Чатбот хийх үйлчилгээ

Таны бүтээгдэхүүн үйлчилгээг таны өмнөөс тайлбарлаж өгөх туслагч хайж байна уу?
Ирээдүйд хүмүүс эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана.

Яагаад чатбот гэж?

Монголд FB ийн хэрэглээ жилээс жилд улам нэмэгдэж байгаа энэ үед бизнесийн байгууллагууд ч мөн энэ орчинд үр дүнтэй ажиллах асуудал зүй ёсоор тулгарч байна. Та өөрийн хуудсанд хандсан бүх хэрэглэгчиддээ үнэ зөв мэдээллийг цаг алдалгүй өгч чадаж байгаа юу? Чатбот гэдэг нь танаас хамааралгүйгээр 24 цаг, 7 хоног, 365 хоногийн турш таны өмнөөс хүмүүстэй харилцаж, мэдээлэл өгөхөөс эхлээд худалдаа наймаа хийх хүртэл өргөн хүрээнд үйлчлэх чадвартай програм хангамж юм.

Image

Хэнд хэрэгтэй вэ?

Танай байгууллага Facebook хуудас ашигладаг бол хэрэглэгчид тань Facebook Messenger-р илүү их холбогдож танай бүтээгдэхүүн үйлчилгээний талаар асуудаг болсныг анзаарсан байх. Тэгвэл үүнд танай хуудас бэлэн үү? Тэгэхлээр хэнд хэрэгтэй вэ? Бизнесийн зорилгоор хуудас ажиллуулж буй хүн бүхэнд хэрэгтэй

Танд өгөх үнэ цэнэ

Чатбот нь таны өмнөөс бизнесийг нь тань хэрэглэгчтэй холбож борлуулалтын өсөлтийг дэмжинэ

Чатботоороо захиалга авч, төлбөрөө төлөх БОЛОМЖ

Энэ бол өндөр үр дүнтэй борлуулалтын сэжим
7/24 цагийн автомат хариулагч.
Бүх цаг үед таны өмнөөс ажилласаар байх болно.

Автоматжуулалт

Чатботоор бүх төрлийн үйлчилгээг автоматжуулах боломжтой.
Цаг авах, бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн санал авах, Бараа ажил үйлчилгээ захиалах гэх мэт бизнесийн бүх салбарт ашиглах боломжтой

 

Чатботын гол функцууд

Манай систем нь үүлэн тооцоололд суурилсан, хэрэглэхэд энгийн хялбар, уян хатан шийдэлтэй тул маш богино хугацаанд бага зардлаар бүрэн удирдах боломжтой хүчирхэг чатботтой болох боломжтой.

 

Автомат хариулагч

Бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэрэглэгчдээс ирсэн асуултанд оновчтой хариулах

Захиалга, Бүртгэл

Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний цаг авах, үнийн санал авах, бүүр цаашлаад худалдан авалт ч хийх боломжтой

Үйлдэлд дуудах функц

Call now /шууд залгах өөрийн вэб сайт руу чиглүүлэх гэх мэт үйлдэл хийх боломжтой.

 

Messenger сонордуулга

Хэрвээ та вэб сайттай бол вэб дээр орсон шинэ мэдээ мэдээлэл бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг бүх харилцаж байсан хүмүүст илгээх боломжтой

Тайлан

Чатботтой үүсэх харилцаанаас хэрэглэгчийн өгөгдлийн сан үүсэх ба та өөрийн хуудсанд хандсан бүх хандалтын датаг өөрийн бизнестээ ашигтайгаар ашиглах боломжтой

Масс мэдээлэл түгээх

Та өөрийн хуудас руу бичиж байсан бүх хүнд массаар нь мэдээлэл түгээх боломжтой бөгөөд inbox-д ирсэн захиаг 98% ийг нээж үздэг гэсэн судалгаа байдаг

 

 

 

Түгээмэл асуулт хариултууд

1. Танайх чатботоо ямар систем ашиглаж хийдэг вэ? 
- Бид өөрсдийн GREENBOT чатбот хөгжүүлэх системийг бий болгосон бөгөөд энэхүү систем дээрээ чатбот хөгжүүлж өгдөг. 

2. Чатбот нэг удаа хийлгээд дахиж төлбөр төлөх үү? 
- Чат хийлгэхэд танд хоёр төрлийн зардал гарна. 
Нэгдүгээрт, Чатбот анх хийлгэхэд гарах зардал буюу setup fee хийх зардал.
Хоёрдугаарт,  Чатбот үйлчилгээний сарын суурь хураамж,  Суурь хураамжид чатбот системийг ашиглаж буй зардал, болон хэрэглэгчийн лимит мөн тусламж үйлчилгээний зардал багтсан болно. 
Гуравдугаарт, Нэмэлтээр та өөрийн чатботоор бүтээгдэхүүний захиалга авах, төлбөр төлөх гэх мэт модуль ашиглах бол уг модуль нь тусдаа төлбөртэй байдаг. 

3. Ямар хугацаанд хийдэг вэ?
- Хугацааны тухайд та анхан шатны мэдээлэл өгөх буюу энгийн харилцан яриа үүсгэх чатбот, бүтээгдэхүүний каталог танилцуулах, захиалга авах, төлбөр төлөх гэх мэт ямар түвшний чатбот авахаас хамаарч хугацаа тодорхой болдог. Энгийн чатбот материал нь бэлэн тохиолдолд ажлын 8 цаг дотор бэлэн болдог. 

4. Чатбот хийлгэхэд ямар мэдээлэл бэлдэх вэ?
- Та өөрийн байгууллагын чатботоор хэрэглэгчдэдээ ямар мэдээллийг өгөхийг зорьж байгаагаас хамаарч үйлчилгээ, холбоо барих утас, хаягын мэдээлэл зэргийг бэлтгэнэ. Хэрэв бүтээгдэхүүн оруулах бол бүтээгдэхүүний зураг, товч тайлбар, үнэ гэх мэт мэдээллийг мөн бэлтгэнэ

5. Чатботоо вэб сайттайгаа холбож болох уу? 
- Дийлэнхи тохиолдолд хэрэглэгчид мессенжерээ вэб сайттайгаа холбохыг чатботоо холбоно гэдэг. Хэрэв та вэбийнхээ баруун эсвэл зүүн доод буланд мессенжерийг холбохыг хэлж байгаа бол мессенжерээс холбох кодыг аваад вэбийнхээ админы холбогдох хэсэгт байршуулахад болно. Хэрэв та холбох гэдгийг өөр байдлаар ойлгож байгаа бол бидэнтэй утсаар холбогдож энэ талаар заавар зөвлөгөө авах боломжтой. 

6. Чатботоороо захиалга авч болох уу?
- Боломжтой. Хэрэв та чатботоороо өөрийн зарж буй бүтээгдэхүүний мэдээллийг захиалгыг авах гэж байгаа бол захиалгыг хүлээн авахаас эхлээд төлбөртэй төлөх хүртэлх бүх боломж манай. GREENBOT-д байдаг. 

7. Чатбот руу бичих хэрэглэгчийн лимит гэж байгаа юу? 
- Байгаа. Танай чатботод сард 5000 хүртэлх хэрэглэгч бичдэг бол сарын хураамж 50,000₮ байдаг. 

8. Чатботоо дараа мэдээлэл өөрчлөх, шинэчлэх бол яах вэ?
- Бид танай чатботыг зохиолын дагуу хөгжүүлж өгсөний дараагаар чатботын админтайгаа ажиллах зааврыг та бүхэнд өгдөг. Та заавраа үзээд мэдээллээ шинэчлэхээс гадна, засах өөрчлөх бүрэн боломжтой.  

 

Үйлчилгээний үнийн санал авах

 

Чатбот ямар үнээр хийгддэг вэ?

Энэ бол манай компани руу хандаж буй бүх хүмүүсийн асуудаг нийтлэг асуулт юм. Бид ихэнхдээ шууд утсаар эсвэл анхны уулзалтаар хариу өгөх боломжгүй байдаг. Учир нь бизнесийн салбар, чатботын бүтэц, зорилго, технологи, төрөл, агуулга, агуулгыг дүрслэх хэлбэр, орох нэмэлт үйлчилгээ гэх мэт маш олон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй үнэ өртөгтэй байдаг.

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй