Бизнес и-мэйл

Та өөрийн байгууллага, бизнесийн нэрээр и-мэйл хаягтай
болж болох бөгөөд дараах хэлбэртэй харагдана.
yourname@yourcompany.mn

 
И-Мэйл бүртгүүлэхийн тулд өөрийн бизнесийн домэйн хаягийг авсан байх шаардлагатай. Бизнес мэйл захиалах зааврыг Энд дарж үзнэ үү. 
 

#easymail
Бизнес и-мэйл 

34,000₮ /нэг хэрэглэгч жил бүр/


  • Нэг хэрэглэгчийн и-мэйлийн хэмжээ 5GB
  • Цагт илгээх и-мэйлийн тоо 100
  • И-мэйлд хавсаргах файлын хэмжээ 25MB
  • Вирус, спам шүүлтүүр
  • И-мэйл програм дээр тохируулах (outlook, phone)
  • Тусламж дэмжлэг (тикет систем, чат)
  • 99.99% найдвартай ажиллагаа
  • POP & IMAP хандах эрх
  • Бэлэн болох хугацаа 24 цаг

 

Захиалах


Энэхүү саналд НӨАТ ороогүй болно

#zoho_setup (5)
Бизнес мэйл

69,000₮ /5 хэрэглэгч жил бүр/


  • 5 хэрэглэгч дотор ашиглана
  • Цагт илгээх и-мэйлийн тоо 100
  • Нэг хэрэглэгчийн и-мэйлийн хэмжээ 5GB
  • Вирус, спам шүүлтүүр
  • И-мэйл програм дээр тохируулах (outlook, phone)
  • Тусламж дэмжлэг (тикет систем, чат)
  • 99.99% найдвартай ажиллагаа
  • POP & IMAP хандах эрх
  • Бэлэн болох хугацаа 24 цаг

MS outlook дээр ашиглах боломжгүй. Зөвхөн вэб болон өөрийн албан ёсны гар утасны аппаас ашиглаж болно.

Захиалах


Энэхүү саналд НӨАТ ороогүй болно

Түгээмэл асуулт, хариултууд

Бизнес имэйл байгууллагад заавал хэрэгтэй юу?

- Та өөрийн компанийн нэрээр бизнес имэйл нээх нь харилцагч байгууллага болон үйлчлүүлэгчдэд илүү үнэ цэнэтэй, итгэл төрүүлж, албан ёсны байгууллага гэдгийг илтгэх бөгөөд өөрийн компанийн нэрийг бренд болгож буй хэрэг юм. 

Бизнес имэйл нээхэд юу шаардлагатай байдаг вэ?

- Бизнес имэйл маань өөрөө домайн хаяг дээр суурилдаг үйлчилгээ учир та эхлээд домайн хаягаа заавал авсан байх шаардлагатай. Мэдээж бизнес имэйл, домайн нэрээ цуг захиалж болно. 

Домайн нэрээ өөр газраас авсан байж болох уу?

- Болно. Харин домайн хаяг дээр бидний зааварчилгаагаар тохиргоо хийх, эсвэл бидэнд удирдлагыг түр шилжүүлэн тохируулах боломжтой. 

Домайн нэр авахад бизнес имэйл дагалддаг уу? 

- Үгүй. Манайх руу ханддаг харилцагчдаас хамгийн их ирдэг асуултын нэг бол энэхүү асуулт байдаг. Домайн нэр нь зөвхөн taniiner.mn гэх мэт бизнесийг тань төлөөлөх нэр бөгөөд уг үйлчилгээг та жил бүр сунгаад ашиглах боломжтой байдаг. Бизнес имэйлийн тухайд info@taniiner.mn, sales@taniiner.mn, maralaa@taniiner.mn гэх мэт ажилчдын нэрээр болон ажил үүргийн чиглэлээр нээж болдог. 

Бизнес имэйл нээлгэхэд нэг удаа төлбөр төлдөг үү, жил бүр сунгадаг уу? 

- Уг үйлчилгээг домайн нэртэй адил жил бүр нэг удаагийн төлбөрөө төлж ашигладаг. 

Ажилчдын имэйлийг хэрхэн нээх вэ, хэрэв нууц үгээ мартвал яах вэ?

- Ажилчдадаа имэйл нээж буй тохиолдолд та аль имэйл сервисийг сонгосоноос хамаарч өөр өөр тохиргоог хийдэг. Тухайлбал, Zoho имэйл үйлчилгээ авсан тохиолдолд: Анх захиалга өгсөн хүний утсан дээр толгой аккоунтийг үүсгэж өгдөг бөгөөд тэрхүү хаягаараа бусад ажилчдын имэйлийг нээж, нууц үгийг өөрчлөх боломжтой байдаг. ( Өөрийн хаягийн нууц үгийг мартсан тохиолдолд утасны дугаараар сэргээж болно. )
Харин Yandex платформын имэйл авсан тохиолдолд нээлгэх ажилчдын овог нэрс, хаягийг бидэнд илгээх бөгөөд нууц үг мартсан тохиолдолд манайд хандан сэргээлгэх боломжтой.

Дээрх имэйл үйлчилгээнүүд нь гар утасны аппликейшн юу? (Yandex, Zoho)

- Байгаа. Gmail, Yahoo зэрэг шиг өөрсдийн имэйлийн үйлчилээний аппликейшн утсан дээрээ суулгах боломжтой. 

-ZOHO, YANDEX хэр найдвартай вэ? Харицагчид руу имэйл илгээхэд янз бүрийн реклам, спам мэйл ирэх үү?

- Дээрх имэйл сервисүүдийг Дэлхийн өнцөг булан бүрт 16 сая гаруй бизнес эрхлэгчид өдөр бүр үйл ажиллагаандаа энэхүү системийг ашиглаж бөгөөд спам филтер сайтай, найдвартай ажиллагаатай байдаг. 

Хост дагадаг үнэгүй мэйл vs албан ёсны тусдаа мэйл үйлчилгээ?

Монголд хамгийн түгээмэл байдаг мэйл бөгөөд ямар нэгэн газраас вэб хостын үйлчилгээ авах үед үнэгүй дагаж ирдэг үйлчилгээ юм. Бидний өгөх зөвлөгөө бол яг одоо асуудал үүсээгүй дээр нь соль гэж зөвлөх бөгөөд ийм төрлийн мэйлүүд эрт орой хэзээ нэгэн цагт асуудал тарих өндөр магадлалтай юм.

Найдвартай аюулгүй ажиллагаа. Энэ төлийн мэйл нь ихэнхдээ Shared host төрлийн сервер дээр байх бөгөөд таны томоотой байхаас үл хамаарч хөрш айлууд чинь эвгүй үйлдэл хийвэл таны мэйлүүд хар жагсаалтад орох, тодорхой цагаар блок хийлгэх, илгээсэн мэйл эзэндээ очихгүй байх гэх мэт эрсдэл гарна.

Хамгаалалт.  Таны чухал мэйлүүд сервер дээр файл хэлбэртэй байх бөгөөд вэб сайтын хостын эрхийг эзэмшиж байгаа хүн бүх хандах татаж авах боломжтой байна.

Вэб хостоос хамааралтай. 

Хэрвээ та хостинг үзүүлдэг компанийн үйлчилгээг солих вэб сайтаа дараагийн түвшинд гаргах гэх мэт үйлдэл хийхэд төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Мөн вэбсайтад доголдол үүсвэл таны мэйлд мөн адилхан асуудал үүснэ.

Тусдаа мэйлийн үйлчилгээ. Хост дагаж ирсэн биш тусдаа мэйлийн үйлчилгээ нь дээрхээс хамаагүй найдвартай боловч үйлчилгээ үзүүлж буй компаниасаа ихээхэн хамааралтай байдаг. Энэ төрлийн мэйлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудыг өөрсдийн дэд бүтэцтэй болон бүтэцгүй гэж 2 хувааж болно.

 

Үйлчилгээний давуу талууд

Орчин үеийн хэрэглээнд тулгуурласан дизайн

Бүх смарт төхөөрөмжөөс (Apple App Store, Google Play) ажиллах боломжтой апп-уудтай бөгөөд ашиглахад хамгийн амархан төлөвлөгдөж хийгдсэн. Та гар утас, таблет, компьютерээс ямар ч асуудалгүй ашиглах боломжтой.

16 сая бизнес эрхлэгчид ашигладаг

2008 оноос хойш Дэлхийн өнцөг булан бүрийн 16 сая гаруй бизнес эрхлэгчид өдөр бүр үйл ажиллагаандаа энэхүү системийг ашиглаж байна. Танд тэднийг нэг болж элдэв зүйлд санаа зовохгүй өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжийг санал болгож байна.

 

Спам болон Вирусийн хамгаалалт

И-мэйл сервер дээр суурилсан вирусийн эсрэг програм таны Inbox-г найдвартай хамгаалахаас гадна вирустэй файл татахаас сэргийлнэ.

Таны багтаамж хангалтгүй байдаг уу?

И-мэйл хаяг бүр 5GB бүхий багтаамжтай байна.Хэрвээ энэ танд хангалтгүй бол нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Үл тасалдах найдвартай ажиллагаа

Таны илгээсэн и-мэйл хүлээн авагчийн Inbox хавтсанд найдвартай очих ба спам хавтсан орж таныг хэзээ ч эвгүй байдалд оруулахгүй. Мөн 7/24 цагийн тасалдалгүй ажиллагааг хүргэнэ.

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй