Домэйн нэр, бизнес и-мэйл яагаад хэрэгтэй вэ

2016-06-28

Байгууллага, компаниуд өөрийн албан ёсны вэб, и-мэйл хаягтай байх нь ажил хэргээ үр ашигтай хөтлөхөөс гадна, тухайн байгууллагын бизнесийн харилцааг өргөтгөх чухал ач холбогдолтой. 



Юуны өмнө албан байгууллагууд домэйн нэрээ (танынэр.MN) зөв сонгож, бизнесийн хаягуудаа (танынэр@таны компанийн нэр.MN) хариуцах ажилтнууддаа нээж өгөх хэрэгтэй. Ингэснээр хэрэглэгчид, түншүүд тань ажилтны хувийн и-мэйл хаягаар бус байгууллагын албан хаягаар, найдвартай харилцах болно. Хэрэглэгчид байгууллагын тодорхой албанд хандахыг чухалчилахаас бус хувь хүний цаашид солигдох хаягаар харилцахыг хүсдэггүй. Ажилтныхаа хувийн и-мэйл хаягаар ажил хэргээ хөтлөн явуулдаг байгууллагын тухайн ажилтан халагдахад тэд бүх харилцаа холбоо, хэрэглэгчээ, магадгүй бизнесээ ч хамт алдах эрсдэлтэй тулгардаг. Иймээс ажилтан бүрт албаны и-мэйл хаяг олгох шаардлагатай. Энэ нь ажлыг эмх цэгцтэй болгож, мэдээллийн нууцлалыг нэмэгдүүлнэ. Ажилтан халагдахад и-мэйл хайрцгийг байгууллага буцаан эзэмшдэг учраас албаны и-мэйлээр ирсэн мэдээлэл байгууллагын өмч хэвээрээ үлдэх болно. 

Улмаар, зар сурталчилгааны зориулалттай, үнэгүй, нийтийн и-мэйл хаягийг ажил хэргийн харилцаанд хэрэглэх нь зохимжгүй байдаг. (yahoo.com, gmail.com, hotmail.com г.м) Ийм нэр, хаягийг зөвхөн хувийн харилцаанд ашигладаг учир ийм и-мэйл хаягаар албан хэргээ хөтлөх нь таныг бизнес, албаны харилцаандаа хайнга ханддаг мэт бусдад харагдуулах аюултай.

Танай вэб хуудас танд бус харин танай үйлчлүүлэгч, түншүүдэд илүү хэрэгтэй. Хэрэв та олон хэрэглэгчтэй, түнштэй болъё гэвэл тэдэндээ эхэлж үйлчил. Тэдэнд зориулан албан ёсны вэбсайтаа танилцуул.

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Чатбот

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл