Эрхэм хүндэт хэрэглэгчдийн анхааралд,
Зах зээлийн нөхцөл байдал, ханшийн хэлбэлзэл болон үйлчилгээний өртөг нэмэгдсэнтэй холбогдуулан манай компанийн вэб хостингийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт орж байгааг та бүхэнд албан ёсоор мэдэгдэж байна.
Манай хостингийн үйлчилгээний үнэ 2015 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан бөгөөд 2025 оны 06-р сарын 01-ний өдрөөс эхлэн шинэ тариф дараах байдлаар мөрдөгдөнө:
Вэб хостинг үйлчилгээний жилийн багц үнэ – 319,000₮
06-р сарын 01-нээс өмнө үүссэн нэхэмжлэлийг 06-р сарын 01-нээс хойш төлсөн тохиолдолд шинэ үнэ тариф мөрдөгдөхийг анхаарна уу.
Бид цаашид хэрэглэгчдэдээ найдвартай, тогтвортой, чанартай үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллах болно.