Вэб сайтын үйлчилгээний
үнийн санал авах

Та бүх талбарыг үнэн зөв бөглөх ёстой ба мэдээлэл дутуу хувийн шинжтэй хүсэлтэд бид хариу өгөхгүй болохыг анхаарна уу!

Вэб сайт хэрхэн нээх вэ?
Танай бизнест вэбсайт хэрэгтэй юу?
Компанийн вэб сайт ямар байх ёстой вэ?
Вэб сайт амжилтгүй болох 5 шалтгаан
Вэб сайт хийх компаниа хэрхэн зөв сонгох вэ?
Бизнес и-мэйлийн үйлчилгээ авахад анхаарах зүйлс

Түгээмэл асуулт, хариултууд: 

1. Вэб сайт ямар үнээр хийдэг вэ?

Энэ бол манай компани руу хандаж буй бүх хүмүүсийн асуудаг нийтлэг асуулт юм. Бид ихэнхдээ шууд утсаар эсвэл анхны уулзалтаар хариу өгөх боломжгүй байдаг. Учир нь бизнесийн салбар, вэб сайтын бүтэц, зорилго, технологи, төрөл, агуулга, агуулгыг дүрслэх хэлбэр, орох нэмэлт үйлчилгээ гэх мэт маш олон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй үнэ өртөгтэй байдаг. 

Та бүх талбарыг үнэн зөв бөглөх ёстой ба мэдээлэл дутуу хувийн шинжтэй хүсэлтэд бид хариу өгөхгүй болохыг анхаарна уу!

 

2. Вэб сайт маань ямар хугацаанд бэлэн болох вэ? 

Вэб сайт бэлэн болох хугацааны 90% нь хэрэглэгч талаас шалтгаалдаг. Тодруулбал, вэб сайт хийх хугацааг 2 үе шатанд хувааж үздэг. Систем буюу вэб сайт бэлэн болох хугацаа /дизайн, админ хуудас гм/+Агуулга оруулах хугацаа /Вэб сайтын мэдээлэл/= Нийт хугацаа. Тэгэхээр вэб сайт хийх хугацаа нь таны зорилго хэр тодорхой байгаагаас хамгийн гол нь вэб сайтад орох материалын бэлэн байдлаас хамаардаг. Өөрөөр хэлбэл таны бүх юм бүрэн бол өдрөөр биш, цагаар биш, минутаар ярих хугацаанд бэлэн болох боломжтой. Иймд та бүхэн цаг алдалгүй вэб сайтдаа орох материалыг хэрхэн бэлдэх, юуг анхаарах шаардлагатай тал дээр анхаарлаа хандуулж, материалаа бэлдэх шаардлагатай гэсэн үг юм. 

Домайн нэр хэрхэн захиалах вэ?

Та өөрийн сонирхож буй домайн нэрийг өөрийн байгаа газраас онлайнаар авах болможтой. Та greensoft.mn сайтын нүүр хэсэгт байгаа "Домайн нэрээ оруулна уу" хэсэгт өөрийн авах гэж буй домайн хаягийг бичээд шалгаж үзээрэй. Хэрвээ боломжтой гэж гарвал сагсанд хийж дараагийн алхам руу шилжих ба захиалгын мэдээллээ шалгаад хувийн мэдээллээ оруулж захиалан авах боломжтой. Төлбөрийн нэхэмжлэх нь таны бүртгүүлсэн мэйлээр очих болно. Төлбөрөө хийхдээ нэхэмжлэл дээрх гүйлгээний утгын зааврын дагуу хийх ёстойг сайтар анхаараарай.

Домайн нэр авахаар бизнес имэйл дагалдаж ирдэг үү?

Үгүй. Домайн хаяг нь танай компани болон таны авахаар зорьж буй хаягын зөвхөн нэршил юм. Мэдээж та домайн нэртэй болсоныхоо дараа бизнес имэйлтэй болох боломжтой. Бизнесийн имэйл нь тусдаа үйлчилгээ юм. Бизнес имэйлийн үнийн мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу  

Онлайн худалдааны сайттай болоход ямар ямар зардал гардаг вэ?  

  • Вэб сайт хийлгэхэд үндсэн 3-н төрлийн зардал гардаг.
  • Домэйн нэр: *.MN 120,000₮, *.COM 36,000₮ / жил бүр төлдөг төлбөр /
  • Онлайн төлбөр тооцоо хийх бол SSL: Үнэ нь 198,000₮-c 500,000₮ хооронд / жил бүр төлдөг төлбөр /
  • Вэб байршуулах: Вэбийн хүчин чадлаас хамаарч харилцан адилгүй төлбөр гарна / жил бүр төлдөг төлбөр /
  • Вэб сайт хийлгэх төлбөр / Зөвхөн эхний удаад төлдөг төлбөр /

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй