Вэб сайт хэрхэн нээх вэ?

2017-06-17

Өөрийн бизнестээ вэб сайт хэрхэн нээх вэ гэж маш олон хүн асуудаг болохоор энэ талаар тайлбарлан бичихээр шийдлээ.

1. Домайн хаяг сонгох

Та юуны өмнө өөрийн бизнестээ тохирсон домайн хаягийг сонгож авах хэрэгтэй бөгөөд вэб сайтаа хийлгэх болоогүй байсан ч гэсэн өөрийн компанийн нэрээр эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээний нэрээр түрүүлж захиалах нь маш чухал юм. Яагаад гэвэл хэн нэгэн таны домэйн нэрийг яг одоо авах гээд хайж байж ч болно шүү дээ. Домэйн нэрийн хувьд хэн түрүүлж авна түүний өмч болдог тул цаг алдах хэрэггүй.

Бизнесийн байгууллын хувьд ТАНЫНЭР.MN эсвэл ТАНЫНЭР.COM гэсэн өргөтгөлтэйгөөр нэрээ сонгох боломжтой. 

.MN домэйн нэр .com, .net, .org, .biz зэрэг бусад домэйн нэрүүдээс юугаараа давуу юм бэ? гэж олон хүмүүс асуудаг. Товчхон хариулахад ямар нэгэн давуу тал огт байхгүй.

Дараах харьцуулалтыг үзнэ үү

  .mn .com, .net, .org
Үнэ 88,000₮/ 1 жил 33,000₮-43,000₮/ 1 жил
Аюулгүй байдал Адил Адил
Хамрах хүрээ Адил Адил
Илэрхийлэл Зөвхөн Монголд, Монголын гэж харагдана Дэлхий даяар болон улсын гэж харагдана
Сонголт Зөвхөн Монголчууд авдаг болохоор харьцангуй сонголт ихтэй Сонголт багатай

Домэйн нэр сонгохдоо анхаарах үндсэн 3 зүйл:

  • Таны сонгож буй домэйн хаяг бусад social сайтуудын username-д сул байвал ирээдүйд хэрэгтэй. Ж нь би greensoft.mn гэсэн домэйн авах гэж байгаа гэж үзвэл facebook.com дээр бизнесийн page-ээ facebook.com/greensoftmn гэж нээж таарна. Гэтэл facebook.com/greensoftmn гэсэн нэрийг өөр хүн авсан байвал яах вэ гэдгийг бодож үзээрэй.
  • Домэйн хаягийг бизнес эрхлэгч зөвхөн өөрийн мэйл хаягаар бүртгүүлж авах хэрэгтэй. Ер нь хараад байхад тухайн вэб сайтыг хийж байгаа байгууллага хувь хүмүүс өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн байдаг ба энэ нь ирээдүйд их хэмжээний эрсдлийг дагуулж байдаг. Домэйн хаягийн жинхэнэ эзэн нь тухайн домэйн хаягийг бүртгүүлж авсан и-мэйл хаягийн эзэн байдаг тул та эзэмшигчийн мэйлээ анхаараарай.
  • Домэйн нэрээ хугацаанд нь сунгаагүйгээс таны вэб хуудас хаагдах, устах, бизнес имэйлүүд хаагдах, устах мөн устсан домэйн нэрийг сэргээхэд домэйн нэрийн жилийн сунгалтын төлбөрөөс гадна нэмэлт торгууль төлбөр төлөх тул домэйн нэрээ хугацаа дуусахаас нь өмнө сунгаарай! Хэрвээ таны бизнес тогтвортой урт хугацаанд үйл ажиллагаагаа явуулах бол олон жилээр сунгалтаа хийх зөв.

.MN Домэйн нэрийн жилийн төлбөр 80,000₮ (НӨАТ ороогүй)
.COM Домэйн нэрийн жилийн төлбөр 30,000₮ (НӨАТ ороогүй)

2. Бизнес мэйл 

Хэрвээ танд бизнес мэйл (нэр@таныдомэйн.mn) хэрэгтэй бол домэйн нэрээ авсан л бол шууд нээлгэж хэрэглэх боломжтой боллоо гэсэн үг. Бизнес мэйлийн хувьд үнэгүйгээс эхлээд үнэтэй маш олон төрлийн сонголт байдаг. Бизнес мэйл хэрэглэх нь вэб сайт хийхтэй хамаагүй тул та вэб сайтаа нээлгэхээсээ өмнө ч ашиглаад явж болно.

3. Вэб сайтаа хөгжүүлэх

Өнөөдөр ихэнх байгууллагын сайт нь интернет дэх уйтгартай брошур хэлбэрээр ажиллаж байгаа нь харамсалтай. Орчин үеийн вэб сайт нь зөв хүндээ хэрэгтэй цагт нь олддог /тухайн бизнесийг google-с хайхад 1-т гардаг/, бүх төрлийн төхөөрөмж дээр алдаагүй зөв ажилладаг, зочилсон хэрэглэгчийнхээ мэдээллийг бизнес эрхлэгчид өгөх чадвартай,  зочдоос борлуулалт болох сэжмүүдийг авч үлдэж тэдэнд хэрэгтэй нэмэлт мэдээллийг явуулж товчоор хэлбэл танай байгууллагын нэгэн салбар нэгж шиг л ажиллах ёстой.

Вэб сайтаа код бичихгүйгээр өөрөө хийх олон төрлийн платформ байдаг.Та дизайн болон технологийн бага зэргийн мэдлэгтэй бол хэний ч гар харахгүй вэб сайтаа өөрөө хөгжүүлэх боломж бий. 

Онлайнаар вэб сайтаа үүсгэдэг платформууд

   Үнэ  Хурд  Ажиллагаа  USABILITY  Үнэлгээ
 1. SiteBuilder  $4.99/сард  510ms  99.96%  BEST ★★★★★
 2. Wix  $9.25/сард  436ms  99.96%  GOOD  ★★★★
 3. SquareSpace  $18.00/сард  546ms  99.91%  GOOD  ★★★★
 4. BoldGrid $4.19/сард  801ms  99.96%  DIFFICULT  ★★★
 5. Weebly.com  $12.00/сард  316ms  99.90%  AVERAGE  ★★★
 6. Jimdo.com  $7.95/сард  404ms  99.96%  TOO LIMITED  ★★
 7. Doodlekit.com $10.00/сард  439ms  99.90%  OUTDATED  ★
 8. Webs.com  $12.99/сард  973ms  99.26%  TERRIBLE  ★
 9.Yola.com  $8.33/сард  307ms  99.99%  TERRIBLE  ★
 10. Web.com  –  –  –  BAD BILLING  ★

Та эдгээр платформуудыг ашиглаж өөрийн вэб  сайтаа нүд ирмэхийн зуур хийж болно. Гол давуу тал нь өөрийн сайтаа маш хурдан үүсгэж чөлөөтэй удирдах боломжтой байдаг. Хүндрэлтэй тал нь тусламж дэмжлэг авах бол мэйлээр англи хэл дээр харьцах шаардлага гарна. Ер нь танд өөрөөс тань өөр хэн ч туслахгүй гэж хэлж болно. Мөн төлбөр нь яваандаа их болох магадлалтай.

 Бидний өгөх зөвлөгөө бол

  • Google-ээс "вэб сайт хийх үйлчилгээ" гэх мэт үгээр хайгаад эхний хэдтэй нь л харилц. Google дээр гарч ирэхгүй байвал тэр компани байдаггүй л гэсэн үг
  • Өөрийнх нь вэб сайт хэр зэрэг ажиллаж байгааг анхаараарай! Өөрийн сайтдаа анхаарал хандуулж чадаагүй байж танай сайтад анхаарах нь юу л бол
  • Хийсэн ажлуудыг нь үзээрэй, танай салбарын ажлуудыг өмнө нь хийж байсан туршлагатай бол танайхыг улам сайнаар хийж магадгүй юм

Зэ тэгээд байж байтал хамаатны IT гаар сурдаг дүү эсвэл танил чинь энэ л ёстой сайн хүүхэд байгаа юм гэж хэлээд хямд найдвартайг нь гайхаад таны толгойг эргүүлэх магадлалтай. Эцэст нь буух эзэн буцах хаягтай танил тал бус бизнесийн байгууллага нь илүү дээр. Хэрэв түр зуур ашиглах вэб бол өөр хэрэг байх.

4. Вэб байршуулах талбар сонгох

Таны сайт интернетэд байршуулахад бэлэн болсон бол вэб хостинг буюу вэб байршуулах үйлчилгээ хэрэгтэй болно. Энэ нь таны вэб сайтыг онлайн орчинд дэлхийн хаанаас ч үзэхэд тасалдахгүй найдвартай ажиллуулж байх ёстой сервер компьютер байдаг. Энэ үйлчилгээг вэб сайтаа хийлгэж байгаа компанидаа даатгахад болно. Тэд өөрсдийн хийсэн сайтаа ямар хост дээр байршуулахаа сайн мэдэж байгаа.

Уулзалт товлож зөвлөгөө авах

 

5. Вэб сайт хийлгэхэд ямар ямар зардал гардаг вэ?

Вэб сайт хийлгэхэд үндсэн 3-н төрлийн зардал гардаг.

  • Домэйн нэр: *.MN 88,000₮, *.COM 33,000₮ / жил бүр төлдөг төлбөр /
  • Вэб байршуулах: Вэбийн хүчин чадлаас хамаарч харилцан адилгүй төлбөр гарна. Хамгийн багадаа жилийн 80,000+ / жил бүр төлдөг төлбөр /
  • Вэб сайтаа хийлгэх төлбөр /зөвхөн эхний удаад төлдөг төлбөр/ гэхдээ та дараа нь вэб сайтандаа засвар өөрчлөлт хийх бол хийх ажлаас нь хамаарч тухайн үедээ төлбөр гарна

Эцэст нь хэлэхэд энгийнээс эхэл. Төгс зүйл хийх гэсэн хүлээлт нь танд илүү дарамт учруулдаг. 

Хүмүүс шууд л alibaba шиг сайт хэдээр хийх вэ, unegui шиг сайт хийхэд хэд болох вэ гэж асуудаг. Өнөөдрийн alibaba болохын тулд тэд ямар бэрхшээл, ямар ямар үе шатуудыг туулсныг бодоод үзээрэй. Өчигдөр нээгдээд л өнөөдрийнх шиг болоогүй юм. Та анхны iPhone -г санаж байна уу одооных нь ямар гоё билээ? 

Тэгэхээр одоо вэб сайтаа хэнд ч ойлгомжтойгоор энгийн бөгөөд амжилттай ажиллуулж эхлэх нь л хамгийн чухал юм.

Таны бизнест амжилт хүсье!

Вэб сайт хийдэг компани

Вэб сайт хийх үйлчилгээ