Google хаягаар Gmail, Google+, YouTube зэрэг Google-ийн сүлжээнд нэг хэрэглэгчийн нэр, нууц үгээр хандах боломжтой. Google хаяг нээснээр, тухайн хэрэглэгчийн нэр нууц үгээр Google-ийн аль ч сүлжээнд нэвтэрч болно.
Google хаяг нээх бол дараах холбоос дээр дарна уу Create your Google Account
- Вэб хөтөч дээрээ gmail.com гэж бичнэ. Дараа нь “create a new account” буюу шинэ хаяг нээх эсвэл хэсэгт дарах эсвэл шууд Gmail Signup гэсэн сонголтыг дарж болно.
- Зүүн урдаас эхлэн нэг нэгээр бөглөх ба хэрэглэгчийн нэр, нууц үгийг сонгож, өөрийн овог нэр, төрсөн огноо, хүйс, байршил зэрэг шаардлагатай хувийн мэдээллийг оруулж өгнө.
- Captcha код буюу зурган дээрх кодыг оруулж, “Next Step”-ийг дарж, дараагийн алхам руу орно. Хэрэв бүх мэдээлэл үнэн зөв бөглөгдсөн бол таны Gmail хаяг амжилттай үүснэ.
Name: Энэ хэсэгт өөрийн овог болон нэрийг бичнэ. Ингэснээр Google Plus (Google-ийн нийгмийн сүлжээ) болон YouTube-д нэвтрэхэд таны нэр харагдах болно.
Username: Хэрэглэгчийн нэрийг сонгогдоoгүй, цор ганц байдлаар сонгох боломжтой. Та Gmail-д нэвтрэхийн тулд хэрэглэгчийн нэр, нууц үгээ мэддэг байх хэрэгтэй. Таны имейл хаяг:YOURCHOSENUSERNAME@GMAIL.COM
Password: Нууц үгээ санахад амархан бөгөөд бусад хүмүүс олоход хэцүү байхаар сонгох хэрэгтэй. Аюулгүй байдлыг хангахын тулд нууц үгэндээ том үсэг болон тоо оруулахыг санал болгож байна. Дахин сануулахад Та Gmail-д нэвтрэхийн тулд нууц үгээ өөрөө санаж байх хэрэгтэй.