Гарааны бизнесс эрхлэгчдийн 90% нь доорх 5 зүйлд алддаг

2017-08-04

Гарааны бизнес эрхлэгчдийн 90% нь 3 жилийн дотор дампуурлаа зарладаг гэсэн судалгаа гарсан. Мэдээж, бизнес эхэлж байгаа танд энэ мэт зүйлийг ярьсан ч нээх тоохгүй байх гэж бодож байна. Гэхдээ бизнесээ амжилтад хүргэхийн тулд туршлагатай хүний яриаг сонсож гарч болох эрсдэлээс сэргийлэх явдал нь чухал юм.  Гарааны бизнес анхлан эрхлэгчдэд зориулсан зөвлөгөөг уншиж амжаагүй бол дээрх линкээр орж үзээрэй.

Энэ удаад та бүхэндээ гарааны бизнес эрхлэгчдийн хамгийн ихээр алддаг 5 зүйлс тэдгээрийн учир шалтгааныг тайлбарлая гэж бодож байна.

Шалтгаан 1

Бүтээгдэхүүн, үйлчилгээний бүтэц шаардлага хангахгүй.

Бизнес амжилтгүй болох гол шалтгаан нь борлогдохгүй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт оршдог. Хүмүүсийн хэрэгцээнд үл нийцэх бүтээгдэхүүн нь яаж сурталчилсан ч зарагддаггүй. Зарагдсан ч ашиг муутай л байдаг.

Жишээг дурдая.

Худалдан авагчийн сонирхлыг татаагүй.

Бүтээгдэхүүн худалдахад тухайн бүтээгдэхүүнийг сонирхох, хэрэглэгчийн зах зээлийг судлах хэрэгтэй. Бүтээгдэхүүнийг байвал авна гэх биш авахгүй бол болохгүй байхаар хэрэглэгчийг татах  хэрэгтэй.

Худалдааны том захын эрэлтийн судалгаа нь тийм ч зөв байдаггүй. Дараагийн 2-3 жилд худалдааны зах дээр эрэлттэй байх магадлалтай бүтээгдэхүүнээр тодорсон ч одоо эрэлт нь орж ирээгүй бүтээгдэхүүн нь цаашид их эрэлттэй болно гэдэг нь өрөөсгөл. Эхлэлийн хэдэн жилийг давах хөрөнгөтэй бол өөр асуудал ч тэр мэт хөрөнгө чинээтэй гарааны бизнес эрхлэгчид цөөхөн байдаг.

Хэт эерэгээр бодох.

Миний хувьд олон компанийн эхлэлийн шат алхмыг харж ирсэн туршлагаасаа хэлэхэд япон ч тэр Монголд ч тэр хаа ч ялгаагүй нэг шалтгаан байдаг. Бизнес эхлэх үед борлуулалт нь үнэхээр хэцүү байдгийг төсөөлөх ч үгүйгээр болно зарагдана гэсэн хэт итгэл нь нөхцөл байдлыг бодитоор харж чадахгүй болгодог.

Хэрэглэгчээ олоогүй хирнээ шинэ тавилга авах, байраа тохижуулах гээд зардал их гаргаж, санасан хэмжээний орлого олохгүй эхлэлийн хөрөнгөөс хасагдсаар л байдаг.

Хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх гэж улайрах.

Ашгийг чухалчилсан борлуулагч гэж хэн бэ?  

Ихэнх хүмүүс нь хэрэглэгчид нэг бүрт ногдох ашгийн хувийг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр олон хэрэглэгчдэд хямд үнээр борлуулж олон хэрэглэгчийг татна гэж буруу боддог.Хэрэглэгч олон болох тусам зардал нэмэгддэг гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

Амжилттай  бизнесс эрхлэгчид хэрэглэгчийн тоог чухалчилчхаас илүү бүтээгдэхүүн, үйлчилгээний ашгийг чухалд үздэг.  

Шалтгаан 2

Бизнес загвар нь маш муу

Бизнес загвараа хийхдээ доорх 2 зүйлийг анхаарах хэрэгтэй.

  • Шинэ хэрэглэгч олох маркетинг хийсэн эсэх
  • Бүтээгдэхүүний худалдах зардал нэмэгдэж, ашиг байгаа эсэх /үнийн бодлого/

Хэрэглэгч, бүтээгдэхүүнд ногдох ашиг нь борлуулалтын зардал хир зарцуулж байгаа эсэхээс хамаардаг.

Борлуулалтын зардал нэмэгдэх тусам компанийн өрийг төлөхөд хэцүү болно.1 жилийн дотор бүтээгдэхүүн борлуулалтын зардлыг нэмэгдүүлж цаашид ашгийг олох байдлаар хандах нь чухал юм.

Шалтгаан 3

Менежментийн баг чадвар муу байх

Гарааны бизнес эрхлэгчдийн дампуурлын гол шалтгаан нь менежментийн баг муу байснаас болдог.

Чадвар муу менежментийн багийн онцлог

Муу стратеги: Борлогдохгүй барааг оруулж ирэх нь судалгаа, санааг эрэлхийлэхэд хугацаа бага зарцуулсан. Судалгаа муу байснаас болж муу стратеги боловсруулдаг.  

Бодит үйл явц болхи: Борлуулалт хийх бүтээлч идэвх оролцоо муу, гаргасан хуваарь төлөвлөгөөний дагуу ажиллахгүй байх.

Багийн ажиллагаа муу: Компани амжилттай явна гэдэг бол зөвхөн менежментийн багийн үүрэг биш, компанийн бүх гишүүдийн хамтын ажиллагааны нэгдмэл үр дүн юм. Чадварлаг хамт олныг бүрдүүлэх нь чухал.

Шалтгаан 4

Үндсэн хөрөнгө бага байх

Хөрөнгийн хэмжээ бага бол эрсдэлд амархан оруулдаг учир ялангуяа захирал хүн бол маш хянуур болгоомжтой зарцуулах хэрэгтэй. Хийсвэр санхүү нь доорх хэдэн алхмаар хэрэгждэг.

Санхүүгийн бодит биш алхмаас сэргийлэх  

Шилдэг хамтрагчтай ажиллаж, технологийн эрсдэлийг даван туулах нь чухал юм. Загвар бүтээгдэхүүн гаргаж хэрэглэгчийн сонирхлыг мэдэх нь чухал юм. Хэрэглэгчийн сонирхлыг судлах хамгийн тохиромжтой хэрэглүүр бол F,B маркетинг хийж хэрэглэгчийн сонирхлыг эрж хайх.

Бүтээгдэхүүнээ сонгохдоо зах зээлд эрэлттэй сайн бүтээгдэхүүн сонгох. Эрэлт нь хэрэглэгчийн хандалттай шууд хамааралтай байдаг. Хандалт ихтэй бүтээгдэхүүн сонгох.

  • Бизнес загвараа тодорхой болгох: Хэрэглэгчийн татах, ашгийн дүр зураглал гарна.
  • Орлого нэмэгдэх үе: Энэ шатанд хөрөнгө оруулагчаас тааламжтай санал ирнэ.
  • Орлого нэмэгдэж, үйл ажиллагаа хүрээгээ эхлэхээр их хэмжээний хөрөнгө шаардагдаж эхэлнэ.

Бизнес эрхлэгчийн гаргадаг алдаа

  • Мөнгөө буруу зүйлд зарцуулах
  • Судалгаа, сурталчилгаандаа мөнгө харамлах
  • Юуны өмнө хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг судалж үүний дараагаар бүтээгдэхүүн сурталчилгааг сайн хийх.
  • Хэрэглэгч байхгүй бол дахин стратегийг шинээр боловсруулах хэрэгтэй.
  • Гарааны бизнес бол гарааных л байдаг. Бариандаа хүрээгүй байгаа гэдгээ анхаарах хэрэгтэй.
  • Бизнес эхлэсэнээс хойш маш олон бэрхшээлтэй асуудал тулгарна.
  • Компани хөл дээрээ зогсох хүртэл маш бага зардлаар өрсөлдөх хэрэгтэй гэдгийг санах нь зөв юм.

JBC.MN

Шууд залгах
Вэб сайт хийх үйлчилгээ