Бид энэ удаа дижитал шилжилтийн хамгийн суурь систем болох CRM ийг өөрийн бизнестээ нэвтрүүлэхэд хэрэг болох нийтлэл бэлдлээ. Тухлан сууж уншина уу!
Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй дижитал зах зээлд таны бизнесийн өрсөлдөх чадвар хэр вэ
Байгууллагууд "CRM систем нь өөрөө маркетинг, борлуулалт, үйлчилгээний контент, стратегийн чиглэлийг авчирна гэж найддаг. Яг үнэндээ систем нь зөвхөн стратегийг зураглах, бүтэцжүүлэх л боломжтой. Харин стратегийг үүсгэж, бүтээж чадахгүй."
Угтаа CRM нь хамгийн бага зардлаар хэрэглэгч нэг бүрээ 360 градус харж, харилцагчдынхаа тоо, борлуулалтынхаа гүйцэтгэлийг нэмэгдүүлэх дижитал шийдлийн суурь систем юм.
Бизнесийн байгууллага бүр дор хаяж 1-2 өөр төрлийн CRM нэвтрүүлж үзсэн байдаг бөгөөд хангалттай үр дүн гаргаж чаддаггүй. Тэгвэл эдгээр бүтэлгүйтлүүдийн үндсэн шалтгаануудыг сийрүүлье.
Байгууллагуудын 50-70% нь CRM системийг амжилттай нэвтрүүлж ЧАДДАГГҮЙ. Яагаад?
БҮТЭЛГҮЙТЛИЙН НИЙТЛЭГ 5 ШАЛТГААНУУД:
Гүйцэтгэх удирдлагын дэмжлэг дутагдах
Гүйцэтгэх удирдлагын дэмжлэг дутмаг гэдэгт санхүүжилт дутмаг, топ менежментийн баг CRM системийн талаарх ойлголт муу. Програм бүгдийг хийдэг гэж ойлгодог.
Хэрэглэгчдийн оролтын дутагдал
Хоёрдахь нийтлэг эрсдэл нь хэрэглэгчийн оролтын асуудал байдаг. Хэрэглэгч бол CRM програмын хамгийн чухал хэсэг юм. Тухайлбал хэрэглэгч таныг ямар ч сувгаар олж ирсэн CRM системд автоматаар бүргэж чадахгүй байх нь системийг бүтээмж бууруулагч нүдээр харахад хүргэдэг байна.
Хоногшуулалт, сургалтын чанар
Ямар ч системийг шинээр ашиглаж эхлэхэд байгууллагын ажилтангуудын бүтээмж тодорхой хугацаагаар буураад буцаж өсдөг. Систем нийлүүлэгч байгууллагын сургалтын чанараас мэдээж хамаарна. Мөн байгууллагад бүрэн нэвтрэх хүртэлх бизнесийн процессийн өөрчлөлтийг тэсэлгүй шийдвэрээ буцаах тохиолдлууд олонтой.
Буруу тодорхойлсон хэмжүүрүүд
Дөрөв дэх хамгийн түгээмэл эрсдэл бол буруу тодорхойлсон хэмжүүр юм. Хэмжилт нь CRM программын хамгийн чухал хэсэг, учир нь тэдгээр нь програм хэр сайн ажиллаж байгааг хэлж өгдөг. Хэмжигдэхүүнийг зөв тодорхойлохгүй байх нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, цаашлаад бизнесийн орлогод сөргөөр нөлөөлнө. Энэ эрсдэлээс зайлсхийхийн тулд CRM тань ямар зорилго, зорилт, хэмжүүрүүдтэй эсэхийг дахин шалгаарай.
Тодорхой бус зорилго, зорилтууд
CRM хэрэгжилтийн тав дахь нийтлэг эрсдэл бол тодорхой бус зорилго, зорилтууд юм. Аливаа CRM хөтөлбөрийн зорилго тодорхой байх нь маш чухал бөгөөд ингэснээр үүнд оролцож буй хүн бүр хэрхэн амжилттай төслийг дуусгахаа мэдэх боломжтой болдог. Хэрэв та зорилго, зорилтоо зөв тодорхойлж чадаагүй бол түүндээ хүрэхгүй байх эрсдэл маш өндөр байх болно.
Технологи-оо хэрхэн зөв сонгох вэ?
Бизнесийн соёлд нийцсэн байх
Улс орон бүр өөр өөрийн гэсэн бизнесийн буюу хамтран ажиллах соёлыг бий болгосон байдаг. Тиймээс та хаана бизнес хийх гэж байгаагаас шалтгаалан зөв технологио сонгох нь хамгийн чухал
Энгийн байх
Олон салангид тусдаа систем ашиглахаас зайлс хийгээрэй. Ажилтангуудын бүтээмж борлуулалтын гүйцэтгэл, системийн хоногшилд чухал нөлөө үзүүлдэг
Хаанаас ч, хэзээ ч, юунаас ч ашиглах боломжтой байх
Зайнаас ажиллах боломжтой систем сонгож дараагийн сорилтуудад бэлэн байх. Тухайлбал хэн ч зайнаас ажилласан гүйцэтгэлийг (KPI) нь хэмжих боломжтой байлгаарай.
Найдвартай байдал, засвар үйлчилгээ
Та өөрөө уг системээ хөгжүүлж чадахгүй л бол бусдын сайн туршлагыг хэрэгжүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл олон салангид системүүдийн засвар үйлчилгээ, дэмжлэгийг олон байгууллагаас нэхэж суухаар чанартай нэг технологийн хамтрагчтай болоорой.
Интеграцчлал уу? Цогц байдал уу?
Програм хангамж үйлдвэрлэгч бүрийн толгойны өвчин бол интеграцчлал юм. Та үндсэн бизнестээ илүү их цагаа зарцуулахыг хүсч байвал хамгийн бага интеграцчлал хийгдэх байдлаар дижитал дэд бүтэцээ байгуулаарай.
ТСО-оо бага байлга
Та харьцуулж буй шийдлүүдийнхээ урт хугацааны зардалыг дор хаяж 3-5 жилээр тооцож өндөр өгөөж, зардал багатайг сонгоорой.