Вэб сайтынхаа хандалтыг нэмэгдүүлэх боломжууд

2021-07-27

1. Вэб сайтаа сошиал хуудсуудаар дамжуулж идэвхижүүлэх

Та фэйсбүүкт оруулсан постоо вэб сайтдаа автоматаар оруулж болдог уу гэж бодож байсан уу?, Маш олон харилцагчдаас маань яг энэ асуултыг асууж байсан бөгөөд тэдний дийлэнхи нь фэйсбүүкээр хэрэглэгчид түрүүлж хардаг тул гэж фэйсбүүктээ постоо оруулчихаад вэбрүүгээ оруулчихья гэдэг. Мэдээж фэйсбүүк танай байгууллагын мэдээлэл түгээх чухал суваг мөн учраас зөв бодол хэдий ч харамсалтай нь энэ боломжгүй. Нөгөөтэйгүүр яг энэ асуултын дагуу хийлээ гэж бодоход та постныхоо доор нэлээд их комменттой л үлдэх бөгөөд борлуулалт хийж чадахгүй хоосон бүүст, сурталчилгааны зардал, цаг хугацаагаа комментод хариулахад үрсэн байх болно. 

Хэрэв та вэб сайтаа борлуулалтад хөтөлдөг, борлуулалтын ажилтан шигээ ашиглая гэвэл аливаа хямдрал, урамшлуулал, бизнестэйгээ холбоотой мэдээллээ эхлээд вэб сайтдаа оруулаад түүнийгээ цааш шэйр хийх, эсвэл фэйсбүүкийн постондоо товч мэдээллээ оруулаад илүү дэлгэрэнгүй үзэх хэсгийг вэбрүүгээ үсрэхээр линкээр холбож өгөх нь хамгийн зөв хувилбар юм. 

Ингэж хийх нь танд доорх давуу талыг олгоно. 
1. Вэб сайтын хандалтыг өсгөнө.
2. Танай бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэхээр сонирхож буй хэрэглэгчдийн мэдээллийг (Lead) цуглуулна. 
3. Сошиал тавьсанаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчид өгнө. 
4. Вэб сайтынхаа талаар санал хүсэлтийг хэрэглэгчдээсээ авна. 

2. Google хайлтын системд өөрийн бизнесийн түлхүүр үгнүүдийг тохируулж өгөх

Хайлтын системийн оновчлол бол Google, Bing гэх мэт хайлтын системд тодорхой түлхүүр үгүүдээр хайлт хийхэд вэб сайтыг тань хамгийн дээгүүр гаргаж харуулах зорилготой үйлчилгээ юм. Танай вэб сайтыг google-ээс хүн хайхад хэр дээгүүр гарч ирдэг вэ?, Зөв түлхүүр үгээр гарч чадаж байна уу? Харин хайлтад гарч ирээд тухайн мэдээллийг хэрэглэгч үзсэний үндсэн дээр хүсэлтээ илгээх, худалдан авалт хийх, залгах зэрэг үйлдэл хийж байвал танай вэб сайт жинхэнэ үнэ цэнэтэй вэб сайт болжээ гэж ойлгож болно. Жишээ нь, Та вэб сайт, вэб сайт хийх үйлчилгээ, вэб хийдэг компани гэж хайгаад үзээрэй. Манай компани бүх түлхүүр үг дээр эхний 5-д гарч ирнэ.

Хайлтын системийн оновчлол нь бие даасан тусдаа үйлчилгээ байдаг бөгөөд таны бизнесийн салбар түлхүүр үгнээс хамаарч хайлтад гарч ирэх хугацаа өөр өөр байдаг. Дашрамд дурдахад оновчлолыг бусдаас түрүүлж эрт хийх тусмаа хайлтад дээгүүр эрэмбэлэгдэх магадлал өндөр байдаг.

3. Мэдээ, нийтлэл, зөвлөгөөгөөр дамжуулж хандалтаа өсгөх

Өөрсдөө нийтлэл, зөвлөгөө бичих эсвэл өөр хандалт өндөртэй мэдээллийн сайтад өгсөн нийтлэл ярилцлагадаа вэб сайтын холбоосоо оруулж өгөх нь танай сайт хайлтад дээгүүр гарч ирэх, цаашлаад танай сайт руу хандах хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Жишээ нь: Та "Вэб сайт хэрхэн нээх вэ" хэмээн гүүглээс хайгаад үзээрэй. Вэб сайт нээх тухай бидний бичсэн зөвлөгөө нийтлэл хайлтын дээгүүр гарч ирэх болно. Ингээд зөвлөгөө унших замаар хэрэглэгч цааш өөрт хэрэгтэй үйлчилгээг манай сайтаас авах юм. Энэ бол зөвлөгөө нийтлэлээр дамжуулж хандалтаа нэмэгдүүлэх, борлуулалтын сэжим бүртгэх нэг төрлийн арга зам юм. 

ЖИЧ: Та нийтлэл, зөвлөгөө дундаа байгууллагынхаа сурталчилгааны баннерыг тавих, утсаа холбох, үнийн санал авах форм холбож өгөх зэргээр бүүр нарийвчилж үйлдэлд хөтлөх боломжтой. 

4. Сайтаараа хямдрал урамшуулал, хөтөлбөр зарлах  

Вэб сайтаар худалдан авалт хийвэл 5,10%-н хөнгөлөлттэй гэх зар сурталчилгаа харж байсан биздээ. Энэ бол сайтаараа дамжуулж хямдрал, урамшуулал зарлах, сайтынхаа хэрэглээг нэмэгдүүлэх, бусад боломжоо хэрэглэгчдэдээ таниулах нэг төрлийн арга юм. Магадгүй вэб сайт борлуулалт хийдэггүй байлаа гэхэд вэб сайтад оруулсан урамшууллын мэдээллийг public тохиргоотой шэйр хийх гэх мэтээр бусдаар цааш түгээлгүүлэх замаар ашиглаж болно. Энэ арга нь нэг талаар вэб сайтаа хэрэглэгчдэд ашиглахад хялбар ( user friendly) байгааг үгүйг шалгуулах, feedback авах, түүн дээрээ тулгуурлаж вэб сайтаа засаж сайжруулах боломж болж өгөх юм. 

5. Хэвлэмэл материал, зар сурталчилгааны салбар вэб сайтаа бичиж өгөх 

Бизнес болгоны салбар чиглэл, зорилтот хэрэглэгчдээс хамаарч маркетинг, сурталчилгааны аргууд өөр өөр байдаг. Зарим бизнесийн салбарт дижитал сурталчилгаа илүү түлхүү ашиглагддаг бол зарим салбарт хэвлэмэл материал тараах, сурталчилгааны самбар байршуулах зэрэг нь илүү үр дүнтэй байдаг. Хэрэв танай бизнесийн салбарт энэ төрлийн сурталчилгаа чухал үүрэгтэй бол үүнд дижитал суваг руугаа чиглүүлэх, түүнийгээ сурталчилж вэбийн линкээ тавихаа бүү мартаарай. Хэрэв та борлуулалтаа дуудлагын төв, утсаараа авахыг хүсч байгаа бол утсаа томоор бичих нь зүй хэрэг. Харин вэб сайтаараа борлуулалт, үнийн саналын хүсэлтийг нь авахаар төлөвлөж байгаа бол вэб сайтаа илүү томоор бичиж өгөхөө бүү мартаарай.  

Facebook, Instagram, Linkedin дээрх холбоос дээр дарж орсон хэрэглэгч бол танайх бүтээгдэхүүн, үйлчилгээг авах, борлуулалт болох магадлал өндөртэй хэрэглэгч яах аргагүй мөн юм. Эцэст нь хэлэхэд вэбсайттай болсоноор шууд хандалт нь нэмэгдэж, хайлтад гарч ирдэггүй гэдгийг анхаарна биз ээ. Вэбийн хандалт нь дээрх олон арга замуудыг ашиглаж байж гарч ирдэг. 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Чатбот

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл