“Yahoo Messenger”-тэй ирэх сард салах ёс хийнэ

2018-06-14

Нэгэн цагт бүх дэлхийг холбож байсан Yahoo Messenger-ийг 7 сард хаахаар болжээ. 20-д жилийн өмнө Yahoo компани Yahoo Pager гэх үнэ төлбөргүй мессежний үйлчилгээг нэвтрүүлснээ Yahoo Messenger болгон нэрийг өөрчлөн зах зээлд гаргасан түүхтэй.

Yahoo Messenger нь сүүлд гарч ирсэн өрсөлдөгчдийнхөө гадаад үзэмж, үйлчилгээ, техникийн боломжуудад цохигдон хэрэглэгчдээ огцом алдаж эхэлснээр хаагдах болсон гэнэ.

Өнгөрсөн жил iOS, Android үйлдлийн систем ашигладаг төхөөрөмжүүдэд Yahoo Messenger үйлчилгээг ашиглахыг зогсоож байсан. Тиймээс хэрэглэгчээ алдахын зэрэгцээ ашиглагдахгүй болсон Messenger-ийг хаахаас өөр аргагүй болсон Yahoo корпорацийнхан эхний ээлжинд Yahoo Messenger-ийг татаж авах, нэвтрэх эрхийг хязгаарлан улмаар бүрмөсөн устгахаар төлөвлөжээ.

Ийнхүү нэгэн цагт текст мессеж бичих, дүрс болон видеог богино хугацаанд илгээх боломж олгож байсан Yahoo Messenger-тэй ирэх долдугаар сарын 17-нд албан ёсоор салах ёс гүйцэтгэх болох нь ээ. Гэхдээ Yahoo Messenger-ийг устгах нь Yahoo Mail, Yahoo Fantasy зэрэг үйлчилгээнүүдэд нь хамаарахгүй юм.

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл