Вэб сайтын материал бэлтгэх стандарт

Материал илгээхэд АНХААРАХ зүйлсийг нэгтгэн хүргэж байна. Доорх шаардлагын дагуу материалаа бэлдэж ирүүлээгүйн улмаас сайтын бэлэн болох хугацаа хойшилсон тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч тал гарах аливаа эрсдэл, хариуцлагыг хүлээхгүй болохыг анхаарна уу. /Үйлчилгээ үзүүлэх гэрээний наймдугаар зүйлийн 8.2 дахь заалттай танилцаарай./

Та бүхэн вэб сайтад орох материалаа илгээхдээ доорх стандартын дагуу илгээгээрэй. Үүнд: 

БАЙГУУЛЛАГЫН ЛОГО:

  • Логог илгээхдээ PNG форматаар илгээнэ. 
  • Favicon логог заавал илгээх бөгөөд хэмжээ нь 60х60px байна.
  • Хэрэв логогоо хөдөлдөг байдлаар оруулахаар бол GIF файл болгоод илгээх шаардлагатайг анхаарна уу. 
  • Логогүй тохиолдолд www.tailorbrands.com, brandcrowd.com, designbold.com, гэх мэт лого өөрөө хийх вэб сайтуудыг ашиглан эхний ээлжинд логогоо хийж ирүүлнэ үү.

ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ЗУРАГ:

  • Вэбийн мэдээлэл дунд орох зураг нь дор хаяж 600px-ээс өргөн байх
  • Вэб сайтад орох зургийн файлыг WORD файл дунд хийхгүй байх / жишээ нь бидний тухай гэсэн хуудасны мэдээлэл нь дундаа зурагтай байна гэж үзвэл WORD файл дээр зөвхөн текст нь байна. Зургийг тусдаа илгээх шаардлагатай.
  • Слайдер буюу нүүрэнд орох том зураг нь 1920px-ээс багаггүй байна.
  • Бүтээгдэхүүний зурагт хатуу заагдсаг хэмжээ байхгүй бөгөөд та бүхний зүгээс бүх зургаа нэг ижил хэмжээгээр бэлдэх гэсэн үндсэн шаардлагатай. Тухайлбал: Бүтээгдэхүүний зургийг босоо байдлаар оруулна гэвэл бүгд босоо нэг ижил хэмжээтэй байна. Харин квадрат дөрвөлжин гэвэл бүгд 1000х1000px гэх мэт ижил хэмжээтэй байх шаардлагатай. Эний зураг нь 1000 х 1000 дараагийн зураг 1000 х 500px байж болохгүй! 
  • Багийн гишүүд буюу олон хүний зураг танилцуулах тохиолдолд зургийн арын фон, болон хэмжээг адил хэмжээтэйгээр илгээх.
  • Вэб сайтад орох зураг нь зөвхөн хар цагаанаар орох тохиолдолд зургийг хар цагаан болгож бэлдэж илгээх

ИЛҮҮ ФАЙЛ ИЛГЭЭХ:

  • Вэб сайтад орох зургийг хэрэглэгч тал бүрэн хариуцах бөгөөд 100 зураг илгээж эндээс 5-г нь сонго гэх мэт асуудал гаргахгүй байх. Яг орох зургуудыг сонгож тодорхой болгож илгээнэ.
  • Вэб орох текстийг эцсийн байдлаар ялгаж илгээх. Үйлчилгээ үзүүлэгч тал текст уншиж холбогдох хэсгийг ялгаж оруулах гэх мэт зүйлс хийхгүй болно. 

ҮГ ҮСГИЙН АЛДААТАЙ ФАЙЛ ИЛГЭЭХ:

  • Үйлчилгээ үзүүлэх гэрээний наймдугаар зүйлийн 8.7-д зааснаар үг үсгийн алдааг хэрэглэгч тал бүрэн хариуцах тул сайн хянаж нягталж илгээх

ҮСГИЙН ФОНТ СОЛИХ:

  • Та бүхэн вэбийн үсгийн фонтоо солих тохиолдолд https://fonts.google.com/ https://fonts.google.com/ сайтруу ороод language-cyrillic extented сонгоод монголоор бичиж үзээд таалагдсан фонтын нэр эсвэл холбогдох линкийг бидэнд илгээнэ. Хэрэв гарчиг, үндсэн текст хоёр өөр өөр фонттой байна гэж үзвэл хоёр фонт сонгоод тус бүрийн нэрийг бичиж илгээнэ. /Жишээ нь Гарчиг фонт: Roboto/ 

ИХ ХЭМЖЭЭНИЙ ФАЙЛ ИЛГЭЭХ:

  • Та бүхний илгээх гэж буй файл имэйлээр явуулах боломжгүй их хэмжээтэй тохиолдолд wondershare, wetransfer зэрэг сайтуудыг ашиглаж файлаа илгээнэ. /Агуулга хүлээн авах журмын 2.1 дахь заалт/

ФЛАШ БОЛОН ЗӨӨВРИЙН HARD-ААР ФАЙЛ АВЧИРЧ ӨГӨХӨӨС ЗАЙЛСХИЙХ:

  • Флашаар авчирч өгсөн файл нээгдэхгүй байх, алдаа заах тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч түүнийг хариуцахгүй. /Агуулга хүлээн авах журмын 2.2 дахь заалт/

НЭГ ФАЙЛ БҮХ АГУУЛГЫГ БАГТААЖ БОЛОХГҮЙ

Вэб сайтад орох мэдээллийг хуудас, цэс тус бүрээр салгаж илгээх. Энэ нь бэлтгэж ирүүлсэн мэдээллийг эмх цэгцгүй, ялгаж салгаж оруулахад төвөгтэй болгодог тул аль болох тус тусад нь салгаж бэлтгэнэ үү. Жишээ нь: Бидний тухай, үйлчилгээ гэх мэт бүх цэсний мэдээллийг нэг WORD файлд оруулахгүй байх

ВИДЕО ФАЙЛЫГ ЗААВАЛ YOUTUBE-Д ОРУУЛЖ ЛИНК ӨГӨХ

Хэрвээ та видео оруулах бол өөрийн байгууллагын албан ёсны нээж тухайн бичлэгээ Youtube суваг дээр байршуулаад зөвхөн линкийг нь илгээнэ үү. 

ICON ИЛГЭЭХ ТОХИОЛДОЛД: 

  • Байгууллагын алсын хараа, үнэт зүйл, зорилго, зорилт зэргийг танилцуулахад орох icon буюу тэмдэгтийг урьдчилж ЗААВАЛ сонгоно. Хэрэв өөрсдийн лого брэнд өнгөтэй адилхан өнгөөр icon оруулахыг хүсвэл эхийг хэрэглэгч тал бэлдэж илгээнэ.
  • Corel болон бусад эх сурвалжаас зураг эх салгаж оруулах тохиолдолд холбогдох зургийг салгаад PNG форматаар зургийг бидэнд илгээнэ.

ХАРИЛЦАГЧДИЙН СЭТГЭГДЭЛ БОЛОН ЛОГО САЙТДАА БАЙРШУУЛАХ ТОХИОЛДОЛД:

  • Харилцагч, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл оруулах тохиолдолд сэтгэгдлийг 3 мөрт багтаан бичиж илгээх, мөн тухайн харилцагчийн зураг байх шаардлагатайг анхаарна уу. 
  • Хэрэв та бүхэн вэб сайтдаа харилцагч байгууллагынхаа логог оруулах тохиолдолд логонуудыг ялгаж нэг фолдерт оруулж өгнө. Логог нь үйлчилгээ үзүүлэгч тал интернетээс хайж оруулах гэх мэт ажил хийхгүй. 

ЭХ БЭЛТГЭХ АЖЛЫГ ХЭРЭГЛЭГЧ ТАЛ БҮРЭН ХАРИУЦНА

Эх бэлтгэх ажлыг Үйлчилгээ үзүүлэгч тал хариуцахгүй болно. Үүнд:

  • Цаасан материалаас шивж файл болгох
  • Photoshop дээр зураг засах
  • Постер дизайн хийх
  • Зураг авах болон хайж олох 

ОНЛАЙН ХУДАЛДААНЫ  САЙТ ТОХИОЛДОЛД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БЭЛТГЭХ ӨГНӨ. 

  • Үйлчилгээний ерөнхий нөхцөл
  • Бараа буцаалтийн нөхцөл
  • Төлбөрийн нөхцөл / заавар
  • Онлайн захиалга заавар
  • Хүргэлтийн нөхцөл
  • Худалдан авалтын Гэрээ
  • Барааны төрлүүд

Мөн жишээ болгож 10 ширхэг зарах барааг доорх стандартаар бэлтгэж өгөх

  • Барааны нэр
  • Тайлбар
  • Зураг
  • Барааны код (байдаг бол)
  • Үнэ

1.2 Хэрэглэгч талын агуулга бэлтгэхтэй холбоотой хугацааг ажил гүйцэтгэх хугацаанд тооцож оруулахгүй ба агуулга бэлтгэх хугацаанаас болж ажил хойшилсонтой холбоотой аливаа хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч тал хүлээхгүй болно. (ГРИЙН СОФТ ХХК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЖУРАМ)

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй