Захирлууд, маркетингийн менежерүүдийн хэрэглэж дадах 42 онлайн платформ

2018-02-14

Бүх зүйл дижитал орчинд шилжиж байгаа энэ үед бизнесийн байгууллага ч мөн адил дижитал орчинд өөрийгөө бүтээх шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Танай байгууллага дижитал орчинд байршсан уу? 

Дижитал орчинд байрших гэдэг нь яг юу гэсэн үг вэ?

  • Домэйн нэрээ авч бизнес мэйлтэй болох
  • Онлайн ажлын горим, дотоод автоматжуулалт
  • Вэб сайттай болох
  • Иж бүрэн social профайлууд /facebook хуудас, twitter, instagram, linkedin, youtube гэх мэт.../ 

Гэхдээ эдгээрийг хийгээд л дижитал орчинд бүрэн байршсан гэж үзэх нь хангалтгүй бөгөөд та дээрх зүйлсээр борлуулалт хийж, шинэ хэрэглэгч олж авч, үйлчлүүлэгчтэйгээ харьцаж, тэдний юу хүсч байгааг судалж мэдэх ажлаа технологи ашиглан дижитал орчинд явуулж чадаж байвал дээрх тодорхойлолтод дөхөж очиж болох юм.

Бид энэхүү нийтлэлээрээ жижиг дунд компанийн маркетерууд болон захирлуудын үйл ажиллагаандаа шууд хэрэглэж болох маркетинг борлуулалтын шийдлүүдийг дэлгэрэнгүй танилцуулан хүргэж байна.

 

1.Төсөл удирдах болон багийн ажиллагаа

Хаана ч байсан нэг оффист байгаа юм шиг ажилламаар байна уу?

 

Компанийн ажилчдын хоорондын харьцааг үр дүнтэй болгох програмуудтай танилцана уу

 

Slack нь ажлын байрны мессеж апп гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл албан ёсны чат гэсэн үг. Багийн гишүүд хоорондоо мэйл бичих мэдээлэл дамжуулах гэж их цаг авдаг хэцүү асуудлыг энэ апп хөнгөн шийдэж чадсан юм. Жижиг компаниудад үнэгүй хувилбар нь хангалттай гэж бодож байна (10k msg).

Trello нь хүн бүрт нээлттэй, ҮНЭГҮЙ дээр нь хэрэглэхэд хялбар, энгийн боловч маш өргөн боломж бүхий төслийн удирдлага, ажлын төлөвлөлт, багийн хамтын ажиллагааны систем.

Энэ төрлийн програм дундаа хамгийн шилдэг нь гэж хэлж болно. Та эргэлзэх хэрэггүй яг одоо бүртгүүлээд хэрэглээд үзээрэй жижиг дунд компаниудад үнэгүй хувилбар нь хангалттай.

Ажлын орчны хамгийн шилдэг google-ийн бүх хэрэглээний програмуудыг агуулсан цогц систем. Манай Грийн софт компани өдөр тутмын бүх ажлаа G Suite дээр явуулдаг. 1 хэрэглэгч нь $50 орчим үнэтэй.

Facebook компаниас бизнест зориулж гаргасан шинэ төрлийн бүтээгдэхүүн бөгөөд миний хэрэглэж үзсэн туршлагаас үзвэл нилээн олон хүнтэй том хэмжээний групп компаниудад илүү тохирох юм шиг санагдсан. Нэвтрүүлэх зардал 0₮. Хүн болгон шууд хэрэглэж чадна учир нь энэ бол Facebook :)

Bitrix24 нь өдөр тутмын үйл ажиллагаа, үүрэг хариуцлагын олон асуудлыг нэгтгэсэн том хэмжээний платформ юм. Өөрийн бизнесийг хэдэн минутын дотор үүсгэж болно. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан үнэгүй хувилбар байдаг.

Zoho sprints нь шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа багийн гишүүдтэй байнга холбоотой байх боломжтой прожект менежмент хэрэгсэл юм.

