Нэг: Дутуу агуулгыг ил оруулах
Дутуу агуулга оруулах нь хэрэглэгчид буруу сэтгэгдэл төрүүлэхээс гадна, дутуу агуулгаараа хайлтын системд хадгалагдах улмаар хайлтын илэрц доогуур орж ирэх магадлалтай.
Хоёр: Орохоор дуу явах
Орчин үед орохоор дуу явах нь хамгийн бүдүүлэг агуулгын нэг юм. Тухайн хүн танай сайтыг ямар ч нөхцөлд үзэж байгаагаас гадна дахин ачааллах бүрт дахин дуу явах зэргээр хэрэглэгчээ залхаан цээрлүүлж байгаа үйлдэл юм.
Гурав: Хэрэгцээгүй агуулга оруулах
Зарим сайтууд нүүр хуудсандаа захирлын мэндчилгээ, цаг агаар, валютын ханш зэрэг бизнестэй нь огт ач холбогдол багатай агуулгуудыг оруулахыг хүсдэг. Энэ нь хэрэглэгчид шаардлагагүй мөртлөө хуудасны нээгдэх хурдаас тодорхой хувийг эзлэх, хамгийн гол нь ач холбогдолгүй байх нь хийлгэж байгаа хүн, хийж байгаа хүн, үзэж байгаа хүндээ цаг хугацаа болон эдийн засгийн хохиролтой юм.
Дөрөв: Гар утаснаас ороход тохиромжгүй
Судалгаагаар вэбсайтруу зочилж орж байгаа хүмүүсийн 60-с дээш хувь нь гар утсаар зочилдог болсон энэ үед гар утсанд тохиромжгүй байх нь танай сайт хэрэглэгчдийн тоогоо бодитоор алдах эрсдэл дагуулж байна.
Тав: Хэмждэггүй сайт
Вэбсайт хийлгэсэн хүмүүсийн гаргадаг түгээмэл алдааны нэг нь үүнийгээ хэмждэггүй байх юм. Яг бодитоор танай вэбсайтад хэдэн хүн орж байна? Яаж хэрэглэж байна? Борлуулалтын хувьд хэрхэн нөлөөлж байна гэдэг талаар огт мэдээлэлгүй байгаа байдал нь үр ашгаа тооцох боломжгүй болж байна.
Зургаа: No “Call to Action”
Хэрэглэгч таны бизнесийн талаар ойлголтоо оруулсан мэдээлэл, танилцуулгаас олоод авлаа гэж бодъё. Үүний дараа ямар алхам хийх ёстой вэ? Яг энэ асуултанд хариулах зүйл нь CALL TO ACTION юм. Түгээмэл Call to action -ны жишээ нь: Шууд залгах товч, үнийн санал авах форм, хаягаа заасан хэсэг, худалдаж авах товч... гэх мэт.
Бонус: Хуучирсан технологи ашиглах
Adobe flash технологи ашиглан сонирхолтой анимэйшн, интерактив медиа харуулах боломжтой боловч үеэ өнгөрөөсөн технологи юм. Зарим хөтөч дээр (safari) дээр adobe flash технологи дээр хийгдсэн агуулгыг шууд тоглуулдаггүй хэрэглэгч нээх товч дарж байж идэвхждэг. Үүнтэй адилхан технологийн боломжуудыг сайн судлаж нэвтрүүлэхгүй бол хязгаарлагдмал, цөөн хүрээний төхөөрөмж дээр ажиллах боломжтой технологийг ашиглах нь хэрэглэгчдээ хүрэхгүй байх эрсдэлтэй.