Бизнес и-мэйлийн үйлчилгээ авахад анхаарах зүйлс

2021-03-11

Хэрвээ та бизнес мэйлтэй болохоор шийдсэн бол дараах хэдэн зөвлөгөөг анхаараарай. Бизнес имэйл бол танай байгууллагын албан ёсны нэрийн хуудас бөгөөд аюулгүй, найдвартай байх ёстой байдаг. Сүүлийн үед бизнес имэйлтэй холбоотой асуудлууд нэлээдгүй ирж байгаа учраас өмнөх нийтлэл сэргээж дахин хүргэж байна. 

1-рт домайн нэрийн бүртгэл болон эзэмших эрх

Мэдээж та мэйлтэй болохоос өмнө домайн нэрээ авсан байх хэрэгтэй гэхдээ тэр домайн нэрийн жинхэнэ эзэмшигч хэн вэ гэдгийг анхаараарай.Монгол маш олон газрын домайн нэр нь тухайн газрын IT хүний хувийн мэйл эсвэл вэб сайтыг нь хийж өгсөн компанийн хүн эсвэл хамаатных нь нэг IT мэддэг хүнд байж байгаа харагддаг энэ юу вэ гэхээр танай бүх бизнесийн харилцаа танд бус танай домайныг эзэмшиж байгаа хүнд нээлттэй байгаа гэдгийг анхаараарай.

2-рт бизнес мэйлийг төрөл болон платформ сонгох

Хост дагаж ирэх үнэгүй и-мэйл. Монголд хамгийн түгээмэл байдаг мэйл бөгөөд ямар нэгэн газраас вэб хостын үйлчилгээ авах үед үнэгүй дагаж ирдэг үйлчилгээ юм. Бидний өгөх зөвлөгөө бол яг одоо асуудал үүсээгүй дээр нь соль гэж зөвлөх бөгөөд ийм төрлийн мэйлүүд эрт орой хэзээ нэгэн цагт асуудал тарих өндөр магадлалтай юм.Таны мэйлийн хэрэглээ өндөр бөгөөд удаан хэрэглэх тусам асуудал нь танд хүндээр тусах болно.

Найдвартай аюулгүй ажиллагаа. Энэ төлийн мэйл нь ихэнхдээ Shared host төрлийн сервер дээр байх бөгөөд таны томоотой байхаас үл хамаарч хөрш айлууд чинь эвгүй үйлдэл хийвэл таны мэйлүүд хар жагсаалтад орох, тодорхой цагаар блок хийлгэх, илгээсэн мэйл эзэндээ очихгүй байх гэх мэт эрсдэл гарна.

Хамгаалалт.  Таны чухал мэйлүүд сервер дээр файл хэлбэртэй байх бөгөөд вэб сайтын хостын эрхийг эзэмшиж байгаа хүн бүх хандах татаж авах боломжтой байна.

Вэб хостоос хамааралтай. Хэрвээ та хостинг үзүүлдэг компанийн үйлчилгээг солих вэб сайтаа дараагийн түвшинд гаргах гэх мэт үйлдэл хийхэд төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Мөн вэбсайтад доголдол үүсвэл таны мэйлд мөн адилхан асуудал үүснэ.

Тусдаа мэйлийн үйлчилгээ. Хост дагаж ирсэн биш тусдаа мэйлийн үйлчилгээ нь дээрхээс хамаагүй найдвартай боловч үйлчилгээ үзүүлж буй компаниасаа ихээхэн хамааралтай байдаг. Энэ төрлийн мэйлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудыг өөрсдийн дэд бүтэцтэй болон бүтэцгүй гэж 2 хувааж болно.

3 дагч дэлхийн том том платформ / Gmail, Zoho, Microsoft, Yandex / Эдгээр үйлчилгээг олон сая компаниуд ашигладаг бөгөөд доголдол үүсэх бараг боломжгүй бас найдвартай аюулгүй байдал дээд зэргийн байх бөгөөд төлбөр нь бусдаасаа өндөр байх магадлалтай. Эдгээр үйлчилгээ нь зөвхөн домайн нэртэй холбоотой учир бусад бүх хүчин зүйлээс тусдаа найдвартай ажиллах боломжтой. 

3-рт удирдах эрх

За ямар ч байсан мэйлтэй бол өөрийн компанийн мэйлүүдээ удирдах эрх нь гар доор байх нь чухал өөрөөр хэлбэл шинэ ажилтан ирлээ мэйл нээж өглөө гарлаа мэйлийг нь хаалаа... Зарим компанийн үйлчилгээний энэ эрх нь төвөгтэй байдаг бөгөөд заавал компанид нь хандаж хийдэг бол танд төдий чинээ төвөгтэй байна гэдгийг анхаараарай.

 

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Чатбот

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл