Орчин үеийн дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд дижитал технологийг ашиглах, тус технологи дээр үүссэн мэдээлийн санг ашиглаж сурах нь маш чухал. Технологийн хэрэглээг байгууллагын дотоод үйл ажиллагаа, соёлд нутагшуулах, түүнээс гарах үр дүнгээр уян хатан, үр өгөөж өндөртэй Дижитал байгууллага болох боломж Та бидний өмнө нээлттэй байсаар байна.
Гэвч энэхүү боломж нь дурын нэг шинэ технологийг хэрэглэж сурах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх төдийгөөр нээгдэхгүй. Байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагааны аль хэсгийг технологийн тусламжтайгаар автоматжуулах, нэвтрүүлсэн технологи, дижитал шилжилт нь байгууллагын соёлд хэрхэн шингэж, цаашид урт хугацаанд тогтмол үр өгөөжийг бий болгох зэрэг нь бүхэлдээ урьдчилан төлөвлөсөн “Дижитал стратеги“-ээс ихээхэн хамаарна.
Тиймээс бид сургалтаараа “Дижитал стратеги“-ийг хэрхэн үр дүнтэй боловсруулах, цаашид хэрэгжүүлэхэд шаардлагатай Дижитал соёл, арга техникүүдийг хуваалцах болно.
СУРГАЛТЫН АГУУЛГА
✅ Дижитал стратеги тодорхойлох
Гадаад
- Маркетинг (Omni channels)
- Борлуулалт (B2B, B2C)
- Борлуулалтын дараах үйлчилгээ (Тикет систем)
Дотоод
- Дата буюу өгөгдөлийн хэрэглээ (Анхдагч датаг зөв зохион байгуулалттай үүсгэх)
- Байгууллагын дотоод харилцаа (Ажилтан, алба хэлтэс, дотоод харилцааны соёл)
- Үйл ажиллагааг автоматжуулах (Дотоод үйл ажиллагааны програм хангамжууд)
- Дижитал үйл ажиллагааны дүрэм журам боловсруулах
Дижитал байгууллага байх (ДИЖИТАЛ СОЁЛ)
- Кэйс ажилбар (Дижитал компани байгуулах)
Нэмэлт мэдээлэл:
Сургалт нь 2023 оны 3-р сарын 21 ны өглөө 10:00 цагаас 16:00 цаг хүртэл танхимын хэлбэрээр зохион байгуулагдана.
Сургалтын байршлыг бүртгүүлсэн хэрэглэгч нарт илгээх болно.
Сургалтын төлбөр: 299,000 ₮ (1 хүн) - Өглөөний цай, Өдрийн хоол багтсан
Байгууллагын дунд шатнаас дээш менежерүүд багаараа хамрагдах нь илүү үр дүнтэй.
- Гүйцэтгэх удирдлага
- Хүнийн нөөц
- Маркетинг
- Борлуулалт
- Төсөл гүйцэтгэгч
Бүртгэлийн тоо хязгаартай.