илгээхийн нэг л давуу тал бөгөөд зөвхөн үүгээр зогсохгүй.

Сануулагч илгээх
Жижиг бизнесүүд ихэвчлэн завгүй байдаг тул найрсаг сануулга илгээх хэрэгтэй байдаг.

Та нэхэмжлэхээ илгээсний дараа нь яах вэ?
Уламжлал ёсоор та хүлээнэ, төлбөрөө төлсөн эсэхийг........ Төлбөр нь ирээгүй бол түүнийг хөөж үзнэ, залгаж сануулна..... Гэхдээ онлайн нэхэмжлэхийн хамт автомат хяналт нь цуг ирнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр төлбөрөө төлөөгүй газар луу автоматаар и-мэйл болон sms ээр сануулах тохиргоог хийх боломжтой.

Төлбөрийн статусыг харах
Аль нэхэмжлэхийг төлсөн, мөн аль нь хугацаа хэтэрсэн, ямар хугацаа хэтэрсэн болохыг амархан олж мэдэх боломжтой. Энэ бүх мэдээллийг нэг дэлгэцэн дээрээс харах боломжтой сайхан биш гэж үү?

Өөрийн сануулагчийг үүсгэх
Та нэхэмжлэх програмын дотор үйлчлүүлэгч тус бүрт тэмдэглэл, сануулга нэмж болно.

 

Цаасгүй дижитал оффисыг олон жилийн туршид ярьж  байгаа боловч ихэнх компаниуд олон тооны цаасыг гаргасаар л байна. Энэ бүгдийг бүртгэх, хадгалах, архивлах, индексжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь зай эзэлнэ. Оффисын өрөө нь үнэтэй тул компаниуд эх бичгийг нь жижиглэхээс өмнө цаасан баримтаа сканнердах, PDF эсвэл бусад формат руу хөрвүүлэхийг сонгодог.

Гэхдээ яагаад үүнийг хийх зардал, цаг хугацааг хэмнэж болохгүй гэж?

Хэрэв та нэхэмжлэхийг эхнээс нь онлайнаар хадгалдаг бол та тэдгээрийг хэзээ ч хэвлэх шаардлагагүй болно. Бүгдийг архивлаж, индексжүүлж, цахим хэлбэрээр хадгалах болно. Онлайн нэхэмжлэх нь таны оффисыг цаасгүй болгохгүй ч энэ нь цааснаас бүрмөсөн ангижрах бас нэг алхам юм.

 

 

Системийн гол функцууд

Манай систем нь үүлэн тооцоололд суурилсан, хэрэглэхэд энгийн хялбар, уян хатан шийдэлтэй тул маш богино хугацаанд бага зардлаар төлбөр тооцооны бүх удирдлага, хяналтаа автоматжуулах боломжтой.

 

Үнийн санал

Захиалагчид илгээсэн үнийн саналаасаа шууд захиалга, нэхэмжлэл үүсгэх боломжтой

Хялбар нэхэмжлэх

Та хэдхэн товчлуур дараад л системээсээ нэхэмжлэлийг үүсгэж харилцагч талруу имэйлээр илгээж болно

Хяналт

Харилцагч талд нэхэмжлэх очсон эсэх, и-мэйлийг нээсэн эсэх, нэхэмжлэхийг татаж авсан эсэх гэх мэт үйлдлүүдийг хянах боломжтой

 

И-Мэйл сонордуулга & автомат сануулга

Шинэ нэхэмжлэх үүсэх, засах, хугацаа сунгах, хугацаа хэтрэх, төлбөр төлөх гэх мэт бүх үйлдэлд харилцагч талд и-мэйлээр мэдэгдэл очих боломжтой

Борлуулалтын шинжилгээ

Авлагуудаа шинжлэх хэлбэрийг өөрийнхөөрөө тодорхойлж болох бөгөөд бараагаар, захиалагчаар гэх мэт таны шийдвэрт хэрэгтэй хэлбэрээр харах боломжтой

Масс мэдээлэл түгээх

Та өөрийн бүх харилцагчиддаа массаар нь шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар зар, мэдээлэл хүргэх боломжтой

 

 

Үйлчилгээний үнийн санал авах

Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөх ба мэдээлэл дутуу хувийн шинжтэй хүсэлтэд бид хариу өгөхгүй болохыг анхаарна уу!

 

Онлайн нэхэмжлэл төлбөрийн систем ямар үнэтэй вэ?

Бид ихэнхдээ шууд утсаар эсвэл анхны уулзалтаар хариу өгөх боломжгүй байдаг. Учир нь бизнесийн салбар нэмэлт үйлчилгээ гэх мэт маш олон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй үнэ өртөгтэй байдаг.

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй