Та ямар нэгэн facebook хуудас бизнесийн зориулалтаар хөтөлдөг бол чатбот, автомат хариулагчийн талаар сонсож байсан байх. Та бүгдийн нийтлэг мэддэгээр хүмүүсийн асуусан асуултад хариулах, мэдээлэл өгөх үүрэг бүхий чатботыг Монголын бизнес эрхлэгчид өргөн дэлгэр ашиглаж байна. Тэгвэл чатботыг арай ахисан түвшинд хэрхэн ашиглаж болох талаар энэхүү нийтлэлдээ бичлээ.
Бизнесийн салбар чиглэлээс хамаарч чатботын хэрэглээ янз бүр байх ч, ерөнхийдөө автоматаар мэдээлэл өгөх, борлуулалтын сэжим бүртгэх, захиалга авах, худалдаа хийх, цаг авах, санал гомдол хүлээн авах, тусламж авах гэх мэт харилцагчтай холбоотой функцуудыг бусад програмын (crm, web, callcenter, quotes, helpdesk) тусламжтайгаар бүрэн автоматжуулж болно.
Нэр томьёоны тайлбар:
CRM - Харилцагчийн удирдлагын мэдээллийн систем
Easybot - "Грийн софт" ХХК-н хөгжүүлсэн чатботын платформ
ERP - Байгууллагын бүхий л процессийг удирдан зохион байгуулах, хянах багц системүүд
Чатбот - Facebook messenger дотор ажиллах автомат хариулагч (зөвхөн энэ нийтлэлийн хүрээнд)
1. CRM-тай холбох
Таны хуудас 1 сая лайктай гэж бодьё. Гэхдээ нэг зүйлийг хатуу ойлгох хэрэгтэй: энэ 1 сая хүн одоохондоо FB-ийн өмч байгаа. Хэрвээ та хуудсаа хакердуулах эсвэл ямар нэгэн шалтгаанаар хаалгах юм бол бүгдийг тэгээс эхлэх эсвэл өөр шинэ хуудас худалдаж авах хэрэг гарна. Тиймээс өөрийн хуудсанд хандсан, үнэхээр танай үйлчилгээг сонирхож буй хэрэглэгчийн үндсэн мэдээллийг өөрийн CRM-даа зөв ангилал таг оноож бүртгэх хэрэгтэй. Easybot нь анхнаасаа CRM харилцагчийн мэдээллийн сангийн програмтай цугтаа хийгдсэн тул та одооноос хэрэглэгчийн мэдээллийн санг төвөггүй үүсгэх боломжтой.
2. Борлуулалтын сэжим олох
Ерөнхийдөө B2B бизнес болон ямар нэгэн үнэ өндөртэй ( үнэ нь харилцагч бүрт өөр өөр гардаг ) бүтээгдэхүүн үйлчилгээ явуулдаг бизнесменүүдийн хамгийн анхаарах зүйл нь: чатботоор үйлчилгээний мэдээлэл өгөөд хаячихаж ерөөсөө болохгүй бөгөөд мэдээллийг үзэж дуусаад заавал нэг үйлдэл хийлгэдэг болгох хэрэгтэй. Үүний тулд "үнийн санал авах", "танилцуулга татах авах", "дэлгэрэнгүй мэдээлэл авах" гэх мэт товчлуураа нэрлээд тухайн харилцагчийн хувийн мэдээллийг авч үлдэх нь чухал юм.
Ж нь: вэбийн үнийн санал чатботоор авч байна.
Easybot нь таны үнийн санал авах процессыг 99% хүртэл автоматжуулж чадна.
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг автоматаар өгнө ( чатбот дотор өгч болно, эсвэл таны постын доорх коммент хэсэгт тодорхой түлхүүр үгийг бичиж өгснөөр PM -ээр илгээж болно )
- Харилцагчийн хувийн мэдээллийг мессенжер дотор бүртгэнэ.
- Өгөгдлийг утас болон мэйлээр CRM-ээс хайлт хийж, тухайн харилцагч CRM-д байхгүй бол шинэ харилцагч болгон бүртгэнэ.
- Тухайн харилцагч дээр ноорог үнийн саналыг үүсгэнэ.
- Шинэ борлуулалтын сэжим бүртгэсэн тухай и-мэйлийг танай борлуулалтын ажилтанд мэдэгдэнэ.
- Үнийн саналыг хянаж үзээд илгээх товч дарж илгээнэ. (Хэрвээ бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тогтмол тодорхой байдаг бол автоматаар илгээж ч болно)
- Үнийн санал илгээсэн тухайн SMS ийг харилцагч талд мэдэгдсэнээр процесс дуусна.
Одоо тухайн харилцагчийг борлуулалт болгож чадах эсэх нь та бүхнээс хамаарах болно. Easybot өөрийнхөө хийх ёстойг хийж дууслаа.
3. Постын сэтгэгдлээс ямар нэгэн үйлдэл хийлгэх
Таныг ямар нэгэн пост оруулаад тэрийгээ boost хийж үзсэн гэдэгт итгэлтэй байна. За тэгээд, өглөө босоод ирэх үед таныг завгүй байхад "мэдээлэл авъя" гэж баахан хүмүүс бичнэ дээ. Таныг хариу өгөхгүй бол хараах нь холгүй хүмүүс уурлана. За тэгвэл, Easybot яг ямар асуудлыг шийдэж чадах вэ?
- Постын доор сэтгэгдэл бичсэн хүмүүст комментоор автоматаар хариу өгч чадна. ( нийтлэг ерөнхий нэг хариулт гэсэн үг шүү )
- Бичсэн сэтгэгдэл дээр нь автоматаар лайк дарж чадна. ( яахав дээ, нөгөө хүнд нь тааламжтай л байна шүү дээ... гэхдээ муухай үг бичсэн байвал бас алгасаад явж чадна )
- Таны бэлдсэн нэг багц мэдээллийг PM-ээр нь илгээж чадна.
Дээрх 3-н автоматжуулалтыг хийчихээд та бүр санаа амар явж байж болно шүү. Харин та PM-ээр илгээх мэдээллээ л сайн бэлдээрэй, мэдээлэл нь маш дэлгэрэнгүй, танайхаас өөр асуух юм юу ч байхгүй болтол нь иж бүрэн тусгагдсан байх нь л их чухал.
4. Онлайн шопыг мессенжер дотор
Бүтээгдэхүүний каталогоо чатбот дотор харуулж бүр захиалга үүсгэж болно. Мессенжерээс гаралгүй онлайн худалдааны сайт дээр хийж болох бүх үйлдлийг Easybot хийж чадна.
- Бүтээгдэхүүний каталог ангиллаар шүүж үзэх
- Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг үзэх
- Сагслах
- Захиалга өгөх
- Төлбөр төлөх ( данс, qpay, social pay)
Та доорх товчлуур дээр дарж shop demo хэсгээс хэрхэн ажиллаж байгааг үзэх боломжтой.
5. Вэб сайтын агуулгыг чатбот дотроо шууд харуулж чадна
Энэ функц нь зөвхөн манайхаас сайтын үйлчилгээ авсан хүмүүст хамаатай бөгөөд вэб сайт дээрээ нийтлэл блогоо мессенжер дундаа дурын газар дуудаж харуулах боломжтой.
Дүгнэлт: Чатбот нь эдгээрээс гадна маш олон дэвшилтэт функцыг агуулсан байж болно. Ялангуяа ERP нэвтрүүлсэн компанид бүр ч нарийн, нарийн үйлчилгээг автоматжуулах боломжтой. Хэрвээ та чатботоо шинэ түвшинд гаргах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой. Утсаар биш мэдээж манай чатботоор :)
Чатботын үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл үнийн санал авах