Google-ын хайлтын системд хүн бүр мэдээд байдаггүй олон нууцлаг боломжууд байдаг.
Тэдгээрээс заримыг онцлон хүргэж байна.
Таймер ажиллуулах
Хайлтын цонхонд "timer 10 minutes" гэх мэтээр хугацаагаа бичиж өгөөд хайвал шууд таймер гарч ирнэ. Та "Start" товчийг дарахад тоолж эхлэх ба хугацаа дуусмагц дуут дохио өгдөг.
Тоог уншуулах
Хэдэн ч оронтой тоог та англи хэл дээр хэрхэн зөв хэлэхийг мэдъе гэвэл хайлтын цонхонд "4,567,890=english" гэж бичээд хайна. Тэгэхэд уг тооны зөв бичлэгийг гаргаж харуулна.
Хүнсний зүйлүүдийг харьцуулах
Хоолны орцонд ямар материал сонгохоо шийдэхдээ хайлтын цонхонд "rice vs. flour" гэх мэт бичээд хайхад тэдгээрийн илчлэг, найрлага зэрэг мэдээллүүдийг харьцуулан харуулдаг.