Үйлчилгээний ерөнхий журам
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛНА. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРСНӨӨР ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААНД ОРОЛЦОХ ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХЭЭР ТАЛУУД ТОХИРОЛЦСОНД ТООЦОГДОНО.
1.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫН ЗҮЙЛ
1.1 Оффис дээр ирж үйлчлүүлж буй тохиолдолд цаасан хэлбэрээр үйлчилгээний гэрээ байгуулж түүнд энэхүү журмыг хэрэглэгч (Хэрэглэгч) заавал хүлээн зөвшөөрсөн байхаар тусгасан болно.
1.2 Хэрвээ ГРИЙН СОФТ ХХК-ын вэбсайт болох www.greensoft.mn хандан бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалт хийж байгаа нөхцөлд энэ журмын 9.2-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж тооцно.
Грийн софт ХХК -н бүтээгдэхүүн үйлчилгээнд дараах бүтээгдэхүүнүүд багтана:
- Вэб платформын үйлчилгээ / эхний хөгжүүлэлт хийх
- Вэб сайтаа өөрөө хийх үйлчилгээ
- Чатбот хийх үйлчилгээ
- Онлайн нэхэмжлэх
- Онлайн гэрээ
- Бүх төрлийн домэйн нэр бүртгэлийн үйлчилгээ
- Вэб байршуулах үйлчилгээ / linux, WP host /
- Бизнес имэйлийн үйлчилгээ / zoho, yandex /
1.3 Энэхүү гэрээнд “хэрэглэгчийн бүтээгдэхүүн үйлчилгээ” гэдэгт энэ гэрээний 1.2-д заагдсан бүтээгдэхүүн үйлчилгээнээс хэрэглэгчийн сонгож төлбөрөө төлж баталгаажуулсан, гэрээний хүчинтэй хугацаанд идэвхтэй ашиглагдаж буй нэг буюу хэд хэдэн үйлчилгээ(нүүд)-г нэгтгэн хамруулан ойлгоно.
1.4 Энэхүү гэрээгээр Грийн софт ХХК болон хэрэглэгч сонгосон 1.2-д дурьдсан үйлчилгээний (дангаар буюу хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг нэгтгэн ойлгоно) талуудын эрх үүрэг, үйлчилгээний нөхцөл, хугацаа, харилцааг зохицуулахад оршино.
2.ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
2.1 Грийн софт ХХК нь доорх эрх, үүргийг хүлээнэ. Үүнд:
2.1.1 Энэ гэрээний 1.2-р зүйлд дурьдсан үйлчилгээнүүдээс хэрэглэгчийн сонгосон үйлчилгээг Үйлчилгээ үзүүлэгч талаас шалтгаалах болон техникийн доголдолгүй, найдвартай ажиллагаагаар хангаж үйлчлэх үүрэг хүлээнэ.
2.1.2 Грийн софт ХХК нь хэрэглэгчдэд үйлчилгээний тусламж зөвлөгөө өгөх зорилгоор үйлчилгээтэй холбоотой гарсан асуудлыг инженер техникийн ажилтнууд support@greensoft.mn имэйл хаягаар болон 7710-1251 харилцах утсаар ажлын өдрүүдэд цаг алдалгүй оновчтой шийдвэрлэж, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулан ажиллах үүрэг хүлээнэ.
2.1.3 Грийн софт ХХК нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ аюулгүй байдал, нууцлалын хамгаалалтыг олон улсын аюулгүй байдлын стандартад тулгуурлан шийдвэрлэж, засаж сайжруулахын тулд үйлчилгээний хэвийн үйл ажиллагаагаар хангах үүрэг хүлээж ажиллана.
2.1.4 Грийн софт ХХК -нь өөрийн 1.2-д дурьдсан бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт, сайжруулалт болон техникийн шинэчлэлийг хэрэглэгчдэд урьдчилан зарлан мэдэгдэлгүйгээр хийх эрхтэй.
2.1.5 Грийн софт ХХК нь бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, үнэ тарифт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тухай хэрэглэгчийн бүртгэлтэй үндсэн имэйл хаягаар болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэж, заагдсан хугацаанаас эхлэн шинэ өөрчлөлт, үнэ тарифийг мөрдөж эхэлнэ
2.1.6 Грийн софт ХХК нь өөрийн хэрэглэгч болох хувь хүн, албан байгууллагын ажилтан, харилцагч хариуцсан мэргэжилтэнд нууцлал аюулгүй байдлын зөвлөмж өгөх болон хэрэглэгчийн журмын үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй.
2.1.6.1 Хэрвээ Грийн софт ХХК -с шалтгаалахгүйгээр хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тухайн хэрэглэгчид хамаарах нууцлал алдагдах, програмын вирус, хуурамч имэйл болон холбоосоор дамжуулан халдлагад өртөх, хөрөнгө санхүүгийн алдагдал хүлээх зэрэг сэжигтэй үйлдэл илэрмэгц нэн дариу хэрэглэгч талд мэдэгдэн шаардлагатай арга хэмжээг авахуулах талаар зөвлөж шийдвэрлүүлэх алхмыг авна.
2.1.6.2 Дээрх 2.1.6.1 -д дурьдсан урьдчилсан тооцох боломжгүй аюулгүй байдлын тохиолдолд зөвлөмж хэрэглэгчид хүргээгүй, хүргэсэн ч хугацаа хоцорсон, аюулгүй байдлын шийдэл нь сүүлд гарсан, эсвэл Грийн софт ХХК -с хамаарахгүй гадаад орчинд хэрэглэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан аливаа бусад тохиолдлоор хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүйгээс шалтгаалах,мөн хэрэглэгч нь хуурамч имэйл холбоос ашигласан, бүтээгдэхүүн үйлчилгээний ашиглалтын нууцлал хамгаалалтаа бусдад алдсан зэргээс шалтгаалан хөрөнгө болон санхүүгийн алдагдалд хүрэх, нэр хүнд, албан тушаалын эрсдэлд орж хохирох зэрэгт Грийн софт ХХК нь хариуцлага хүлээхгүй болохыг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.
2.1.7 Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран Грийн софт ХХК -с олгогдсон бүтээгдэхүүн үйлчилгээг удирдах эрхийг ашиглах явцдаа санаатай болон санамсаргүй тохиолдлоор бүтээгдэхүүнийг устгах эсвэл нууцлал хамгаалалтаа бусдад алдах нөхцөлд Грийн софт ХХК нь хариуцлага хүлээхгүй.
2.1.8 Грийн софт ХХК нь хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ(нүүд)-ийн дуусах огноо, үйлчилгээний сунгалтын болон төлбөрийн нэхэмжлэл, бусад албан ёсны сануулга мэдээллүүдийг зөвхөн тухайн хэрэглэгчийн бүртгүүлсэн имэйл хаягаар илгээх болно.
Жич: энэхүү имэйл хаяг нь тухайн хэрэглэгчтэй харилцах үндсэн эзэмшигчийн хаяг гэж үзнэ.
2.1.9 Грийн софт ХХК нь хэрэглэгч нэг бүрт тэгш эрхтэй хандах ба аливаа хэлбэрээр шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл зэргээр ялгаварлан гадуурхахгүй бүгдэд тэгш эрхтэй, хэн түрүүлж бүртгүүлж төлбөрөө урьдчилан төлсөн нь тухайн төлбөрийн хугацаандаа бүтээгдэхүүн үйлчилгээг эзэмших эрхтэй байна. Жич: хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь өмчлөх эрхгүй бөгөөд зөвхөн төлбөр төлсөн хугацаандаа эзэмших эрхтэй байна.
2.1.20 Үйлчилгээ үзүүлэгч нь гүйцэтгэж буй вэб хуудаснуудын хөл (footer) хэсэгт тухайн вэб сайтыг хөгжүүлснийг илэрхийлэх өөрийн лого, линкийг байршуулах эрхтэй байна.
3.ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
3.1 Хэрэглэгч дараах эрх, үүргийг хүлээнэ. Үүнд.
3.2 Хэрэглэгч нь Грийн софт ХХК -н бүтээгдэхүүн үйлчилгээг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд, Интернетийн нийтлэг стандарт, домэйн нэрийн бүртгэлийн журам, үйлчилгээний журмын хүрээнд болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрмийн хүрээнд ашиглана.
3.3 Хэрэглэгч нь Грийн софт ХХК -с өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний өмчлөгч биш болно. Хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь жил бүр урьдчилсан төлбөр төлж сунгалт хийгдэх байдлаар явагдах бөгөөд тухайн үйлчилгээний төлбөрийг төлснөөр үйлчилгээг гэрээний хугацаанд л ашиглах эрхтэй болдог үйлчилгээ юм.
3.4 Хэрэглэгч нь Грийн софт ХХК - д үйлчилгээний мэдээллээ солиулах нөхцөлд хувь хүн бол бүртгэлтэй имэйл хаягаасаа иргэний үнэмлэхийн хуулбар бүхий имэйлийг илгээнэ. Хэрвээ төрийн байгууллага, хувийн компани бол захирлын гарын үсэг, тамга тэмдэгтэй албан хүсэлтээ имэйлээр илгээж, эх хувийг нь үйлчилгээний төвд хүргүүлнэ.
3.5 Хэрэглэгч нь Грийн софт ХХК -с өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл, тусламж заавар зөвлөгөө, бүтээгдэхүүн ашиглалтын талаар туслалцаа авах эрхтэй.
3.5.1 Хэрэглэгч нь өөрийгөө батлах, гэрчлэх үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй.
3.5.2 Хэрэглэгч нь бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглахдаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, аливаа гуравдагч этгээдийн хууль ёсны эрхийг зөрчихгүй байх, бусад журамд заагдсан хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх, нийгмийн хэм хэмжээг сахин ашиглах үүрэгтэй болно.
3.5.3 Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан хохирол, учирсан санхүүгийн зардал, хөрөнгө мөнгөний асуудлаа хууль зүйн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх ба ямар ч тохиолдолд Грийн софт ХХК -с холбогдогчоор татан оролцуулахгүй байхыг хүлээн зөвшөөрнө.
3.6 Хэрвээ тухайн үйлчилгээ бүтээгдэхүүн нь өөрийн бүртгэлийн журам болон гэрээтэй бол түүнтэй танилцаж хүлээн зөвшөөрнө. (Үйлчилгээний журмыг https://greensoft.mn/terms-of-service холбоосоор танилцана).
3.7 Хэрэглэгч нь өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний хугацаа дуусахаас 15-30 хоногийн өмнө үйлчилгээгээ сунгах талаар мэдээлэл болон төлбөрийн нэхэмжлэлийг имэйлээр авснаар үйлчилгээний албан ёсны сунгалтын мэдэгдэл, нэхэмжлэлийг хүлээн авсанд тооцно. Жич: Чат, утсаар, SMS-р эсвэл бусад хэлбэрээр мэдэгдэл хүлээн авсан бол тэр нь зөвхөн албан бус нэмэлт мэдэгдэл болно.
3.8 Хэрэглэгч нь имэйлээр үйлчилгээний төлбөрийн мэдэгдэл авсан ч бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн үйлчилгээний хугацаа дуусмагц тухайн үйлчилгээ нь дангаараа болон домэйн нэрийн үйлчилгээтэй холбоотой байхаас үл хамаарах бүх үйлчилгээ түр зогсож мөн цуцлагдана. Цуцлагдсан тохиолдолд тухайн дан болон бүх бүтээгдэхүүн үйлчилгээний доторх контент агууламж, зураг дуу дүрс, имэйлийн архив, текстэн мэдээллүүд нь эргэж сэргээгдэхгүйгээр устгагдах, үүнээс гарах хохирлыг хэрэглэгч дангаараа хариуцна.
3.9 “Вэб байршуулах” үйлчилгээ болон “Бизнес Имэйл” үйлчилгээг шинээр авсан тохиолдолд 3 хоногийн дотор үйлчилгээгээ цуцалж төлбөрөө 100% буцаан авах эрхтэй. Энэ заалт нь үйлчилгээний сунгалт хийгдсэн бүтээгдэхүүнд хамаарахгүй.
3.10. Хэрэглэгч "Үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
4. НУУЦЫГ ХАДГАЛАХ
4.1 Талууд гэрээг байгуулсантай холбоотой болон гэрээг хэрэгжүүлэх явцад шууд болон шууд бусаар олж мэдсэн байгууллага, хувийн нууцад хамааралтай (техник, санхүү, бизнесийн нууц гэх мэт) аливаа мэдээ, мэдээллийг бусдад аман болон бичгэн хэлбэрээр задруулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.
4.2 Үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгчийн нууцын гэрээтэй ажилтан буюу эрх бүхий хүмүүс талуудын хооронд шилжүүлэн өгсөн нууцын чанартай мэдээлэл, баримт бичигтэй танилцана.
5. ТӨЛБӨР, ТООЦООНЫ ЖУРАМ
5.1 Хэрэглэгч бүртгэлтэй албан ёсны имэйл хаягаараа үйлчилгээний нэхэмжлэл хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан төлбөрийг нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулна.
5.2 Төлбөр төлөөгүйгээс хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь дангаараа болон бүгд түр хугацаагаар эсвэл бүр мөсөн зогсох нь нэгэнт худалдан авсан үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх шалтгаан болохгүй.
5.3 Хэрэглэгч нь нэхэмжлэлийн дагуу төлбөрийг төлөхдөө банкны шилжүүлгээр дамжуулан эсвэл бэлнээр үйлчилгээний зааланд ирж төлж болно.
5.4 Хэрэглэгч нь банкны шилжүүлгээр дамжуулан үйлчилгээний төлбөр төлж байгаа тохиолдолд гүйлгээний утга дээр домэйн нэр, нэхэмжлэлийн дугаар болон компанийн регистерийн дугаарыг заавал бичсэн байна. Гүйлгээний утга тодорхойгүйгээс шалтгаалан гарах эрсдэлд Грийн софт ХХК хариуцлага хүлээхгүй.
6.ХАРИУЦЛАГА
6.1 Грийн софт ХХК болон хэрэглэгч нар энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
6.2 Үйлчилгээ үзүүлэгчийн хийсэн системд Хэрэглэгчээс үл хамаарах ямар нэг доголдол илэрвэл Үйлчилгээ үзүүлэгч тал доголдлыг өөрийн зардлаар арилгах үүрэг хүлээнэ.
6.3 Гэрээний хүрээнд дизайн батлах, гаргах, контент оруулах, вэб серверт байршуулах зэрэг тодорхой ажлууд хийгдсэний дараа буюу 14 хоногоос дээш нэг жил хүртэлх хугацаагаар хэрэглэгч тал харилцаа холбоогүй болох, албан ёсоор татан буугдах гэх мэт шалтгаанаас үүдэн гэнэт гэрээг цуцлах тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь тухайн хугацаанд хийгдсэн ажлын төлбөрийг суутгаж авах ба компанийн данснаас албан ёсоор үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ. Ингэхдээ татан буугдсан албан ёсны улсын бүртгэлийн шийдвэр, мэдээлэл, http://opendata.burtgel.gov.mn/ -ий мэдээлэл үндэслэнэ.
6.4 Хэрэглэгч тал өөрийн дотоод зохион байгуулалт, төлөвлөлттэй холбоотой асуудлаас болж худал хэлж гэрээг цуцлах үйлдэл гаргасан тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариу хүлээнэ.
7. МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ
7.1 Үйлчилгээний журам болон гэрээтэй холбоотой асуудлаар маргаан гарвал талууд хэлэлцээний журмаар шийдвэрлэх бүхий л арга хэмжээг авна. Хэрэв асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэж чадахгүйд хүрвэл шүүх эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.
8. ДАВТАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
8.1 Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр Грийн софт ХХК нь энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй техник технологийн саатал учирсан тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулж болно.
9. БУСАД
9.1 Энэхүү журам цаасан хэлбэрээр гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулах, системд нэвтэрч орох, төлбөр төлөгдсөнөөр хүчин төгөлдөр болно.
9.2 Онлайн орчинд журмыг зөвшөөрсөн тохиолдолд энэ журмыг хэвлэж авч хүчин төгөлдөр гэрээтэй дүйцүүлэн ашиглаж болно.
9.2.1 Хэрвээ онлайн орчинд “Би дараах үйлчилгээний гэрээг хүлээн зөвшөөрч байна” сонголтийг идэвхжүүлээгүй тохиолдолд Грийн софт ХХК -р үйлчлүүлэхгүй байх бүрэн эрх нь нээлттэй бөгөөд энэ журмыг хүчингүйд тооцож сонгосон үйлчилгээ цуцлагдана.
9.2.2 Харин оффиссоор ирж үйлчлүүлсэн тохиолдолд цаасан гэрээг тус бүр нэг хувийг хадгална.
9.3 Үйлчилгээ үзүүлэгч нь онлайн, буухиа шуудангаар болон дор дурдсан хаягаар хүсэлт, мэдэгдлийг хүлээн авна.
Үйлчилгээ үзүүлэгчийн хаяг:
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 14210, TG төв 505 тоот Улаанбаатар хот. Монгол улc (1-р төрөх эмнэлэгийн хажууд)
Вэб сайт: www.greensoft.mn
Утас: 7710-1251
Өөрчилсөн: 2019/07/26
Үүсгэсэн: 2011/01/21
Домэйн нэрийн бүртгэлийн журам
1. ЖУРМЫН ТУХАЙ
1.1 Домэйн нэр бүртгэх, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, дамжуулах, шилжүүлэх болон домэйн нэрийн маргаантай холбогдох үйлдлүүд нь домэйн нэр бүртгэгч, ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers), Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, журмын хүрээнд хийгдэнэ.
1.2 Энэхүү журам нь ICANN-ын стандарт, журамд захирагдана.
2. ДОМЭЙН НЭРИЙН БҮРТГЭЛИЙН ЗАРЧИМ
2.1 Домэйн нэр бүртгэх үйлчилгээ нь бүгдэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр тэгш эрхтэй ба эхэлж төлбөрөө төлж-баталгаажуулсан нь эхэлж бүртгүүлэх зарчмаар явагдана.
3. ДОМЭЙН НЭРИЙН СОНГОЛТ
3.1 Домэйн нэр нь А-Z, a-z англи цагаан толгойн үсэг, 0-9 тоо болон зураас (“-”) тэмдэгтүүдээс бүрдсэн байна.
3.2 Домэйн нэр нь 3-63 тэмдэгтийн урттай байна.
3.3 Нэрийн хамгийн эхний ба сүүлийн тэмдэгт нь үсэг эсвэл тоо байх ёстой.
3.4 Нэгэнт cонгож, бүртгүүлсэн домэйн нэрийг 72 цагийн дотор нэмэлт төлбөртэйгээр өөрчлөх боломжтой. 72 цагаас илүү хугацаа өнгөрвөл өөрчлөх боломжгүй.
3.5 Бүртгэгч нь домэйн нэрийг идэвхтэй (онлайнд ажиллах), идэвхгүй (нөөцлөгдсөн) гэсэн хоёр төлвөөр бүртгэнэ.
4. ИТГЭМЖЛЭГДСЭН БҮРТГЭГЧ
4.1 Итгэмжлэгдсэн бүртгэгч буюу Ресэллэр гэдэг нь домэйн нэрийг бүртгэх эрхийг олж авсан бүртгэгчийг хэлнэ.
5. БҮРТГЭЛИЙН ТӨЛБӨР
5.1 Итгэмжлэгдсэн бүртгэгчээр дамжуулан бүртгэлийн хүсэлт гаргасан тохиолдолд бүртгүүлэгч нь Итгэмжлэгдсэн бүртгэгчид төлбөрийг төлнө.
5.2 Итгэмжлэгдсэн бүртгэгч нь бүртгэлийн хүсэлтийг баталгаажуулж, зохих журмын дагуу төлбөр төлсөн үеэс эхлэн бүртгэлийг идэвхжүүлнэ.
5.3 Бүртгэлийн төлбөр буцааж олгогдохгүй, төлсөн төлбөрт дүйцэх хугацаанд энэхүү гэрээнд нийцүүлэн, домэйн нэрээ ашиглана.
6. СУНГАЛТ
6.1 Бүртгүүлэгч нь домэйн нэрийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө домэйн нэрийн хугацааг сунгах эрхтэй.
6.1 Домайн нэрийг сунгаагүйгээс үүсэх асуудал, үр дагаврыг (торгууль, эзэмшигч алдах, домайн дээрх бичилтүүд устах гэх мэт) бүртгүүлэгч өөрөө хариуцна.
7. БҮРТГҮҮЛЭГЧИЙН ШААРДЛАГА, ҮҮРЭГ
7.1 Бүртгүүлэгч нь доорхи шаардлагыг хангасан байна:
7.1.1 Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн;
7.1.2 Монгол Улсын хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага;
7.1.3 Гадаадын хөрөнгө оруулалттай компани;
7.1.4 Домайн нэр авч буй хэрэглэгч захиалгаа хийхдээ өөрийн мэдээллийг сайтар нягталж шалгах үүргийг хүлээнэ.
7.1.5 Захиалагчийн өөрийн санамсар болгоомжгүйгээс домайн нэрээ буруу захиалсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч үүнд хариуцлага хүлээхгүй.
7.1.6 Домайн нэр захиалахад 7.1.5-д дурдсан асуудал үүссэн тохиолдолд 3.4 зааснаар үүнийг зохицуулна.
8. ДОМЭЙН НЭР БҮРТГҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ
8.1 Бүртгэгч нь бүртгүүлэгчийн хэрэглэгчийн системд оруулсан хаягаар нь бүртгэнэ. Бүртгүүлэгч нь онлайнаар болон өөрийн биеээр ирж бүртгүүлэхдээ доорхи мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба буруу бөглөснөөс үүдэн гарах хариуцлагыг бүртгүүлэгч өөрөө хариуцна.
8.1.1 овог, нэр;
8.1.2 төрсөн он, сар, өдөр (нийтэд ил харагдахгүй);
8.1.3 регистрийн дугаар (нийтэд ил харагдахгүй);
8.1.4 оршин суугаа хаяг:
8.1.5 шуудангийн хаяг;
8.1.6 телефон утас, факсын дугаар;
8.1.7 имэйл хаяг;
8.1.8 Бүртгүүлэгч бусдыг /хувь хүн, хуулийн этгээдийг/ төлөөлж буйгаа мэдэгдэх үүрэгтэй;
8.1.9 Бүртгүүлэгчийн албан ёсны утас, факсын дугаар (улсын код, бүсийн код, тохирох өргөтгөлийг агуулах ёстой);
8.2 Байгууллагын хэрэглэгч нь домэйн нэрийн үйлчилгээний гэрээг байгуулахдаа бүртгэгчид дараах мэдээллийг бүрдүүлж өгнө:
8.2.1 Байгууллагын нэр;
8.2.2 Захирлын овог, нэр;
8.2.3 Байгууллагын албан ёсны хаяг, байршил;
8.2.4 Байгуулагын улсын бүртгэлийн дугаар;
8.2.5 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (шаардлагатай тохиолдолд);
8.2.6 Утас, факсын дугаар;
8.2.7 Имэйл хаяг;
8.2.8 Монгол Улс дахь гадаадын хуулийн этгээдийн бие даасан салбарыг магадлан итгэмжлэлийг баталгаажуулсан баримт бичгийн хуулбар (шаардлагатай тохиолдолд);
9. БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ
9.1 Бүртгүүлэгч нь үйлчилгээний явцад 8 дугаар зүйлд заасан мэдээллүүдэд орсон өөрчлөлтүүдийг Бүртгэгчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй. Хэрэв бүртгэгч нь бүртгүүлэгчийн мэдээлэл худал эсвэл алдаатай байх нөхцөлд бүртгүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр тухайн домэйн нэрийг бүртгэхээс татгалзах, түдгэлзүүлэх, цуцлах эрхтэй ба энэ нөхцөлд бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүй.
9.2 Бусад этгээдэд холбогдох домэйн нэртэй адил төстэй хүсэлтийг бүртгүүлэгч гарган бүртгүүлсэнээс бусдын эрх ашгыг хохироосон нь хожим мэдэгдсэн;
9.3 Урьд өмнө бүртгэгч адил төстэй домэйн нэрийг бүртгэхээс татгалзаж байсан;
10. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
10.1 Бүх домэйн нэр тодорхой хугацаатай бүртгэгдэнэ. Бүртгэлийн хугацаа нь доод тал нь 1 жил, дээд тал нь 10 жил хүртэл байна.
10.2 Домэйн нэрийн үйлчилгээ нь төлбөр төлсөн хугацаагаар тодорхойлогдоно.
10.3 Бүртгүүлэгч нь домэйн нэрийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хугацаанд нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн Бүртгүүлэгчийн зүгээс уг домэйн нэрийг өөр бүртгүүлэгч бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрнө.
10.4 Домайн нэрийн итгэмжлэгдсэн бүртэгч нь тухайн домайн нэрийн хугацаа дуусахаас өмнө сануулга мэдээллийг албан ёсны системд бүртгүүлсэн имэйл хаягт заавал хүргүүлнэ.
11. ТӨЛБӨР
11.1 Бүртгүүлэгч нь домэйн нэр ашиглах үйлчилгээний төлбөрийг бүртгэгч, эсвэл итгэмжлэгдсэн бүртгэгчид төлнө.
11.2 Домэйн нэр ашиглах үйлчилгээний төлбөрийг 1-10 жилээр тооцох ба нэг жилийн үйлчилгээний төлбөрийг домэйн нэрийн үнийн санал-аас харна уу.
11.3 Устсан бөгөөд дахин ашиглалтанд ороогүй байгаа домэйн нэрийг сэргээн, хугацааг сунгахад домэйн нэрийн жилийн сунгалтын төлбөрөөс гадна сэргээлтийн төлбөрийг төлнө. Сэргээгдэх хугацаа /Redemption Period/ нь уг домэйн нэр устсанаас хойш 30 хоногийн хугацаанд байдаг.
12. ГЭРЭЭ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
12.1 Бүртгэгч нь домэйн нэр бүртгэлийн гэрээ, журамд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчлэгдэн өөрчлөгдсөн гэрээ, журам нь вэбэд илгээгдсэн өдрөөс эхлэн хуанлын 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Бүртгүүлэгч нь домэйн нэр бүртгэх гэрээ, журмын өөрчлөлт, шинэчлэлтийг бүртгэгчийн http://greensoft.mn/domain-policy хуудаснас цаг алдалгүй уншиж танилцаж байх үүрэгтэй.
12.2 Хэрэв бүртгүүлэгч нь домэйн нэрийн бүртгэлийн гэрээ, журмуудын өөрчлөлтийг эс 12.1-д заасан хугацааны дотор хариуг бичгээр мэдэгдээгүй бол гэрээ, журмын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
13. НУУЦЛАЛ
13.1 Домэйн нэр эзэмшигч нь хувийн мэдээллээ нууцлалын бодлогын хүрээнд интернэт дэх олон нийтэд нээлттэй WHOIS (whois.com) мэдээллийн санд байрлуулахыг зөвшөөрнө. Нээлттэй болгох зорилго нь зөвхөн Интернет домэйн нэрийн системтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оршино.
Тусламж үйлчилгээний журам
Аливаа тусламж үйлчилггээг дараах ойлголтуудын алинд багтахаас хамаарч холбогдох үйлчилгээг үзүүлнэ
Improvement - Сайжруулалт
Өөрчлөлт: Програм хангамжийн ажлын урсгалыг өөрчлөх, өгөгдлийн бүтцийг өөрчлөх, боловсруулах алгоритмыг өөрчлөх, програм хангамжийн аливаа дэлгэцэнд талбар нэмэх зэрэг ажлыг хэлнэ. Аливаа өөрчлөлтөд уг өөрчлөлтийн хөгжүүлэлтийн ажил, түүнийг тестлэх, рилийз хийж захиалагчид хүргэх хүртэлх ажлуудыг хамтад нь ойлгоно.
Хялбар өөрчлөлт: Програмын бусад модуль, функциональд нөлөөлөхгүй, архиктектур болон зохиомжийн хэвийг эвдэхгүй, логик үйл ажиллагаа байхгүй, мэдээллийн чанартай талбар нэмэх, хасах засварыг ойлгоно. Энэ өөрчлөлтөнд шаардагдах хүн-цаг нь 5-аас хэтрэхгүй байна.
Энгийн өөрчлөлт: Програмын бусад модуль, функциональд хөнгөн нөлөөлөх, логик үйл ажиллагаа хялбартай, архиктектур болон зохиомжийн хэвийг эвдэхгүй талбар нэмэх, тайланд багана нэмэх, хасах, баганы байр солих, тайланд дүрслэгдсэн ямар нэг өгөгдлийн боловсруулалтыг өөрчлөх зэрэг засварыг ойлгоно. Энэ өөрчлөлтөнд шаардагдах хүн-цаг нь 10-аас хэтрэхгүй байна.
Нүсэр өөрчлөлт: Програм хангамжийн архитектур болон зохиомжийн хэвд өөрчлөлт оруулах, шинэ технологи ашиглахыг шаардах, бусад олон тооны функциональд нөлөөлөх зэрэг өөрчлөлтийг ойлгоно. Энэ өөрчлөлтөнд шаардагдах хүн-цаг нь 20-иос хэтрэхгүй байна.
Feature -шинэ зүйл
Энэ тохиолдолд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагийг бүрэн мэдхийн тулд доорх мэдээллийг бүрдүүлнэ.
- Хэрэглэгч талын албан ёсны шийдвэр
- Албан бичиг (хүсэлт гаргах болсон үндсэн шалтгаан болон ажлын удирдамж бүхий)
- Ажлын удирдамж болон техникийн шаардлага
Fix - Засвар
Програмын алдаа: Ажлын урсгал, тайлан, төсөв гэх мэтчилэн програмын нэг буюу хэсэг функц, модулиуд ажиллахгүй болох эсвэл зөв ажиллахгүй байх гэх мэт хэрэглэгчийн үйлдлээс шалтгаалаагүй програмын алдааг хамааруулж ойлгоно.
- Засвар: Програмын алдааг засах ажлыг хэлнэ.
Support - Дэмжлэг
Дэмжлэг: Дэмжлэг гэдэг нь системийн програмын алдаа, өөрчлөлт, функционалийн хөгжүүлэлтээс гадуурх заавар, тусламж, сургалт, тохиргоо хийлгэх, суурилуулах зэрэг ажил хийлгэх хүсэлтийг хэлнэ.
--
--
1.1 Хэрэглэгч нь үйлчилгээний чанарын талаарх санал, хүсэлт, гомдлоо албан ёсоор гаргаж түүнийг шийдвэрлүүлэх эрхтэй.
1.2 Хэрэглэгч тусламж үйлчилгээг авахдаа Грийн Софт ХХК-ийн албан ёсны тусламжийн системээр болон админ дээрх тусламжийн чатаар авна. Мөн онлайн гарын авлагыг ашиглана.
1.3 Тусламжийн чат нь зөвхөн заавар зөвлөгөө, мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэй байх бөгөөд Хэрэглэгчийн өмнөөс ямар нэгэн агуулга оруулах болон бусад ажил хийх үүрэггүй болно.
1.4 Хэрэглэгч тусламж үйлчилгээний жилийн суурь хураамжийн хүрээнд сард хамгийн ихдээ 30 хүртэлх тусламжийн хүсэлтийг илгээх боломжтой байна.
1.5 Ирүүлсэн хүсэлт нь шинэ технологи ашиглахыг шаардах, нэмэлт элэмент шинээр хийх зэрэг өөрчлөлт байвал тухайн хүсэлтээс хамаарч нэмэлт үйлчилгээний тариф бодогдоно.
1.6 Гэрээний 2.13.3-т заасан нүсэр өөрчлөлтийг тусламж үйлчилгээнд хамруулахгүй бөгөөд энэ төрлийн өөрчлөлт нь нэмэлт төлбөртэй байна.
1.7 Ажлын цар хүрээнд анхнаасаа багтаагүй, Хэрэглэгчийн хэрэглээний явцад эсвэл сайтыг хүлээж авсаны дараа шинээр гарч ирсэн нэмэлт ажлуудыг Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгч талтай харилцан тохиролцож төлбөртэйгээр хийж гүйцэтгэнэ.
1.8 Баталгаат хугацааны хүрээнд Үйлчилгээ үзүүлэгч талаас системийн аюулгүй найдвартай, тогтмол ажиллагаа, шинэчлэлт сайжруулалт, системийг ашиглахтай холбоотой зөвлөгөө, зарим нэг тодорхой заасан тусламжийг Хэрэглэгч талд үнэ төлбөргүй үзүүлнэ.
1.9 Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгч талын “Санал хүсэлт, гомдол шийдвэрлэх систем”-д нэвтэрч шинэ тусламжийн хүсэлт нээж өөрт тулгарсан асуудлыг ойлгомжтой товч шивж оруулах ба Үйлчилгээ үзүүлэгч тал ажлын 6 цагийн дотор хариу өгөх үүрэгтэй. Хүсэлт илгээх хаяг нь https://support.greensoft.mn/ байна.
2. Хэрэглэгчээс ирсэн аливаа хүсэлтийг албан ёсоор хүлээж авах нөхцөл нь дээрх програм болон support@greensoft.mn байх ба биечлэн уулзахаас бусад тохиолдолд ирүүлсэн хүсэлтийг (утсаар, чатаар, сошиал хаягаар) заавал и-мэйл- ээр баталгаажуулж илгээнэ.
2.1 Хэрэглэгч талаас вэб сайтыг хариуцан ажиллаж буй албан тушаалтны буруугаас болж вэб сайтад гарсан үйл ажиллагааны доголдлыг баталгаат хугацааны засвар өөрчлөлтөнд оруулахгүй.
2.2 Үйлчилгээ үзүүлэгч тал нь Хэрэглэгч талд заавар өгөх байдлаар туслах бөгөөд сонгосон багцад зааснаас өөрөөр аливаа нэмэлт агуулгыг хэрэглэгчийн өмнөөс оруулж өгөх үүрэг хүлээхгүй.
2.3 Үйлчилгээ үзүүлэгч тал гэрээний хугацаа дууссан тохиолдолд гэрээг сунгах хүртэл аливаа тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх үүрэг хүлээхгүй.
2.4 Вэб сайт удирдах админ болон мэдээ, нийтлэл оруулах хүмүүс эхний сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй байна.
2.5 Хэрэв цахим хуудас удирдах админ солигдвол дараагийн админд сургалтыг дахин авах боломжтой. Ингэхдээ хэдэн цагийн сургалт авахаас шалтгаалан төлбөр тооцогдоно.
2.6 Сургалт нь таны вэб сайтын цар хүрээнээс хамааран 1 цагаас 2 цаг хүртэл үргэлжилнэ. Цагийн төлбөр нь 100,000₮ байна.
2.7 Хэрэглэгч өөрийн сонгосон загварын үндсэн боломжид байхгүй (хуудас, бүтээгдэхүүн, форм гэх мэт) нэмэлт боломж ашиглах бол борлуулалтын дараах үйлчилгээний журмын дагуу нэмэлт төлбөрийг төлж үйлчилгээг авна.
2.8 Хэрэглэгч вэб сайтын сургалтыг хүлээн авсанаас хойш вэб сайт дээрээ нэмэлт шинэ хөгжүүлэлт хийлгүүлэх, модул нэмүүлэх, шинэ хуудас, элеменетийн харагдах байлыг шинээр хийлгүүлэх бол ажиллагаанаас хамаарч нэмэлт төлбөр гарна.
2.9 Хэрэглэгч талын тусламж авч буй ажилтан хүсэлтээ илгээхдээ байгууллагаараа нэгдсэн санал хүрсэн байх шаардлагатай бөгөөд өөрөө мэдэн өөрчлүүлсэн тухайн ажлаас хамаарч гарах аливаа асуудал, үр дагаврыг хэрэглэгч тал бүрэн хариуцна.
3.1 Хэрэглэгч вэб сайтын загвар дизайныг харилцан тохиролцоод хийлгэж дууссаны дараагаар эхний 6 сар нүүр хуудасны загвар бүтцэд илт өөрчлөлт орохуйц нэмэлт ажлыг хийхгүй. ( Үүнд: Ашигласан блок, тогтсон загварыг өөрчлүүлэх, header footer-г харагдацыг илт өөрчлүүлэх, өөр загвар дуурайлгаж гаргуулах гэх мэт ) Сайтыг хүлээж авсаны дараа байгууллагаараа шийд гаргаж зайлшгүй өөрчлөлт хийлгэх тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгчтэй зөвшилцөж нэмэлт төлбөртэйгээр хийлгүүлнэ.
3.2 Хэрэглэгч тусламж авах явцад өөрчлүүлсэн хүсэлтийг дахин өөрчлөх, буцаах, дахин шинээр өөр байдлаар хийлгүүлэх тохиолдолд хүн / цагийн нэмэлт төлбөр бодогдоно.
3.3 Үйлчилгээ үзүүлэгч тал нь тусламж үйлчилгээний зорилгоор LIVE CHAT ажиллуулах бөгөөд ажлын цагаар 2 цагийн дотор хариу өгөх ба доорх зүйлcэд хариу өгөхгүй байх эрхтэй.
- Үйлчилгээтэй холбоогүй ерөнхий техникийн талын асуулт
- Зураг засуулах хүсэлт
- Контентын үг үсгийн алдаа засуулах
Агуулга хүлээн авах журам
Энэхүү журмаар гэрээнд заагдсан ажил үйлчилгээний материал хүлээн авах процесс, Хэрэглэгч болон Үйлчилгээ үзүүлэгч хоёр талын харилцаа холбоог зохицуулна.
1.1 Хэрэглэгч нь вэб сайтад орох материалыг Үйлчилгээ үзүүлэгч талын өгсөн форматын дагуу бэлдэх үүрэгтэй. Материал илгээхдээ дараах зүйлсийг хориглоно. Үүнд:
- Илүү файл илгээх / 100 зураг илгээж эндээс 5-г нь сонго гэх мэт
- Нэг файлд бүх агуулгыг багтаах / Бидний тухай, үйлчилгээ гэх мэт бүх цэсний мэдээллийг нэг WORD файлд оруулахгүй байх
- Шаардлага хангахгүй зураг / Вэбийн мэдээлэл дунд орох зураг нь дор хаяж 600px-ээс өргөн байх
- Вэб сайтад орох зургийн файлыг WORD файл дунд хийхгүй байх / жишээ нь бидний тухай гэсэн хуудасны мэдээлэл нь дундаа зурагтай байна гэж үзвэл WORD файл дээр текст зөвхөн текст нь байна. Зургийг тусдаа илгээх шаардлагатай.
- Видео файл илгээхгүй байх / Хэрвээ та видео оруулах бол өөрийн Youtube суваг дээр байршуулаад зөвхөн линкийг нь илгээнэ үү
1.2 Хэрэглэгч талын агуулга бэлтгэхтэй холбоотой хугацааг ажил гүйцэтгэх хугацаанд тооцож оруулахгүй ба агуулга бэлтгэх хугацаанаас болж ажил хойшилсонтой холбоотой аливаа хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч тал хүлээхгүй болно.
1.3 Цахим хуудасны нүүр хуудасны дизайныг (header, footer, дотоод агуулгын бүтэц) талууд хамтран сууж батлан, гэрээнд хавсаргана.
1.4 Хамтран сууж баталсан дизайныг өөрчилвөл гэрээний үнийн дүнгийн 20%-г нэмж төлөх үүрэгтэй.
1.5 Үйлчилгээ үзүүлэгч тал Хэрэглэгчийн бэлтгэсэн мэдээллийг 1 удаа үнэгүй оруулж өгнө /10 хүртэл хуудас, цэс, бүтээгдэхүүн/.
1.6 Үйлчилгээ үзүүлэгч тал агуулгын чанарт зөвлөгөө өгч болох бөгөөд агуулгын үнэн зөв эсэх, үг үсгийн алдааг Хэрэглэгч тал бүрэн хариуцна.
1.7 Хэрэглэгч тал вэб хуудсаа олон хэл (англи, орос, хятад, япон гэх мэт) дээр хийлгэх бол орчуулга болон системд шивж оруулах ажлаа бүрэн хариуцна.
1.8 Вэб сайтад орох зураг, видео материал нь өндөр чанартай байх ёстой бөгөөд заасан шаардлагад нийцээгүйн улмаас гарах график дизайны алдааг Хэрэглэгч тал бүрэн хариуцна.
1.9 Эх бэлтгэх ажлыг Үйлчилгээ үзүүлэгч тал хариуцахгүй болно. Үүнд:
- Цаасан материалаас шивж файл болгох
- Photoshop дээр зураг засах
- Постер дизайн хийх
- Зураг авах болон хайж олох
2. Хэрэглэгч тал вэб сайттай холбоотой агуулгыг projects@greensoft.mn хаяг руу илгээнэ.
2.1 Их хэмжээний файл илгээж байгаа тохиолдолд wondeshare, wetransfer зэрэг сайтуудыг ашиглаж файлаа илгээнэ.
2.2 Флашаар авчирч өгсөн файл нээгдэхгүй байх, алдаа заах тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч түүнийг хариуцахгүй.
2.3 Хэрэглэгч талаас ирүүлсэн зураг зохиогчийн эрхийг хөндөх тохиолдолд гүйцэтгэгч тал түүнийг оруулахгүй байж болно. Тухайн зургийг оруулснаас гарах аливаа нэг эрсдэл нь Грийн софт ХХК-д хамаарахгүй болохыг хүлээн зөвшөөрнө.
Загвар (Төслийн явцад мөрдөгдөх журам. Бэлэн вэбийн загвар түрээслэсэн байгууллагад хамаарахгүй болно. )
3. Ажлын явц
3.1 Ажлын явцад вэб сайттай холбоотой аливаа нэг мэдээлэл өгөх тохиолдолд зөвхөн төслийн "projects@greensoft.mn" руу имэйл илгээнэ.
3.2 Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгч талтай харьцах эрх бүхий ажилтныг тодорхой болгох үүрэгтэй.
3.3 Үйлчилгээ үзүүлэгч тал нь Хэрэглэгч талын эрх бүхий ажилтантай харьцах ба гуравдагч этгээдийн асуулт, хүсэлтэнд хариу өгөхгүй байх эрхтэй.
3.4 Хэрвээ 3.3 -т заасан нөхцөл байвал үүсвэл өмнөх баталсан загвар, хийгдсэн ажилд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй. Зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзвэл хийгдэх ажлаас хамаарч нэмэлт зардал гарна.
3.5 Нэмэлт ажил нь ажлын дараах үйлчилгээний тарифаар бодогдоно.
3.6 Үйлчилгээ үзүүлэгч нь хоёр талаас батлагдсан загвар дизайныг гаргаж, хийгдэх функцид заасан ажлуудыг вэбийн стандартад нийцүүлж хийнэ.
3.7 Вэбийн дизайн батлах уулзалтад хэрэглэгч талаас удирдах эрх бүхий албан тушаалтан заавал оролцох бөгөөд шийдвэр гаргах албан тушаалтан нь уулзалтад оролцоогүй тохиолдолд уулзалтаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө.
3.8 Вэбийн бүтэц батлах уулзалтын дараа загварыг илгээх бөгөөд илгээсэн загвар ажлын 5 хоногт багтаан хариу өгөөгүй тохиолдолд батлагдсанд тооцно.
3.9 Ажлын явцад хэрэглэгч талаас төлөөлж буй ажилтан өөрийн удирдах эрх бүхий албан тушаалтанд төслийн явцын талаар мэдээлэл өгөөгүйгээс гарах үл ойлголцол, асуудлыг хэрэглэгч тал бүрэн хариуцна. Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс зөвхөн төлөөлж буй ажилтантай харилцана.
3.10 Хэрвэв эрх бүхий ажилтан төслийг цааш хариуцах боломжгүй болсон эсвэл төслийг хариуцахгүй болсон тохиолдолд дараагийн ажилтныг тодорхой болгож Үйлчилгээ үзүүлэгч талд албан бичгээр мэдэгдэнэ. Өмнөх ажилтны хариуцлагагүй байдалтай холбоотой асуудалд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.
3.11 Ажлын явцад ирүүлэх нэмэлт засвар өөрчлөлтөд шинэ технологи ашиглахыг шаардах, бусад олон тооны функциональд нөлөөлөх зэрэг өөрчлөлт хүсвэл ажлын даалгавараас хамаарч нэмэлт үйлчилгээний тариф бодогдоно.
3.12 Хэрэглэгч вэб сайтаас хүссэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг авахад сайтын хурд, ажиллагаа хэвийн байгаа бол үйлчилгээ үзүүлэгч үүргээ гүйцэтгэж байна гэж ойлгоно.
3.13 Хэрэв вэб сайтын ажиллахгүй байх алдаа заавал (вэб, домайн нэрийн үйлчилгээг ) авсан газарт хандах бөгөөд хоёр өөр газраас дээрх үйлчилгээг авсан бол тухайн газарт бүртгүүлсэн имэйлээ шалгаж, зохих мэдээллийг авахаар үйлчилгээ үзүүлэгчид хандана.
3.14 Үндсэн гэрээний 2.13.1-т заасан нөхцөл байдал үүсээгүй бол үүнийг алдаа гэж үзэхгүй.
4. Загвар
4.1 Хэрэглэгч нь ажил эхлэхээс өмнө “төслийн мэдээлэл авах” формыг үнэн зөв бөглөх үүрэгтэй.
4.2 Хэрэглэгч нь “Төслийн мэдээлэл авах” формыг бөглөхдөө дизайны тал дээр санаа авах вэб сайтыг санал болгох бөгөөд санал болгосон сайтад үндэслэж вэбийн дизайныг гаргадаг тул дахин өөрчлөх боломжгүй.
4.3 Цахим хуудасны үндсэн хуудас, дагалдах хуудаснуудын загвар батлах уулзалт болох бөгөөд уулзалтанд Хэрэглэгчийн талаас шийдвэр гаргах албан тушаалтнууд заавал оролцоно. Үүнээс үүдэлтэй асуудал гарвал 3.7-д заасны дагуу зохицуулагдана.
4.5 Хэрэглэгчийн зүгээс хоёр талаас ярилцаж гаргасан дизайн дээр ажлын 5 хоног дотор хариу өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцно.
Хэрэглэгч өөрийн хүсэлтээр нэмэлт төлбөр төлж лого, үндсэн хуудасны слайд зургийн эхийг Үйлчилгээ үзүүлэгч талаар бэлтгүүлж болно.
4.6 Цахим хуудасны үндсэн хуудас, дагалдах хуудаснуудын бүтэц дизайныг батлахдаа (header, footer, дотоод агуулгын бүтэц) талууд хамтран сууж батлан, гэрээнд хавсаргана.
4.7 Хамтран сууж баталсан дизайныг өөрчилвөл гэрээний үнийн дүнгийн 30%-г нэмж төлөх үүрэгтэй
4.8 Вэб сайтын хэрэглээнд илт саад учруулаагүй (ашиглах боломжгүй байгаа), зөвхөн тухайн хэрэглэгчид л таалагдаж буй хэт хувийн шинжтэй санал, хүсэлт, өөрчлөлтийг хүлээж авахгүй бөгөөд хэрэглэгчээс ирүүлэх санал хүсэлт нь гэрээний 2.12, 2.13 дахь заасан томьёоллын хүрээнд байна.
4.9 Цахим хуудасны дизайн нь хэвлэмэл эх бэлтгэх дизайнаас нэлээд өөр бөгөөд вэб сайтын үндсэн хуудас гаргах ажлын хэсэгт хэвлэлийн дизайнерыг оролцуулахгүй болно.
4.10 Хэрэглэгч цахим хуудсыг хүлээж авах сургалтанд хамрагдсаны дараа сайтын загвар дизайнаа өөрчлөх сайжруулах боломжтой.
4.11 Хэрэглэгч нь бэлэн загвар сонгож авсан бол сонгож авсан загварын дагуу текст болон зургаа бэлдэх үүрэгтэй,
5. Хэл нэмэх
Хэрэглэгч нь олон хэлний сонголт вэбдээ оруулах бол нэмэлт хэлний хувилбар нэмэх журам болон тарифыг дагах үүрэгтэй.
Хэрэглэгч тал нь 1-с олон хэл дээр вэб хуудсаа хийлгэх бол Үйлчилгээ үзүүлэгч тал дэд домэйн хаягт тусдаа вэб сайт байхаар зохион байгуулж байршуулна.
Хэрэглэгч тал вэб хуудсаа олон хэл (англи, орос, хятад, япон гэх мэт) дээр хийлгэх бол орчуулга болон системд шивж оруулах ажлаа бүрэн хариуцна.
Хэрвээ Хэрэглэгч нь бэлэн орчуулгаа өөрөө хийх боломжгүй гэж үзвэл нэмэлт төлбөр төлж Үйлчилгээ үзүүлэгч талаар хийлгэж болно.
6. Системийн эрх
Үйлчилгээ үзүүлэгч тал нь Хэрэглэгч талын вэб сайтад Google analytics-ийн эрхийг үүсгэж байршуулах эрхтэй.
Үйлчилгээ үзүүлэгч тал нь Хэрэглэгч талд дараах эрхүүдийг өгөх үүрэгтэй.
Системд нэвтрэх эрх /вэб админ/
Google analytics /хэрэглэгч талд шаардлагатай бол/
Хэрэглэгч санаатай болон санамсаргүй байдлаар цахим хуудасны агуулгыг устгасан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгчид хандан төлбөртэй сэргээлгэх боломжтой бөгөөд сэргээгдэх доод хугацаа нь сүүлийн 72 цагийн өмнөх байдлаар байх ба ажлын 4-8 цагийн дотор сэргээнэ. Сэргээх төлбөр нэг хуудас нь 30,000 төгрөг байна.
Бизнес и-мэйлийн үйлчилгээ
1. ЕРӨНХИЙ
1.1 Бизнес и-мэйл бүртгэх, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, дамжуулах, шилжүүлэх болон бизнес и-мэйлийн нэрийн маргаантай холбогдох үйлдлүүд нь GOOGLE, YANDEX, ZOHO болон Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, журмын хүрээнд хийгдэнэ.
1.2 Энэхүү журам нь GOOGLE, YANDEX, ZOHO-ын стандарт, журамд захирагдана.
2. БИЗНЕС И-МЭЙЛ БҮРТГЭЛИЙН ЗАРЧИМ
2.1 GOOGLE GSuite үйлчилгээг зөвхөн албан ёсны ХХК ашиглах боломжтой.
2.2 ZOHO, YANDEX Бизнес и-мэйлийн үйлчилгээг зөвхөн ГРИЙН СОФТ ХХК -с домайн нэрийн үйлчилгээг авсан хэрэглэгч ашиглах боломжтой.
2.3 Үйлчилгээ үзүүлэгч нь домайн нэрийн DNS болон NS- ийг зөвхөн өөрийн nameserver-т байршуулж үйлчилгээг үзүүлэх боломжтой байна.
3. БҮРТГҮҮЛЭГЧИЙН ШААРДЛАГА
3.1 Бүртгүүлэгч нь доорхи шаардлагыг хангасан байна:
3.2 MN болон COM домайн нэрийг худалдан авсан байх;
3.3 Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн;
3.4 Монгол Улсын хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага;
3.5 Гадаадын хөрөнгө оруулалттай компани;
4.ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1 Үйлчилгээ үзүүлэгч нь бизнес мэйлийн найдвартай ажиллагааг хангах үүрэг хүлээнэ.
4.2 Жилийн хураамжийн төлбөр нь инфляцаас хамаарч тодорхой хэмжээгээр өсч болох ба үнэ өсөх талаар 6 сарын өмнө мэдэгдэнэ.
4.3 Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгч талын мэдээллийн технологийн мэргэжилтэнд системийн шийдэл, ашиглаж буй технологийн талаар нарийн мэдээлэл өгөхгүй байх эрхтэй байна.
5. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
5.1 Домайн нэрийн DNS болон Record- ийн өөрчлөлтөөс хамаарсан доголдлыг Хэрэглэгч тал бүрэн хариуцна. Энэ төрлийн доголдлыг Үйлчилгээ үзүүлэгч тал хариуцахгүй.
5.2 Хэрэглэгч нь өөрийн системд нэвтрэх нэр, нууц үгээ бусдад алдахгүй байх үүрэгтэй. Нууг үг алдсантай холбоотой асуудлыг үйлчилгээ үзүүлэгч тал хариуцахгүй.
5.3 Бизнес мэйлээ хүлээж авсанаас хойшхи бүх хариуцлагыг домайн эзэмшигч өөрөө хариуцна.
5.4 Хэрэглэгчийн ашиглаж буй имэйлийн багтаамж дүүрсэн тохиолдолд Zoho, Yandex-н платформын журмын дагуу үйлчилгээг сунгана. Үйлчилгээг сунгах, цуцлах нь хэрэглэгчийн өөрийн эрх байна.
5.5 Zoho имэйлийн 5 хүртэлх эрхтэй имэйл авсан хэрэглэгч имэйлээ нэмэх ( 6,8,10 гэх мэт ) шаардлагатай тохиолдолд Zoho платформын журмын дагуу үйлчилгээг цааш өөрөө сунгаж ашиглана. Нэг имэйлийн төлбөр нь тухайн үеийн Zoho-н гаргасан үнийн бодлогоор зохицуулагдана. Ресселер компани зөвлөх,чиглүүлэх үүргийг хүлээнэ.
6. НУУЦ ХАДГАЛАХ, ЗОХИОГЧИЙН ЭРХ
6.1 Талууд энэхүү үйлчилгээг эхлүүлсэнтэй холбоотой болон хэрэгжүүлэх явцад шууд болон шууд бусаар олж мэдсэн байгууллага, хувийн нууцад хамааралтай (техник, санхүү, бизнесийн нууц гэх мэт) аливаа мэдээ, мэдээллийг бусдад аман болон бичгэн хэлбэрээр задруулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.
7. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛС
7.1 Холбогдох хууль тогтоомжид заасан гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор цахим байдлаар мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.
7.2 Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжилбэл Талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.
7.3 Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр зэрэг талуудын хүсэл сонирхлоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.
Өөрчилсөн: 2019/07/26
Үүсгэсэн: 2011/01/21
БЭЛЭН ВЭБ ЗАГВАР АШИГЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Үйлчилгээний явцад мөрдөх журам
Юуны өмнө бидэнд итгэж манай үйлчилгээг сонгосон танд баярлалаа. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Грийн Софт ХХК-ийн бэлэн вэб загвар ашиглах платформ дээрх үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгэний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаан оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр
талууд тохиролцсонд тооцно.
1. Цахим хуудасны агуулга
1.1 Хэрэглэгч нь https://theme.greensoft.mn/ сайтад буй бэлэн загварууд сонголтоо хийж төлбөр төлж баталгаажуулснаар энэхүү үйлчилгээг ашиглана.
1.2 Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн сонгосон загварыг бэлэн болгож, холбогдох тохиргоог хийснээр хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягт имэйлээр илгээнэ.
1.3 Үйлчилгээ үзүүлэгч нь вэб сайтын админтай ажиллах зааврыг хэрэглэгчид өгөх үүрэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд нэг удаагийн онлайн сургалтыг өгнө.
1.4 Хэрэглэгч нь өөрийн сонгосон загвараас шаардлагагүй гэж үзсэн хуудас, блокыг хасч болох бөгөөд нэмэлтээр өөр функц нэмж, ажил хийлгэх тохиолдолд 1.12, 1.13 дахь заалтаар зохицуулагдана.
1.5 Хэрэглэгч нь бэлэн загвар сонгож авсан бол сонгож авсан загварын дагуу текст болон зургаа бэлдэх үүрэгтэй,
1.6 Үйлчилгээ үзүүлэгч тал нь Хэрэглэгч талын материал бэлдэх явцад зөвлөгөө өгч чиглүүлэх эрхтэй.
1.7 Хэрэглэгч нь вэб сайтад орох материалыг Үйлчилгээ үзүүлэгч талын өгсөн форматын дагуу бэлдэж, оруулах үүрэгтэй.
1.8 Хэрэглэгч өөрийн вэб хуудсанд олны танил уран бүтээлчийг тоглуулах нөхцөлд уран бүтээлчийн хөлсийг төлөх үүрэгтэй.
1.9 Хэрэглэгч талын агуулга бэлтгэх, мэдээлээ сайтад оруулах ажилтай холбоотойгоор сайтыг үндсэн домайнтэй холбох ажил хойшилсон тохиолдолд гарах аливаа хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч тал хүлээхгүй.
1.10 Үйлчилгээ үзүүлэгч тал агуулгын чанарт зөвлөгөө өгч болох бөгөөд агуулгын үнэн зөв эсэх, үг үсгийн алдааг Хэрэглэгч тал бүрэн хариуцна.
1.11 Вэб сайтад орох зураг, видео материал нь өндөр чанартай байх ёстой бөгөөд заасан шаардлагад нийцээгүйн улмаас гарах график дизайны алдааг Хэрэглэгч тал бүрэн хариуцна.
1.12 Эх бэлтгэх ажлыг Үйлчилгээ үзүүлэгч тал хариуцахгүй. Үүнд:
- Цаасан материалаас шивж файл болгох
- Photoshop дээр зураг засах
- Постер дизайн хийх
- Зураг авах болон хайж олох
- Фэйсбүүкээс мэдээллийг нь ялгаж оруулах
1.13 Хэрэглэгч тал нь вэб сайтдаа дараах төрлийн элементүүдийг оруулах бол зөвхөн зургаар оруулна. Үүнд:
- Бүх төрлийн инфографик
- Ямар нэгэн статистик үзүүлэлт
- Бүх төрлийн хэвлэмэл дизайнд зориулсан эх бэлтгэл
1.14 1.8 болон 1.9 -д заасан эх бэлтгэлийн дизайн болон холбоотой зардлын асуудлыг Хэрэглэгч тал бүрэн хариуцна.
1.15 Вэб загварыг хүлээн авсаны дараа нэмэлтээр сайтад контент, мэдээлэл оруулуулах, хуудас үүсгэж ажил үйлчилгээ хийлгүүлэх тохиолдолд хийгдэх ажил, ажлын цаг, ажилласан хүний тооноос хамаарч нэмэлт төлбөр бодогдох бөгөөд энэ нь ажлын дараах үйлчилгээний тарифаар бодогдоно.
1.16 Хэрвээ 1.12 -т заасан нөхцөл байдал үүсч зайлшгүй өөрчлөх, шинээр хийлгэх шаардлагатай гэж үзвэл хийгдэх ажлаас хамаарч нэмэлт зардал хэрэглэгч талаас ажлын даалгаврын дагуу гаргаж өгнө.
2. Домэйн нэр
2.1 Хэрэглэгч нь домайн нэрийн үйлчилгээгээ бусад байгууллагаас авсан тохиолдолд түүний хамгаалалт, аюулгүй байдлыг бүрэн хариуцаж, заасан хугацаанд тарифын дагуу төлбөрөө төлөх үүрэгтэй.
2.2 Домайн нэрийн DNS болон Record- ийн өөрчлөлтөөс хамаарсан доголдлыг Хэрэглэгч тал бүрэн хариуцна. Энэ төрлийн доголдлыг Үйлчилгээ үзүүлэгч тал хариуцахгүй.
2.3 Хэрэглэгч нь үйлчилгээ авсан домэйн нэрээ явцын дунд солих бол үйлчилгээний жилийн хураамжийг төлж холболт хийлгэх боломжтой.
2.4 Домайн нэрний үйлчилгээг манайхаас авсан тохиолдолд дараа жилийн төлбөрөө зохих /30 хоног/ хугацаанд төлөөгүй бол нэмэлт торгууль төлж нээлгэх үүрэгтэй.
3. Загвар
3.1 Хэрэглэгч өөрийн хүсэлтээр нэмэлт төлбөр төлж лого, үндсэн хуудасны слайд зургийн эхийг Үйлчилгээ үзүүлэгч талаар бэлтгүүлж болно.
3.2 Сонгосон загварыг солих, дизайныг өөрчилвөл гэрээний үнийн дүнгийн 10%-г нэмж төлөх үүрэгтэй
4. Хэл нэмэх
4.1 Хэрэглэгч нь олон хэлний сонголт вэбдээ оруулах бол нэмэлт хэлний хувилбар нэмэх журам болон тарифыг дагах үүрэгтэй.
4.2 Хэрэглэгч тал нь 1-с олон хэл дээр вэб хуудсаа хийлгэх бол Үйлчилгээ үзүүлэгч тал дэд домэйн хаягт тусдаа вэб сайт байхаар зохион байгуулж байршуулна.
4.3 Хэрэглэгч тал вэб хуудсаа олон хэл (англи, орос, хятад, япон гэх мэт) дээр хийлгэх бол орчуулга болон системд шивж оруулах ажлаа бүрэн хариуцна.
4.4 Хэрвээ Хэрэглэгч нь бэлэн орчуулгаа өөрөө хийх боломжгүй гэж үзвэл нэмэлт төлбөр төлж Үйлчилгээ үзүүлэгч талаар хийлгэж болно.
5. Системийн эрх
5.1 Үйлчилгээ үзүүлэгч тал нь Хэрэглэгч талын вэб сайтад Google analytics-ийн эрхийг үүсгэж байршуулах эрхтэй.
5.2 Үйлчилгээ үзүүлэгч тал нь Хэрэглэгч талд дараах эрхүүдийг өгөх үүрэгтэй.
- Системд нэвтрэх эрх /вэб админ/
- Google analytics /хэрэглэгч талд шаардлагатай бол/
5.3 Хэрэглэгч санаатай болон санамсаргүй байдлаар цахим хуудасны агуулгыг устгасан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгчид хандан төлбөртэй сэргээлгэх боломжтой бөгөөд сэргээгдэх доод хугацаа нь сүүлийн 72 цагийн өмнөх байдлаар байх ба ажлын 4-8 цагийн дотор сэргээнэ. Сэргээх төлбөр нэг хуудас нь 30,000 төгрөг байна.
6. Медиа
6.1 Хэрэглэгч өөрийн вэб сайтад видео агуулга оруулах бол Youtube, Facebook гэх мэт гуравдагч платформ дээр байршуулан түүнийгээ сайт дээрээ дуудаж тоглуулах үүрэгтэй.
6.2 Хэрэглэгч өөрийн вэб сайтад аудио файл /mp3/ оруулах бол SoundCloud гэх мэт гуравдагч платформ дээр байршуулан түүнийгээ сайт дээрээ дуудаж тоглуулах үүрэгтэй.
7. Материалаа бэлтгэх стандарт, шаардлага
7.1 Байгууллагын лого:
- Логог PNG форматаар бэлтгэж оруулна.
- Favicon логог заавал илгээх бөгөөд хэмжээ нь 60х60px байна.
- Хэрэв логогоо хөдөлдөг байдлаар оруулахаар бол GIF файл болгож бэлдээд оруулна.
- Логогүй тохиолдолд www.tailorbrands.com, brandcrowd.com, designbold.com, гэх мэт лого өөрөө хийх вэб сайтуудыг ашиглан эхний ээлжинд логогоо хийж ирүүлнэ.
- Шаардлага хангахгүй зураг:
- Вэбийн мэдээлэл дунд орох зураг нь дор хаяж 600px-ээс өргөн байх
- Вэб сайтад орох зургийн файлыг WORD файл дунд хийхгүй байх, жишээ нь бидний тухай гэсэн хуудасны мэдээлэл нь дундаа зурагтай байна гэж үзвэл WORD файл дээр зөвхөн текст нь байна. Зургийг тусдаа бэлтгэж оруулахгүй бол чанарын шаардлага хангахгүй
- Слайдер буюу нүүрэнд орох том зураг нь 1920px-ээс багагүй байна.
- Вэб сайтад орох зураг нь зөвхөн хар цагаанаар орох тохиолдолд зургийг хар цагаан болгож бэлдэж оруулна.
- Үсгийн фонт солих: Энэ тохиолдолд вэбийн админы тохиргоо- вэбийн тохиргоо-Фонт тохируулах гэдгийг сонгоод вэбийн ерөнхий фонт болон гарчгийн фонтийг сонгоно. Хэрэв өөр фонт оруулна гэвэл https://fonts.google.com/ https://fonts.google.com/ сайт руу орж language-cyrillic extented сонгоод монголоор бичиж үзнэ. Ингээд таалагдсан фонтын нэр эсвэл холбогдох линкийг манай тусламжийн албаны https://support.greensoft.mn/ сайтруу фонт солих хүсэлт болгон илгээнэ.
- Corel болон бусад эх сурвалжаас зураг эх салгаж оруулах тохиолдолд холбогдох зургийг салгаад PNG форматаар зургийг оруулна.
- Харилцагчдын лого: Хэрэв та бүхэн вэб сайтдаа харилцагч байгууллагынхаа логог оруулах тохиолдолд логонуудыг жигд хэмжээтэй бэлдэж оруулахыг анхаарна уу.
Вэб байршуулах үйлчилгээ
1. ЕРӨНХИЙ
1.1 Вэб байршуулах үйлчилгээг сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, дамжуулах, шилжүүлэх болон тус үйлчилгээтэй холбоотой маргаантай асуудлыг энэхүү журам болон Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, журмын хүрээнд хийгдэнэ.
2. БҮРТГЭЛИЙН ЗАРЧИМ
2.1 Тус үйлчилгээг Монгол улсын иргэн болон албан ёсны ХХК ашиглах боломжтой.
2.2 Үйлчилгээ үзүүлэгч нь домайн нэрийн DNS болон NS- ийг зөвхөн өөрийн nameserver-т байршуулж үйлчилгээг үзүүлэх боломжтой байна.
3. БҮРТГҮҮЛЭГЧИЙН ШААРДЛАГА
3.1 Бүртгүүлэгч нь доорхи шаардлагыг хангасан байна:
3.2 MN болон COM домайн нэрийг худалдан авсан байх;
3.3 Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн;
3.4 Монгол Улсын хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага;
3.5 Гадаадын хөрөнгө оруулалттай компани;
4.ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1 Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах үүрэг хүлээнэ.
4.2 Жилийн хураамжийн төлбөр нь инфляцаас хамаарч тодорхой хэмжээгээр өсч болох ба үнэ өсөх талаар 6 сарын өмнө мэдэгдэнэ.
4.3 Тусламж үйлчлгээний журмын хүрээнд холбогдох заавар зөвлөгөөг өгөх үүрэгтэй.
4.4 Дараах тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчийн үйлчилгээг урьдчилан сануулалгүйгээр хязгаарлах, цуцлах, гэрээг дуусгавар болгох эрхтэй. Үүнд: Хэрэглэгч нь
- 4.4.1 Гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн;
- 4.4.2 Жилийн хураамж, үйлчилгээний төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй;
- 4.4.3 Үйлчилгээг гуравдагч этгээдэд дамлан худалдсан;
- 4.4.4 Үйлчилгээг хууль бус үйл ажиллагаанд ашигласан. Үүнд:
- Оюуны өмчийг зөрчсөн цахим агуулга байршуулах,
- Садар самуун, алан хядах, хорлон сүйтгэх үйл ажиллагаатай холбоотой, мөн Монгол улсын болон Олон улсын хууль тогтоомжид харшлах агуулгатай бүх төрлийн мэдээлэл байршуулах;
- 4.4.5 Хуурамч мэдээлэл өгсөн; /залилан мэхлэх зорилгоор хуурамч мэдээлэл системд оруулсан нь төрийн эрх бүхий байгууллагаар баталгаажсан/
- 4.4.6 Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон;
- 4.4.7 Хэрэглэгч төлбөрийн чадваргүй болсон;
- 4.4.8 Cpanel эрхийг Үйлчилгээ үзүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр компанийн хамааралгүй өөр хувь хүн, байгууллагад шилжүүлсэн;
- 4.4.9 Системд ямар нэгэн хакерын шинж чанартай хортой код байршуулсан;
- 4.4.10 Серверийн үйл ажиллагаанд саад учруулсан код ашигласан;
- 4.4.11 Нээлттэй эхийн Wordpress, Joomla гэх мэт системүүд дээр хөгжүүлсэн вэбийн цоорхойг ашиглаж хортой код нэвтэрсэн;
- 4.4.12 Эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйлчилгээг хязгаарлахтай холбоотой гарсан тогтоол шийдвэрийг үндэслэн.
5. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
5.1 Домайн нэрийн DNS болон Record- ийн өөрчлөлтөөс хамаарсан доголдлыг Хэрэглэгч тал бүрэн хариуцна. Энэ төрлийн доголдлыг Үйлчилгээ үзүүлэгч тал хариуцахгүй.
5.2 Хэрэглэгч нь өөрийн системд нэвтрэх нэр, нууц үгээ бусдад алдахгүй байх үүрэгтэй. Нууг үг алдсантай холбоотой асуудлыг үйлчилгээ үзүүлэгч тал хариуцахгүй.
5.3 Cpanel нэвтрэх эрхээ хүлээж авсанаас хойшхи бүх хариуцлагыг домайн эзэмшигч өөрөө хариуцна.
6. НУУЦ ХАДГАЛАХ, ЗОХИОГЧИЙН ЭРХ
6.1 Талууд энэхүү үйлчилгээг эхлүүлсэнтэй холбоотой болон хэрэгжүүлэх явцад шууд болон шууд бусаар олж мэдсэн байгууллага, хувийн нууцад хамааралтай (техник, санхүү, бизнесийн нууц гэх мэт) аливаа мэдээ, мэдээллийг бусдад аман болон бичгэн хэлбэрээр задруулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.
Чатбот - Нууцлалын Бодлого
1. Ерөнхий болон Мэдээлэл цуглуулах
“bot.greensoft.mn” чатбот бүтээгч платформ (Цаашид “Систем” гэх) нь дараах тохиолдолд иргэн, хуулийн этгээд /цаашид “Хэрэглэгч” гэх/ болон тэдгээрийн Фэйсбүүк хуудасны хэрэглэгчийн /цаашид “Чатботын хэрэглэгч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
- Хэрэглэгч гэдэг нь bot.greensoft.mn веб системд нэвтэрч бүртгэл үүсгэн өөрийн админ буюу удирдах эрхтэй Facebook хуудсыг холбон чатботын хэрэглэгчдэд автоматаар хариулах чатботыг угсран үйлчилгээ үзүүлж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
- Чатбот хэрэглэгч гэдэг нь Хэрэглэгчийн холбосон Facebook хуудасны Send Message товч болон бусад Facebook Chat Plugin -р дамжин автомат хариулагч чатботтой холбогдсон эцсийн хэрэглэгчдийг хэлнэ.
- Хэрэглэгч нь Системд бүртгүүлэхдээ имэйл, овог, нэр, утасны дугаар болон нууц үгээ оруулах ба систем нь хэрэглэгчийн үүсгэсэн нууц үгийг хүний оролцоогүйгээр криптограф аргачлалаар шифрлэгдэн өгөгдлийн баазад хадгалагдах ба тайлж унших боломжгүй байна.
- Мөн Хэрэглэгч нь өөрийн Facebook хуудсыг холбохийн тулд Facebook -р нэвтрэх бөгөөд энэ үед систем нь Хэрэглэгчийн овог, нэр, имэйл, төрсөн огноо, хүйс нээлттэй тохиргоо бүхий мэдээлэл болон Facebook App ID, Access Token гэсэн хуудас холболт хийхэд шаардлагатай мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр Facebook -с авч хадгална.
- Чатбот хэрэглэгч нь Хэрэглэгчийн бүтээсэн автомат хариулагч чатботтой холбогдон харилцаж эхэлснээр системд бүртгэгдэх ба овог, нэр, имэйл, утас, төрсөн өдөр, нас хүйс зэрэг зөвшөөрөгдсөн хувийн мэдээлэл болон Facebook PSID (Page Scoped ID) системд авч хадгална.
- Хэрэглэгч нь Системийн төлбөр тооцоо болон онлайн шопын боломжуудыг ашиглах тохиолдолд байгууллагын гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар болон дансны мэдээллийг систем оруулж хадгалах шаардлагатай байдаг.
2. Мэдээллийг ашиглах нөхцөл
Хэрэглэгч болон Чатбот хэрэглэгчийн системд оруулсан бүх мэдээлэл тус тусын өөрийн өмч байх ба “Чатбот” ХХК нь Хэрэглэгч болон Чатботын хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
- Хэрэглэгчийн хувьд:
- "bot.greensoft.mn" cloud үйлчилгээний төлбөр тооцоо болон захиалгын мэдээллийг шалгах, тэдгээртэй холбоотой мэдэгдэл илгээх, үйлчилгээний төлбөр төлөлт хийх (Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр)
- Хэрэглэгчтэй холбоотой харилцагчийн үйлчилгээ үзүүлэх (Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр)
- Хэрэглэгчтэй холбоотой техникийн засвар үйлчилгээ хийх (Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр)
- Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн болон хямдрал урамшууллын мэдээлэл хүргэх (Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр)
- Чатбот” ХХК нь bot.greensoft.mn үйлчилгээний чанарыг сайжруулах, шинэ нэмэлт боломжуудыг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор хэрэглэгчийн чатботын болон чатботтой холбоотой мэдээллийг статистикийн аргачлалаар хувь хүн, хуулийн этгээдийн нууцлалгүй мэдээллийг авч ашиглах боломжтой.
- Чатбот хэрэглэгчийн хувьд:
- Систем нь чатбот хэрэглэгчтэй харилцахын тулд тухайн чатбот хэрэглэгчийн Facebook PSID -г ашиглан мессеж илгээх
- Хэрэглэгч өөрийн чатботын хэрэглэгчийн мэдээллийг ашиглан өөрийн бизнесийн талаарх мэдээлэл илгээх, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний талаарх мэдээлэл илгээх (Message Broadcasting буюу Facebook -с зөвшөөрсөн хүрээнд масс мессеж илгээнэ)
- Хэрэглэгч нь Системээр дамжуулан өөрийн чатботын хэрэглэгч нартаа харилцагчийн үйлчилгээ болон бусад үйлчилгээ үзүүлэхэд ашиглана
3. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх
- Зөвхөн Монгол улсын хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллагаас мэдээлэл гаргаж өгөх шаардлага ирсэн тохиолдолд
4. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах
- bot.greensoft.mn систем дээр үүсэх Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл, чатботын мэдээлэл, Чатбот хэрэглэгчийн мэдээлэл, харилцан ярианы түүх болон бусад бүх хэрэглэгчийн болон чатбот хэрэглэгчийн мэдээлэл нь нууцлал аюулгүй байдлын өндөр төвшинд “Грийн софт” ХХК-н Амазон дата төв дэх сервер дээр хадгалагдана
- Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй
- Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн чатботод үүссэн аливаа хор, хохирлыг “Грийн софт” ХХК хариуцахгүй болно. “Грийн софт” ХХК нь Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
5. Хэрэглэгчийн мэдээллийг удирдах
- Хэрэглэгч өөрийн хувийн болон компанийн мэдээллээ Системийн дашборд дээрээс хүссэн үедээ өөрчлөх боломжтой
- Хэрэв Хэрэглэгч өөрийн чатботыг Facebook хуудаснаас салгасан тохиолдолд автомат хариулагч нь идэвхгүй болох ба дахин идвэхтэй болгох хүртэл системд мэдээлэл нь хадгалагдана
- Хэрэв Хэрэглэгч өөрийн чатботыг устгасан тохиолдолд чатбот болон чатботын хэрэглэгчийн мэдээллүүд системээс бүрэн устах ба дахин сэргээх боломжгүй байна.
- Хэрэв Хэрэглэгч нь өөрийн бүртгэл мэдээллийг идэвхгүй болгосон бол дахин идэвхгүй болтол системд хадгалагдана
- Хэрэв Хэрэглэгч өөрийн бүртгэл мэдээллийг устгахыг хүссэн тохиолдолд info@greensoft.mn цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээр бид ажлын 3-5 хоногийн дотор "bot.greensoft.mn" системээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.
6. Нууцлалын бодлогын шинэчлэлт
- “Грийн софт” ХХК нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр bot.greensoft.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
Шинэчилсэн: 2023/07/26
Үүсгэсэн: 2011/01/21
Үндсэн бүтээгдэхүүн
Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.
Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем
Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой
Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу
Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт
Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана
Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй