Цар тахлын хэмжээнд хүрээд буй “Ковид-19”-ыг Монгол Улс дотооддоо алдсан нь батлагдаж улс орон даяар хатуу хөл хориог тогтоогоод байна.
Энэ үед зөвшөөрөгдсөн байгууллагуудаас бусад бүх байгууллагууд онлайнаар ажиллах горимд шилжсэн бол зарим бизнесүүд үйл ажиллагаа нь бүрэн зогссон байдалтай байна.
Гэрээсээ ажиллах шаардлагатай болж буй энэ үед бизнесийн байгууллагууд зайнаас үр дүнтэй ажиллах технологийн шийдлүүдийг эрэлхийлж, үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байгаа бол зарим нь одоог хүртэл хэрхэн, ямар шийдлүүдийг ашиглах талаар мэдээлэлгүй байсаар байна. Иймд "ГРИЙН СОФТ" ХХК-ийн зүгээс байгууллагын дотоод болон гадаад үйл ажиллагааг үр дүнтэй болгоход туслах технологийн шийдлүүдийг танилцуулж байна. Таны бизнес ямар ч үед үл зогсох ёстой гэдэгтэй та санал нийлж байгаа бол доорх шийдлүүдийг ашиглаад үзээрэй.