Gmail шинэ цахим шуудангийн хаяг нээх

2019-08-04

Google хаягаар Gmail, Google+, YouTube зэрэг Google-ийн сүлжээнд нэг хэрэглэгчийн нэр, нууц үгээр хандах боломжтой. Google хаяг нээснээр, тухайн хэрэглэгчийн нэр нууц үгээр Google-ийн аль ч сүлжээнд нэвтэрч болно.

Google хаяг нээх бол дараах холбоос дээр дарна уу Create your Google Account

  • Вэб хөтөч дээрээ gmail.com гэж бичнэ. Дараа нь “create a new account” буюу шинэ хаяг нээх эсвэл хэсэгт дарах эсвэл шууд Gmail Signup гэсэн сонголтыг дарж болно.
  • Зүүн урдаас эхлэн нэг нэгээр бөглөх ба хэрэглэгчийн нэр, нууц үгийг сонгож, өөрийн овог нэр, төрсөн огноо, хүйс, байршил зэрэг шаардлагатай хувийн мэдээллийг оруулж өгнө.
  • Captcha код буюу зурган дээрх кодыг оруулж, “Next Step”-ийг дарж, дараагийн алхам руу орно. Хэрэв бүх мэдээлэл үнэн зөв бөглөгдсөн бол таны Gmail хаяг амжилттай үүснэ.

Name:  Энэ хэсэгт өөрийн овог болон нэрийг бичнэ. Ингэснээр Google Plus (Google-ийн нийгмийн сүлжээ) болон YouTube-д нэвтрэхэд таны нэр харагдах болно.

Username: Хэрэглэгчийн нэрийг сонгогдоoгүй, цор ганц байдлаар сонгох боломжтой. Та Gmail-д нэвтрэхийн тулд хэрэглэгчийн нэр, нууц үгээ мэддэг байх хэрэгтэй. Таны имейл хаяг:[email protected]

Password:  Нууц үгээ санахад амархан бөгөөд бусад хүмүүс олоход хэцүү байхаар сонгох хэрэгтэй. Аюулгүй байдлыг хангахын тулд нууц үгэндээ том үсэг болон тоо оруулахыг санал болгож байна. Дахин сануулахад Та Gmail-д нэвтрэхийн тулд нууц үгээ өөрөө санаж байх хэрэгтэй.

 

Confirm Password: Та “password” хэсэгт бичсэн нууц үгээ дахин оруулна.

Birthday: Та Gmail хаяг нээхийн тулд 13 нас хүрсэн байх бөгөөд төрсөн огноог сар, өдөр, жил дарааллаар оруулна.

Gender: Та  хүйсээ сонгоно. Эрэгтэй эсвэл эмэгтэй

Mobile Phone: Өөрийн гар утасны дугаарыг оруулна уу. Учир нь Google-ээс таны хаягт халдахаар оролдох, тодорхойгүй газраас хаягт нэвтэрсэн тохиолдолд тухайн дугаараар тантай холбогдох болно. Мөн та нууц үгээ мартсан тохиолдолд  Google-ээс Gmail-ийн нууц үг эсвэл хэрэглэгчийн нэрийг  текст мэссежээр таны утсанд илгээх болно.

Current Email Address: Хэрэв танд өөр имейл хаяг байгаа бол энэ хэсэгт оруулна. Энэ нь танд хоёр дахь боломжийг олгох буюу мартсан нууц үг, хэрэглэгчийн нэр сэргээхэд ашиглана.

Prove that you’re not a robot: Зурагт харагдаж буй тоо болон үсгийг оруулна. Ингэснээр Google хуурамч хаяг үүсгэх болон спамаас урьдчилан сэргийлнэ.

Location: Оршин суугаа улс сонгоно.

Эцэст нь доор байрлах Google’s Terms & Conditions as well as their Privacy Policy буюу Google-ийн үйлчилгээний нөхцөл болон аюулгүй ажиллагааны нөхцөлийг зөвшөөрөх буюу идэвхжүүлнэ.

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Facebook chatbot

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл