Вэбийн төсөл удаашрахад нөлөөлдөг хүчин зүйлс 

2023-12-23

Вэб сайтаа хийлгэх, шинэчлэхээр сонирхож буй хүмүүсийн хамгийн эхэнд асуудаг асуултын нэг бол “Вэб сайтыг ямар хугацаанд хийдэг вэ” гэх асуулт байдаг. Өнгөрсөн 10 жилийн туршлагаас харахад вэб сайтын төсөл дараах тохиолдолд удааширдаг буюу гэрээнд заасан хугацаанаас хоцрох тохиолдол гардаг. 

Нэгдүгээрт, Контент, түүний чанар, бэлдэх хугацаа

2000-иад оны эхэн үе вэб сайт хийх үйлчилгээний хугацаа тухайн хийж өгч буй газраас хамааралтай байдаг байсан бол одоо бол 90 хувь хэрэглэгч талаас хамааралтай болсон. Учир нь вэб сайтын үндсэн загвар дизайн батлах, арын програм хангамжийн шийдлийг нь гаргах өгөх ажил нь хамгийн түрүүнд (тодруулбал; ажлын 3 хоногт) бэлэн болдог. Гэвч хэрэглэгч талын дотоод зохион байгуулалт, материалаа бэлдсэн байдлаас хамаарч вэбийн бэлэн болох хугацаа хойшилдог. Контентгүй (муу контенттой) вэб бол тавилгагүй өрөөтэй адил. 

Хоёрдугаарт, Ажилтан нь тогтдоггүй компани буюу хариуцсан ажилтан солигдох 

Вэб сайт удаашрах дараагийн нэг шалтгаан бол вэб сайтаа хариуцан хийлгэж буй ажилтан солигдох явдал. Аливаа төслийн явцад ажилтан солигдох нь бараг дахин эхнээс нь эхлэх, төслийн тохирсон концепцийг өөрчлөх гэх мэт цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд аль аль талдаа асар их хохирлыг учруулдаг. Вэбийн зорилго нь анхнаасаа тодорхой бус, ач холбогдолгүй,ажил нь урсгалаараа явдаг компаниудын хувьд энэ байдал тийм чухал биш байдаг. 

Гуравдугаарт,Байгууллагын дотоод зохион байгуулалт бизнесийн соёл

Дараагийн чухал зүйл бол байгууллага дотооддоо нэгдсэн байр сууринд хүрэхгүй байх, техник технологи хөгжсөн энэ үед заавал цаасаар баталгаажуулж гарын үсэг зурж байж ажил нь цааш явдаг байдал. Манайд илүү олон жил болсон томоохон толгой компаниудад энэ нийтлэг шинж харагддаг. Энэ бол мэдээж тухайн байгууллагын бизнесийн харилцааны соёлоос хамаардаг. Компаниуд дижитал шилжилт гэж сүүлийн жилүүдэд их ярьдаг болсонч дотооддоо энэ шилжилтийг хийж эхлүүлэхгүй энэ мэт ямарч төсөл дээр байсаар л байх болно. 

Дөрөвдүгээрт, Гэрээнд хамааралгүй гуравдагч этгээдийг оролцуулах

Төслийн эхэнд байгаагүй хүн төгсгөлд орж ирэхээрээ шинэ санаа гаргах зорилгыг тээж орж ирдэг. Тэрч утгаараа шинэ зүйлийг хүсч, өөртөө таалагдсан өөр зүйлийг хийлгэхээр оролдож эхэлдэг. Ямарч төсөл дээр ойлголтоо нэгтгээд ажил явж байхад гэнэт нэг хүн гараад ирэхтэй тааралдаж л байсан биз дээ. 
Вэб сайт хийх төсөлд оролцогч талууд тогтвортой, харилцаа холбоотой байх нь төслийг хурдан хугацаанд чанартай гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой байдаг. Төслийн талаар анхнаасаа ойлголт мэдээлэлгүй хүн орж ирснээрээ батлагдсан загвар дизайныг өөрчлөх, өөрийн зөв гэж үзсэн, өөрт таалагдсан байдлаар вэбийг хийлгэх гэж үзэх гэх мэтээр ажлын явцыг удаашруулж, ойлголтын зөрүү үүсгэхэд хүргэдэг. Мэдээж энэ нь богино хугацаанд шинэлэг өнгө төрх, загвар дизайнтай вэбтэй болохыг хүссэн хүмүүсийн зорилгыг өөр тийш нь чиглүүлж, цаг хугацааг мартуулдаг. 

Тавдугаарт, Мэргэжлийн багийн зөвлөгөөг л дага 

Вэб сайт нь зөвхөн та бүхэнд биш маш олон сегментийн хүмүүст зориулагдсан гэдгийг үргэлж санаж байх ёстой бөгөөд хэрэглэгч танай сайтаар зочилж өөрийн хүсч буй мэдээллийг төвөггүй олж авдаг байх ёстойгоос гадна мэргэжлийн үүднээс хэрэглэгчийн зан төлөв, төрөл бүрийн датад суурилсан зөв UX гаргасан  байх ёстой байдаг. 
Өнгө дээр жишээ авч үзэхэд цэнхэр өнгө гоё гэж үзэх хүмүүс байхад ногоон нь гоё гэж үзэх хүмүүс ч байна. Аль нэгнийх нь зөв эсвэл буруу гэхэд хэцүү тийм ч учраас бүх салбарт нарийн стандарт норм журам гэж байдаг. Иймд мэргэжлийн багийнхны зөвлөгөөг сонсож тэдэнтэй хамтарч хийх нь хамгийн зөв алхам болдог. Дийлэнхи газрууд дахин давтагдашгүй хэт хийсвэр зүйл хүсч, хэвлэлийн дизайн хийлгэж байгаа мэт хүссэнээрээ өөрчлөхийг хүсдэг нь төслийн явцыг мөн л удаашруулдаг бөгөөд эцэстээ өөртөө л таалагдсан бэлгэдэл төдий вэб сайттай болж дуусдаг. Эмчийн зөвлөгөөг дагалгүй эмээ цагтаа угаагүй тохиолдолд бид өвддөгтэй адил мэргэжлийн багийн зөвлөгөөг дагахгүй зөвхөн өөрийнхөө дураар хийлгэвэл эхэндээ биш ч эцэстээ таны вэб өвдөнө гэдгийг үргэлж санаарай. 

Эцэст нь хэлэхэд танай байгууллагын вэб сайт бол танай оффисын нэг салбар шиг л байх ёстой бөгөөд таны бизнест борлуулалтыг авч ирдэг бас нэгэн суваг байх ёстой. Иймд загвар дизайн гэхээс илүү мобайл вэб, харилцагчаа таньдаг, хэмждэг, судалдаг, эргээд танд борлуулалтын төлөвлөгөө гаргахад тусалдаг тийм л вэб сайттай болохыг зориорой. 

Бизнесийн чиг хандлага өөрчлөгдөж байгаа энэ үед танд оффис биш, онлайн орчинд таны бизнесийг танилцуулдаг, борлуулдаг вэб сайт илүү хэрэгтэй болно. 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Чатбот

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл