- Салбар: Тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ
- Технологи: Greensoft CMS, HUBSPOT CRM, HUBSPOT SALES
- Төслийн үр дүн: Бүтээгдэхүүний танилцуулга, үнийн санал авах алхмыг шинэчлэн сайжруулсан, хэрэглэгчийн дата цугларах боломжыг нэвтрүүлсэн. Хэрэглэгчийн мэдээллийг CRM системд бүртгэн борлуулалтаа бүрэн удирдах, нэг борлуулалтын ажилтны бүтээмжийг дээшлүүлсэн.
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
“Юнитра” ХХК нь анх 1999 онд дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 19 жилийн хугацаанд дэлхийд танигдсан томоохон үйлдвэрлэгчдээс зам барилга, орон сууц НАА, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, ХАА-н салбарт түгээмэл хэрэглэгддэг төрөл бүрийн бага оврын тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгслүүдийг эх орныхоо хэрэглэгчдэд баталгаат чанар, өргөн сонголт, өндөр сэтгэл ханамжтайгаар нийлүүлсээр ирсэн.
Тус компани нь УБ хотын хэмжээнд “ХОНДА төв” нэрийн 4 салбар дэлгүүрээр дамжуулан тоног төхөөрөмжүүдээ борлуулж, дотооддоо 10 гаруй нэр төрлийн зам барилгын бага оврын техникийг угсарч, эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлж байна.
Түүнчлэн Honda, Yanmar, Panasonic, Toyota гэх зэрэг дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн албан ёсны сертификат бүхий мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудаар баг бүрдүүлсэн “засвар үйлчилгээний төв”-өөр дамжуулан борлуулалтын дараах үйлчилгээ, угсралт суурилуулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хийх зорилт тавин ажиллаж байна.
ШААРДЛАГА:
- Шинээр бүтээгдэхүүн нэмэхэд хялбар цэгцтэй байх
- Бүтээгдэхүүний танилцуулга мэдээллийг шинэчлэхэд хялбар байх
- Үнийн санал вэбээр дамжуулж авдаг байх
- Хайлтын системд дээгүүр байрлахХэрэглэгчийн дата цуглуулах, улмаар маркетингдаа ашиглах
- CRM системтэй уялдаж ажиллах
ШИЙДЭЛ
- Дээрх шаардлагын дагуу цахим хуудсыг бүрэн шинэчлэх, CRM систем нэвтрүүлэх, цуврал сургалтуудыг зохион байгуулах ажлыг хийсэн:
- Вэбсайтын хуучин системийг сольж Greensoft CMS ашиглан бүрэн шинэчилсэн
- Үнийн санал авах процессийг сайжруулж формоор, чатаар хэрэглэгчийн мэдээллийг авч, хэрэглэгч тус бүрийн хандалтыг хардаг болсон
- Сар бүр хандалтын тайлан, хайлтын системийн түлхүүр үгийн тайланг тогтмол илгээдэг болсон
- EasySMS үйлчилгээг ашиглан хэрэглэгчиддээ хямдрал, урамшуулал, арга хэмжээний талаарх мэдээллийг илгээдэг болсон.
- HUBSPOT CRM -г дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлж хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх, үнийн санал илгээх, харилцааг удирдах ажлыг автоматжуулсан.
- GREEN CMS + HUBSPOT CRM ашиглан борлуулалтын үйл ажиллагаанд LEAD management-г хэрхэн автоматжуулах, үр ашгийг нэмэгдүүлэх цуврал сургалтыг орсон.
ҮР ДҮН
Юнитра компанийн борлуулалтын үйл ажиллагаанд ВЭБСАЙТ нь бодитоор оролцдог болсон, үнийн санал авах хүсэлт, санал авах процессийг бүртгэлжүүлэн сайжруулснаар борлуулалтын сэжмийг алдахгүй бүртгэн, хэрэглэгчийн дата цуглуулдаг болсон. CRM систем нэвтрүүлэн борлуулалтын багийн хурд, бүтээмжийг сайжруулан компанийн хэрэглэгчийн САНАХ ОЙ-г бий болгосон.