Жижиг дунд байгууллагад бизнес и-мэйлийн нэр ашиглах зөвлөмж

2022-03-07

Жижиг бизнес эсвэл дөнгөж байгуулагдаж буй газруудын нийтлэг асуудаг асуулт бол компанийн и-мэйл хаягаа нээхдээ хүний нэрээр нэрлэж нээсэн нь дээр үү эсвэл ерөнхий info гэх мэт нээх үү гэх асуудал тулгардаг. Бид энэхүү нийтлэлээр танд аль аль нь ямар ялгаатай болох тухай жижиг хэмжээний зааврыг хүргэж байна.

ajiltaniiner@greensoft.mn vs info@greensoft.mn

bat@greensoft.mn info@greensoft.mn 2 адилхан бизнес и-мэйл мөн боловч хэрэглээ болон хамрах хүрээ нь бага зэрэг ялгаатай байдаг.

Хэрвээ таны одоогийн боломж тийм ч олон хаяг авч чадахгүй байгаа бол хүний нэрээр бизнес и-мэйл нэхээс илүү доорх байдлаар нээж ашиглаарай.

info@yourcompany.mn - энэ нь илүү ерөнхий хаяг бөгөөд брошур, вэб сайт, сошиал суваг дээр зохимжтой бөгөөд хамгийн гол давуу тал бол өргөн хэрэглээнд ашиглаж болно өөрөөр хэлбэл энэ и-мэйлээр танилцуулга илгээх, хариулт өгөх, үнийн санал илгээх, бүүр цаашлаад нэхэмжлэл илгээх гэх мэт ямар ч төрлийн харилцаанд орж болно.

info нь хамгийн нийтлэг нэр бөгөөд заавал ийм байх алба байхгүй гэдгийr санаарай. Монголд crm, hello, daily гэх мэтээр нэрлэж байгаа бизнесүүд олон харагддаг.

Дараагийн нэг байх ёстой хаяг бол sales (sales@yourcompany.mn) буюу борлуулалттай холбоотой бүх харилцааг зохицуулах хаяг юм. Нэрээсээ л бүх зүйл ойлгомжтой бөгөөд info гоос ялгаатай нь зөвхөн борлуулалттай холбоотой асуудлаар харилцана гэсэн утга илэрхийлнэ. Зарим бизнест finance гэж нэрлэсэн байх нь ч бий.

bat@greensoft.mn - энэ нь яг тухайн газрын хувь хүний хаяг тул ихэнхдээ нэрийн хуудас дээр л байдаг бөгөөд яг энэ хүний ажлын цар хүрээгээр хязгаарлагдана.

Жижиг бизнес сул тал үүсгэх эрсдэл нь Бат ажлаас гарвал и-мэйл хаягийг нь хаах хэрэгтэй болно. Шинээр Дорж орж ирэх үед харилцагчдад тэр нь ойлгомжгүй байдал үүсгэх тул албан тушаалаар нэрлэсэн и-мэйлийг эхний ээлжид ашиглаж хэвшүүлэх нь олон талын ашигтай.

Гэхдээ дээрхийг захирлын мэйлтэй андуурч болохгүй бөгөөд захирал заавал өөрийн нэрээр тусдаа хаягтай байх нь зөв байдаг.

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл