Бизнес имэйл захиалах зааварчилгаа.
1. Greensoft.mn сайтын "ДОМАЙН, ХОСТ" цэсэн дээр дарж "Бизнес и-мэйл" хуудас руу орно.
2. Гарч ирсэн 3 багц, түүний боломжуудтай нарийн танилцаад өөрийн сонголтоо хийж "Захиалах" товчийг дарна.
3. Бизнес мэйл хаяг нь заавал домайн нэр дээр үүсгэгддэг.
- Хэрвээ та домайн нэрээ аваагүй, хамтад нь захиалах бол гарч ирэх цонхноос "Шинэ домайн нэр бүртгүүлж авах" хэсгийг идэвхжүүлэн авах гэж буй домайн нэрээ бичээд "Шалгах" товчин дээр дарна уу. Хэрвээ уг домайн авах боломжтой гэж гарч ирж байвал шууд "Үргэлжлүүлэх" гэж дараад үргэлжлүүлнэ үү.
- Хэрвээ манайхаас эсвэл өөр газраас урьдчилаад домайн нэрээ авсан бол 3 дахь сонголт буюу "Надад домэйн нэр байгаа бөгөөд домэйн нэрийн серверээ өөрчилж үйлчилгээг захиалъя" гэсэн хэсгийг идэвхжүүлэн домайн хаягаа бичээд "Үргэлжлүүлэх" товчин дээр дарна уу.
4."Захиалгын мэдээллийг нягтлах, тооцоо хийх" хэсэг дээр та өөрийн захиалсан үйлчилгээ болон үнийн дүнг сайтар нягталж үзээд "Захиалах" товчлуур дээр дарж захиалгаа үүсгэнэ үү.
5. "Захиалах" хэсэгт та хувийн мэдээлэл, хаяг байршил болон холбогдох мэдээллээ үнэн зөвөөр бөглөн доор байрлах "Complete Order" товчин дээрж дарж захиалгыг баталгаажуулна.
АНХААРУУЛГА!!!
- Мэдээллийн формийг бөглөхдөө заавал латин буюу Англи үсгээр бөглөнө үү.
- Мөн мэйл хаяг дээр өөрийн байнга ашигладаг мэйл, байгууллага бол удирдах албан тушаалтай хүний мэйлийг оруулна уу. Уг бүртгүүлсэн мэдээлэл, хаяг нь тухайн домайн, имэйлийн эзэмшигч болж жил бүрийн нэхэмжлэх болон бусад шаардлагатай мэдээллүүдийг хүлээж авна. Иймд бүртгүүлэх имэйл анхааралтай хандана уу.
6."Complete Order" товчин дээр дарсны дараа нэхэмжлэх хуудас үүсэх бөгөөд бүртгүүлсэн имэйлээр тань мөн нэхэмжлэл очих болно. Нэхэмжлэл дээр байгаа данс руу төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр нэхэмжлэлийн дугаар, байгууллагын РД, домайн хаягийн нэрийг бичихэд болно. Гүйлгээний утгыг зааврын дагуу хийгээгүй тохиолдолд таны үйлчилгээ идэвхижих хугацаа хойшлохыг анхаарна уу.
7. Та бизнес имэйлийнхээ төлбөр төлснөөс 24 цагийн дотор багтаж Greensoft.mn -ээс хариуцсан ажилтан холбогдож мэдээллийг баталгаажуулан, бизнес имэйлийн эрхийг тохируулж өгч заавар илгээх болно. Бизнес имэйл тохиргоо хийх, домайн холбож актив болох хугацаа 24-48 цаг байдаг.
Үндсэн бүтээгдэхүүн
Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.
Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем
Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой
Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу
Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт
Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана
Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй