Фэйсбүүк хуудас худалдаж авах нь зөв үү?

2018-07-04

Монголчуудын хувьд Фэйсбүүк орчин өөрөө бизнесээ хамгийн бага зардлаар хүртээмжтэй хүргэх суваг болсонтой санал нийлэхгүй хүн одоогоор байхгүй биз ээ. Фэйсбүүкийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр дагаж маш олон үзэгдэл, шийдлүүд гарч ирсээр байна. Үүний нэг жишээ нь Facebook пэйж худалдаж авах юм. Маш олон хүмүүс өөрсдийн үнэнч хэрэглэгчдийг дунд, урт хугацааны туршид олж авахын оронд бэлэн пэйж худалдаж авч богино хугацаанд олон хүнд хүрэхийг эрмэлздэг. Гэвч эцэстээ энэ нь ашиггүй худалдан авалт болдог. Яагаад гэдгийг тайлбарлах гээд үзье. 

1. Зорилтот хэрэглэгчид чинь биш

Ихэнх пэйж хуудас зардаг хүмүүс голцуу хуурамч уралдаан зарлах, эсвэл хэн нэгэн алдартай хүний дуураймал хуудас, кино хошин шог хулгайгаар үзүүлэх, эсвэл трэнд болж буй сэдвүүдээр пэйж хуудсаа нэрлэн хэрэглэгчдээ бүрдүүлдэг. Энэ нь танай зорилтот хэрэглэгчид байх магадлал маш бага. Та бодоод үздээ танай бүтээгдэхүүнийг худалдаж авах магадлалтай хүний оронд зүгээр нэг АЗ БУРЗАЙ-д найдаад суудаг хүн байгаа гэж бодохоор... 

 

2. Нэг хэрэглэгчийг олж авах зардал өндөр

Худалдаж авсан пэйжээс чинь азаар нэг хүн холбогдоод танайд борлуулалт авч ирсэн гэж үзье. Гэтэл энэ хүмүүс худалдаж авсан пэйжид эзлэх хувь нь 0.00001% байна. Гэтэл та энэ хуудсыг хэдэн төгрөгөөр авсан бол? Түүний оронд зорилтот хүн рүүгээ зар сурталчилгаа явуулахад маш бага зардлаар өндөр үр дүн хүлээх боломжтой. 

3. Хуудасны нэр сольсон түүхийг хардаг болсон 

Facebook INFO and ADS гэсэн шинэ таб хуудсууд дээр нэвтрүүлсэн бөгөөд энэ tab дээр уг хуудас пэйж яг одоо ямар зар сурталчилгаа явуулж байгаа болон, нэр сольсон түүхүүдийг харуулдаг болжээ.

Бизнес эрхлэгчдэд болон хэрэглэгчдэд мөн өрсөлдөгчидөд нь тухайн хуудас яг ямар зар сурталчилгаа явуулж байгаа, ямар бүтээгдэхүүнээ идэвхжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх "давуу тал"-тай юм. 

Мөн хэрэглэгчид саяханаас олон дагагчтай хуудсуудын нэр сольсон түүхүүдийг илрүүлж шэйр хийсээр байна. 

Инээд муутай залуугаас Их хурлын дарга болсон түүх

 

Гаалийн ерөнхий газрын гайхалтай хайрын түүхүүд

 

Шидэт охиноос шилдэг эйжинси групп хүртэл.... 

 

Халтмаагийн Баттулга хаашаа аялах нь энэ вэ?

 

ТА ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧЭЭ ОЛЖ СУРМААР БАЙНА УУ? ТЭГВЭЛ МАНАЙ СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГЫГ ОРЖ ҮЗЭЭРЭЙ.

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Чатбот

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл