Орохоор өдөр тутмын хандалтын мэдээллээ ил харагдуулах хүсэлтийг зарим хүмүүс гаргадаг. Та нар анзаарсан бол ихэнх төрийн байгууллагын сайт дээр байж харагддаг. Тэр нь ихэвчлэн нэг хуучинсаг даргынх нь сайтруугаа хүн орж байгаа эсэхийг амархаан ороод харах хүсэл байдаг. Бизнесийн хувьд сайтын хандалт маш их чухал мэдээлэл бөгөөд харин ил байх ёстой мэдээлэл үү гэвэл үгүй. Сайтын хандалт гэдэг маркетингийн компанит ажлын хувьд хамгийн чухал суур мэдээлэл болж байдаг. Энэ мэдээллээ өрөөл бусдад, ялангуяа өрсөлдөгчиддөө нээлттэй тавьж өгнө гэдэг бол хамгийн муу шийдэл.
Хүн эмчид хандан өвчнөө үзүүлж байхдаа намайг тэгж эмчил, гашуун эм өгвөл уухгүй шүү гэж хэлдэггүй, эмчийн мэдлэг чадвар, туршлага чадварт бүрэн итгэж өгсөн заавар зөвлөгөөг нь яс дагаж өвчнөө эдгээдэг. Хүнд бизнест нь тохирох сайн цахим хуудас хийнэ гэдэг нь мөн адил олон жилийн уйгагүй хөдөлмөр, туршлага, стандарт, судалгааны үр дүнд бий болдог зүйл. Та вэбсайт үзэж хэрэглэдэг нь вэбсайт хийж чадна, сайн вэбсайтыг мэднэ гэсэн үг биш юм.
Эмчийнхээ зөвлөгөөг дагаж байгаарай.