Дижитал шилжилтийн нөлөөнд бизнесийн уламжлалт загвар цаг минутаар өөрчлөгдөж байгаа өнөө үед "Грийн софт" ХХК-ийн зүгээс онлайн уулзалт хийх шинэ арга барилыг харилцагч, үйлчлүүлэгч мөн манай үйлчилгээг сонирхож буй бүхий л хүмүүст санал болгож байна. Та манай оффис дээр ирж 30 минутын уулзалт хийх гэж энэ их түгжрэл дунд цаг алдах хэрэг байна уу гэж өөрөөсөө асуугаад үзээрэй!
Энэ нийтлэлээр зайнаас хэрхэн уулзалт хийх тухай заавар мэдээллийг хүргэж байна. Онлайн уулзалт хийх маш олон төрлийн програм байдаг бөгөөд энэхүү нийтлэл та бүхэнд ZOOM програмыг санал болгож байна.
Танд юу хэрэгтэй вэ?
- Laptop эсвэл ухаалаг гар утас / laptop нь илүү тухтай :)
- Чихэвч
- Найдвартай интернет
- Мик / заавал биш
- Тухтай чимээгүй орчин
Програм татах | iOS апп татах | Android апп татах
Онлайн уулзалтад оролцох заавар:
- Таны мэйл хаягаар уулзалт хийх урилга, товлосон цаг очно.
- И-мэйлийг нээж оролцох линкийг дарна. Хэрвээ програмаа урьдчилж татаагүй бол цонхны дээд хэсэгт харагдах Open Zoom Meetings товчийг дарахад програм автоматаар татагдана.
- Open Zoom Meeting товч дарж уулзалтын өрөөнд орж ирнэ.
- Уулзалт эхлэхэд видеогоо асаах сонголтыг хийнэ.
- Та товлосон цагт хоцролгүй холбогдох хэрэгтэй.
- Хэрвээ уулзалтын дундуур интернэт тасрах гэх мэт ямар нэг шалтгаан гарвал, и-мэйлээр ирсэн урилгын линкийг дарж, Open Zoom Meeting товчийг дараад эргэн холбогдох боломжтой.
Та бүхэн өөрсдийн амьдралын бүх ажлаа онлайнаар шийдэж төсөв мөнгө, цаг хугацаагаа хэмнэж хэвшээрэй. Таны бизнест амжилт хүсье!