Sales24-ийн эрхэм хэрэглэгч танд дуулгах сайхан мэдээ байна. Системд шинээр нэмэгдсэн “Бизнес мессенжер” бүтээгдэхүүнийг ямар ч нэмэлт төлбөргүйгээр яг одоо идэвхжүүлээрэй!
Бизнес мессенжер гэж юу вэ?
Бизнес мессенжер нь танай байгууллагын вэбсайт, facebook, instagram, telegram, и-мэйлээр зэрэг бүхий л сувгуудаас холбогдсон бүх харилцагчидтай нэгдсэн нэг мессенжерээс чатлах,тэдгээрийг удирдах, хянах боломжийг олгох онлайн харилцааны програм юм. Жишээлбэл, Харилцагч нэмэлт олон үйлдэлгүйгээр шууд мэдээллийн ажилтантай холбогдож тусламж үйлчилгээ, худалдан авах хүсэлтээ хамгийн богино хугацаанд өгөх боломжийг “Бизнес мессенжер” олгоно. Та хэрэглэгчтэй харилцах бүх сувгаа тус програмд холбоод, аль ч сувгаас харилцагч холбогдож асуулт асуусан алдахгүйгээр нэг цэгээс хариулах боломжийг ашиглаарай. Супер биш гэж үү
Бизнес мессенжерийн үндсэн боломжууд:
- Аль ч сувгаар орж ирсэн хэрэглэгчийг CRM-д автоматаар бүртгэх
- Тусламж үйлчилгээний хүсэлт, борлуулалтын хүсэлтүүдээ ангилан бүртгэх.
- Үйл ажиллагааны чиглэлээс хамааран тусламж үйлчилгээ болон борлуулалт маркетингийн и-мэйл хаягаа холбож и-мэйл хүлээж авах, илгээх зэрэг ажлаа нэг сувгаар удирдах боломж (Shared inbox)
- Чатаар орж ирсэн харилцагчид текст болон аудио хэлбэрээр хариулах боломж.
- “Бизнес мессенжер”нь танай байгууллагын зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх маркетингийн шинэ хэрэгсэл болохоос гадна борлуулалтын дараах харилцааг ч шийдэж чадах харилцааны нэгдсэн шийдэл.
- Вэб сайтаар зочилсон хэрэглэгч нэг бүрээ алдахгүй барих боломж.
- Олон дахин давтагддаг асуултуудад урьдчилан бэлдсэн хариултууд оруулж, цаг зав хэмнэгдэнэ.
Холбох боломжтой сувгууд:
- Вэб сайт дээрээ чат хэлбэрээр
- И-мэйл хаяг
- Facebook messenger
- Instagram DM
- Telegram
- Line
Үр ашиг, үнэ цэнэ
- Вэбээр зочилсон потенциал хэрэглэгч нэг бүрийг алдалгүй барих.
- Хэрэглэгч танай байгууллагатай бүхий л сувгаар шууд цаг алдалгүй холбоо тогтоох боломж
- Бага хүний нөөцөөр олон харилцагчтай холбоо тогтоох, борлуулалтын боломжийг үүсгэх
- Тусламж үйлчилгээний тикетийг вэб чатаар авч үйл ажиллагаагаа хялбаршуулах
- Харилцагчид автомат хариулагчаас мэдээлэл авч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхгүй
- Сэтгэл ханамжгүй хэрэглэгчдийн тоог бууруулах.
- Мэдээллийн эсвэл тусламж үйлчилгээний ажилтныхаа KPI-ийг бодит датагаар хэмжих
Бидэнтэй хамт байж өөрийн бизнесийнхээ ашиг орлого, бүтээмжээ нэмэгдүүлж буй үнэ цэнтэй харилцагч танд баяр хүргэе, Баярлалаа.
Хүндэтгэсэн.,
Грийн Софт | Маркетинг, борлуулалтын алба
Дижитал хүн, Дижитал бизнес