Сая сая бизнесүүдийн итгэлт анд болсон Basecamp нь ажлын орчинд
бүтээмж, эмх цэгц, үүрэг хариуцлагыг дээшүүлэхэд хэрэгтэй бүх зүйлийг хийдэг.Төслүүдийг удирдах, үйлчлүүлэгчидтэй ажиллах гэх мэт ...

Jira нь энэ төрлийн бас нэгэн гайхалтай програм юм. Багийн бүх гишүүд ажлыг задлах, төлөвлөж, удирдах, боломжтой бөгөөд хяналтын систем нь гайхалтай сайн ажилладаг.

  • Миний сонголт #ASANA ер нь эдгээр програмуудыг хэрэглэж эхэлснээр бүх зүйл цэгцтэй ойлгомжтой болж бүтээмж нэмэгдсэн. Тиймээс та аль нэгийг нь сонгоод шууд ашиглаад эхэл гэж зөвлөмөөр байна. Хэрэглэж байгаа хүнээрээ амь ордог болохоор тэр нь сайн энэ муу гэх нь утгаггүй юм.
    Амар
    CEO at Green soft LLC
  • Миний сонголт #Trello Хувийн болон албаны ажлуудыг аль алиныг нь Trello дээр төлөвлөж явуулах дуртай. Учир нь энэ төрлийн платформууд дээр ганцаараа биш гэр бүлээрээ эсвэл баг хамт олноороо ажиллаж байж үр дүн нь гардаг. Төлбөртэй бизнес багц нь маш их боломж бололцоотой багажуудыг /power-up tools/ санал болгодог.
    Д.Азтүших
    Cycling World компаний маркетингийн менежер
  • Миний сонголт #Slack Компанийн дотор ажилчид хоорондоо тухайн төсөл болон өдөр тутмын мэдээллээ маш хялбараар солилцох хамгийн шилдэг хэрэгсэл.
    Э.Наранмөнх
    CMO at Green Soft LLC

2.Агуулга бүтээх

“Content is King” — Essay by Bill Gates 1996

 

Хялбар агуулга бүтээж болох багажуудтай танилцаарай.

 

Та дизайны ямар ч мэдлэг мэдрэмжгүй ч дизайнеруудыг гарыг харахгүйгээр fb пост, баннер, ковер зургуудаа энэ програмын тусламжтайгаар хийж болно. Үнэгүй дизайны сонголтууд нь эхний ээлжид хангалттай байх болов уу

Агуулга бүтээгч болон систем хоёрын уялдааг API-р шийдэж өгсөн, бусад бүх төрлийн платформтой маш энгийн холбогдох боломжтой хүчирхэг агуулгын систем юм. Мөн шилдэг контент бүтээгчидтэй шууд холбогдон төлбөрөө төлөн агуулгаа бүтээлгэх боломжтой.

Buffer-ийн дэд бүтээгдэхүүн болох Pablo нь танд төрөл бүрийн бэлэн пост дизайны сонголтуудыг санал болгох ба та өөрийн үгээ сольж бичээд л постлох боломжтой. 100% үнэгүй

Та өөрийн вэб сайтдаа санал асуулга сонжоо зургийн цомог гэх мэт төрлийн бүрийн бүрэн хэмжээний интерактив агуулгыг Playbuzz платформын тусламжтайгаар бүтээж өөрийн сайт блогтоо байршуулах боломжтой. 100% үнэгүй

Та 1000+ бэлэн баннерын загвараас сонгож өөрийн компанит ажилдаа ашиглах боломжтой. Онлайн баннер эдиторыг ашиглаж өөрийн хүссэн өнгө загвар бүхий баннерыг мэргэжлийн хүний оролцоогүйгээр бүтээх боломжтой.

  • Хэдийгээр хязгаарлагдмал маягтай ч Canva нь анхан шатны хэрэгцээг маш сайн хангана. Төрөл бүрийн пост, постер хийхэд аятайхан. Гол нь iPad, iPhone, Android дээр ч шууд хэрэглэж болно. 10 жилийн хүүхдүүд ч ашиглаад хөөрхөн хөөрхөн дизайнтай постууд гаргаад байгаа харагддаг.
    Т.Жаргал
    Moto.mn, компьютер таймс сэтгүүлийн үүсгэн байгуулагч

3.Хялбар аргаар вэб бүтээх платформууд

Нэг зүйлийг шууд хэлье. Орчин үед вэб сайт хийх нь их зарлага гарах хэцүү ажил огтхон ч биш болсон.Та хүсвэл 10 минутын дотор бүх асуудлаа шийдэж болно.

 

Та өөрийн вэб сайтаа гэртээ эсвэл ажил дээрээ сууж байгаад л хийчихэж болно. Манай бизнес эрхлэгчид вэб сайтаа маш нүсрээр төсөөлж хойш тавьсаар олон зүйлийг алдаж байдаг. Яг одоо компанийхаа нэрийг бичиж, хийдэг зүйлээ оруулаад холбоо барих хаяг утсаа тавиад л эхэл гэж зөвлөмөөр байна. Дижитал маркетингийн аливаа арга техникийг вэб сайтгүйгээр удирдан явуулах боломжгүй. Ингээд вэб сайтаа бүтээж болох платформуудыг танилцуулъя.

 

Давуу тал: Үнэгүй, загварын сонголт сайтай, хүчирхэг админ хуудас /англи хэл дээр/ Дутагдалтай тал: Мэргэжлийн хүний техник туслалцаа заавал хэрэгтэй, шинэчлэл хийхгүй удвал вирус хакердуулах эрсдэлтэй, сайн маллаж явахгүй бол мөнхийн асуудалтай

Та өөрийн хүссэн загвар, сонирхол, хэрэгцээн дээрээ тулгуурлаж вэб хийх боломж олгоно, хэрэглэхэд хялбар, мэргэжлийн загваруудаас сонголт хийн, өөрийн гараар вэб хийх боломжтой. Үнэгүй хувилбар нь асуудалтай үнэтэй хувилбар нь сарын 20$

Weebly-н төрөл бүрийн бэлэн загвар, хүчирхэг багажуудыг ашиглах өөрийн вэб сайтаа бүтээх боломжтой. Дэлхийн өнцөг булан бүрийн 40 сая гаруй хүмүүс өөрсдийн бизнес санаагаа амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд Weebly-г ашиглаж байна.

Вэб бүтээх бэлэн блокуудыг ашиглаж өөрийн вэб сайтаа хормын төдий бүтээх боломжтой. Та өөрөө өөрийн вэб сайтаа хүссэн үедээ шинэчлэх бүрэн боломжтой. Бид танд байнгын тасралтгүй шинэчлэлт, тусламж эргэх холбоо, мэргэжлийн түвшний вэб аудит зэргийг санал болгож байна.

Өнөөдөр ихэнх байгууллагын сайт интернет дэх уйтгартай брошюр хэлбэрээр ажиллаж байгаа нь харамсалтай.Орчин үеийн вэб сайт бол зөв хүндээ хэрэгтэй цагт нь олддог /тухайн бизнесийг google-с хайхад 1-рт гардаг/, бүх төрлийн төхөөрөмж дээр алдаагүй зөв ажилладаг, зочилсон хэрэглэгчийнхээ мэдээллийг бизнес эрхлэгчид өгөх чадвартай, зочдоос борлуулалт болох сэжмүүдийг авч үлдээд тэдэнд хэрэгтэй нэмэлт мэдээллийг явуулж болдог, товчоор хэлбэл танай байгууллагын нэгэн салбар нэгж шиг л ажиллах ёстой.

Бидний болон бидэнтэй хамт байдаг 400 гаруй компанийн сонголт бол манай компанийн хөгжүүлсэн Green COS. Таны оруулах зүйл бэлэн бол 10 минут л хангалттай...

 

  • Миний сонголт #Green COS Грийн софтын CMS-ийг ашиглаад нилээн хугацаа өнгөрчээ. Гол давуу тал нь төрөл бүрийн бизнесийн бүх вэбсайтуудаа нэг цэгээс удирдах боломжтой. Мөн ашиглахад хялбар байдаг. Бас нэг давуу чанар нь эдний CMS байнга хөгжиж, шинэ боломжуудыг хэрэглэгчиддээ олгож өгдөг.
    С.Баярсайхан
    Entrepreneur in IT, @BayarAgency CEO @SocialActivist @TaliinEzen LLC @NAAD Brand founder

4.Аналитик трак хийх систем

Та компанит ажлынхаа үр дүнг хэмжиж чадахгүй л байна уу?

 

Хэмжих хэмжих бас дахин хэмжих.... 

 

Вэбийн статистик үздэг энэ програм нь үнэгүй боловч энэ төрөл дотроо хамгийн шилдэг нь. Вэб рүү орж ирсэн хандалтыг аль улсаас ямар нас хүйсний хүмүүс орж ирсэн, ямар хугацаа зарцуулсан, аль хуудаснаас орж ирсэн гэх мэт бүх төрлийн мэдээллийг танд өгөх болно. Танд gmail аккаунт байхад л хангалттай.

Таны вэб сайт эсвэл вэб програмыг хүмүүс хэрхэн ашиглаж байгааг мэдмээр байна уу? Энэ нь их амархан та hotjar-т бүртгүүлж тэндээс өгөх кодыг өөрийн вэб сайт дээрээ хуулж тавина. Үнэгүй хувилбар нь 100 хүртэлх хэрэглэгчийг сонгон авч тэдгээр хүмүүсийн хийж буй үйлдэл бүрийг бичлэг болгож авч танд харуулах болно.

Зөвхөн танай сайт руу орсон хүмүүс рүү facebook дээр boost хийх боломж байна. Амьдрал дээр танд ч гэсэн тохиолдсон байж магадгүй нэг сайтруу орж ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг үзчээд facebook тээ орох үед тэр үйлчилгээний сурталчилгаа таныг хаа явсан газар дагаад байдаг даа :)

Leadfeeder нь танай вэбсайт дотор, хэн гэдэг хэрэглэгч юу хийж байгааг илрүүлэн танд тайлагнах болно.

Сайтын зочдын дэлгэрэнгүй анализ болон агуулгын тал дээр танд түлхүүр үгүүдээ хэрхэн байршуулах тал дээр зөвлөгөө өгөхөөс гадна таны ямар контент ямар түлхүүр үгээр хайлтад хэрхэн илэрч байгааг, мөн хэрхэн сайжруулж болох талаар танд зөвлөдөг.

Сайтын гадаад анализаас гадна convert буюу хэдэн хүн яг борлуулалт болсон талаар илүү дэлгэрэнгүй хэмждэг. Бүтээгдэхүүн буюу онлайн сайт аппликэйшний дотоод хэрэглээний дэлгэрэнгүй анализыг гаргаж чаддаг.

  • Миний сонголт #Google Analytics Онлайн бизнес эрхлэгчид, маркетеруудын хувьд сурталчилгаа явуулсаны дараа вэб сайтад хэдэн хүн зочлов, тэднээс хэд нь худалдан авалт хийв, бидний ашиглаж буй сурталчилгааны сувгуудын /сошиал медиа, хайлтын систем, холбоос, төлбөртэй хайлт г.м/ аль нь илүү үр дүн бий болгоод байна, бидний хийсэн контентуудаас аль нь илүү борлуулалтанд нөлөөлөөд байна, аль хуудаснаас бид урсгал алдаад байна зэргийг мэдэх нь үйл ажиллагаагаа сайжруулах, бизнесийн оновчтой шийдвэр гаргахад ус агаар мэт хэрэгтэй байдаг.
    Б.Оргилбулган
    Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Компассо ХХК

5.Lead generation / Борлуулалтын сэжим үүсгэх

Зорилтот хэрэглэгчийг олж илрүүлэх, борлуулалт болгох

Борлуулалт, маркетинг, тусламж үйлчилгээний орчин үеийн хамгийн шилдэг чатын програм. Автомат бот бусад төрлийн програмуудтай холбогдох гэх мэт бүх төрлийн боломж байдаг бөгөөд үнэгүй хувилбар байхгүй нь жоохон тийм

Вэб сайтаар зочилж байгаа хүмүүсийн хувийн мэдээллийг авч үлдэх хамгийн сайн програм гэж хэлж болно.Бүртгүүлсэн хүн нь Hubspot CRM д бүртгэгдэх тул цаашаа ойлгомжтой :)

Drift борлуулалтын сэжим үүсгэх messenger төрлийн програм бөгөөд та өөрийн вэб сайт дотор live чат гаргаж үйлчлүүлэгч харилцагчидтайгаа шууд харьцах боломжтой. Үнэгүй хувилбарт хангалттай олон боломжууд байдаг.

Facebook хэрэглэгч хүн болгон шууд л танайхруу хандан бичих боломжтой. Нэмэлтээр програмчилж болох хүчирхэг API тай. Сул тал нь зөвхөн Facebook хэрэглэгчид л хэрэглэх боломжтой.

Apple компанийн 2017 оны Хөгжүүлэгчдийн чуулга (WWDC2017) уулзалт дээрээ танилцуулсан сонирхолтой бүтээгдэхүүний нэг юм. Бусад чатын програмуудын адил програмчлагдах боломжтойгоос гадна APPLE pay, apple -н бүх л төхөөрөмжүүд дээр iMessage -н тусламжтай харилцах боломжтой нь ирээдүйтэйг нь илтгэж байна.

  • Миний сонголт #Hubspot. Олон хүнтэй зэрэг харилцдаг учир хэн хэзээ ямар материал бүрдүүлэх, элсэлтийн ажил ямар шатандаа явж байгааг хялбар хянаж болдог. Ингэснээр ажилтнуудын бүтээмж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж хэд дахин нэмэгдсэн.
    Н.Мөрөн
    Eduworld Боловсролын төвийн Гүйцэтгэх захирал

6.Хайлтын системийн програм

Хайлтын систем нь борлуулалт хийх хамгийн үр дүнтэй суваг. Ингэхэд та өөрийн бизнесийн түлхүүр үгнүүдээ эзэлж авч амжсан уу?

 

 

KWFinder нь түлхүүр үгийн судалгаа хийх хамгийн шилдэг сонголт юм. Өөрөөр хэлбэл таны сонирхож буй түлхүүр үгийг одоогийн байдлаар хэн эзэлж байгааг харуулна. Мөн хэр их хайлт хийгддэг болохыг танд хэлж өгнө.Үнэгүй хувилбар нь 1 IP хаягаас өдөрт 2-3 үг шалгаж болдог надад бол болоод л байдаг

SE Ranking нь сайт дээрх аудит, өрсөлдөх чадварыг үнэлэх, вэбсайтын зэрэглэл, түлхүүр үг санал болгох, бүлэглэх, backlink мониторинг хийх гэх мэт мэргэжлийн мэдээллээр хангах цогц програм юм. Миний судалж үзсэнээр Монгол сайтууд дээр бүрэн ажиллахгүй байсан бөгөөд гадаад зах зээл дээр ажиллах гэж байгаа бол танд хэрэгтэй чухал мэдээллүүдийг гаргаж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Мөнгө төлөөд google хайлтын системд шууд 1-рт гарч болно. Google AdWords нь хайлтын системд төлбөр төлж маркетинг хийх цогц програм юм.

Товчхон хэлхэд таны вэб сайт ямар ямар түлхүүр үгээр google хайлтын үр дүнд хэддүгээр байранд жагсаж байгааг энэ програм танд хэлж өгнө. Нэг даваа давах ёстой тэр нь өөрийн вэб сайтын жинхэнэ эзэн нь мөн гэдгээ энэ програмд батлах ёстой. Өрсөлдөгч чинь таны сайтыг хараад байж болохгүй шүү дээ :)

Search Console-той яг адилхан таны вэб сайт ямар ямар түлхүүр үгээр Bing хайлтын үр дүнд хэддүгээр байранд жагсаж байгааг энэ програм танд хэлж өгнө. Bing нь АНУ-д хайлтын зах зээлийн 22% -ийг (2017он) эзэлдэг бас нэгэн төрлийн хүчирхэг хайлтын систем юм.

  • Миний сонголт #GoogleAdwords. Дэлхийн хэмжээнд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, зар сурталчилгаагаа өргөн хүрээтэй, аль ч зах зээл дээр хүргэхээр зэхэж байгаа бол таны хамгийн зөв сонголт байх болно.
    В.Баярсайхан
    #LendMN "Анд глобал”-ын үйл ажиллагаа хариуцсан захирал

7.Судалгаа, санал хүсэлт хүлээж авах програмууд

Та эдгээр хэрэгслийг ашиглан вэб сайтад тань зочилж буй хүмүүсээс ''Хэрэгцээтэй зүйлсээ олсон уу?", "Энэ нийтлэл танд хэрэг болсон уу?" гэх мэт хүссэн асуултаа асууж хэрэгцээтэй мэдээллээ олж авах боломжтой. Боломжит худалдан авагчиддаа илүү сайн үйлчлэхийн тулд танд эдгээр програмууд хэрэг болно

 

 

Төлбөргүй хувилбараараа нэг удаадаа 10 асуулттай судалгааг 100 хүнээр бөглүүлэх хязгааргүй бөглүүлэх боломжтой. Төлбөртэй хувилбарууд нь маш хүчирхэг.

Qualaroo вэб сайтаар зочилж байгаа хүмүүсээс санал хүсэлт авах зориулалттай програм юм. Сайтын доор болон попап цонх байдлаар гарах боломжтой. Хэрэглэгчидээсээ хүссэн асуултаа асууж болно. Та туршаад үзээрэй.

Survicate бас нэгэн төрлийн зорилтот хэрэглэгчдээсээ санал хүсэлт судалгаа авах зориулалттай програм юм. Та өөрийн асуултуудаа зохиож сайтаа байршуулах embed код ашиглаж мэйл дундаа оруулсан ч болно.

100% үнэгүй энэ програмыг манайхан маш өргөн дэлгэр ашигладаг болохоор тайлбар илүүц байх гэж бодож байна. Вэб сайт дундаа эсвэл өөрийнх нь линкээр гээд яаж л бол яаж ашиглах боломжтой энэ програмыг хэрэглэхийн тулд Gmail аккаунттай байхад л хангалттай.

  • Миний сонголт #GoogleForm Ямар нэг арга хэмжээ, аялал зэрэг бүртгэл хөтлөх шаардлага байнга тулгардаг. Тэр болгонд хамгийн хялбараар хурдан бүртгэл мэдээлэл авахад Google форм яг тохирдог. Бүртгэлээ цааш нь excel болгон боловсруулж болдог нь маш давуу талтай.
    Э.Мөнхцэцэг
    Founder CEO "Munkh Resorts Mongolia" LLC www.Resortsmongolia.mn

8.И-мэйл маркетинг хийх програмууд

И-мэйл маркетинг нь хэрэглэгчдээ сургах, худалдан авалтанд бэлтгэх, эцэст нь борлуулалт хийх хамгийн хямд шийдэл юм. Ялангуяа та B2B бизнес хийдэг бол бүр ч их хэрэгтэй.

 

 

MailChimp нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг мэйлийн програм бөгөөд ямар ч төрлийн хүн хэрэглэж чадахаар амархан програм юм. Үнэгүй хувилбар нь 2000 хэрэглэгч рүү сард 12000 хүртэлх мэйлийг илгээж болдог.

AcitveCampaign нь бас нэгэн төрлийн түгээмэл мэйлийн програм юм. Бусад энэ төрлийн програмуудаас давуу тал нь мэйлийг илүү ухаалаг автоматжуулсан байдлаар илгээж болдог.

Бусад энэ төрлийн програмуудаас гол давуу тал нь бүх багцад хязгаагүй харилцагч нэмж болдог бөгөөд үнэгүй хувилбар нь өдөрт 600 мэйл илгээж болдог. Илүү дэлгэрэнгүйг сайт руу нь орж үзээрэй

Манай компанийн хэрэглэдэг програм бөгөөд жижиг дунд бизнест хамгийн тохиромжтой.Үнэгүй хувилбар нь 1000-н харилцагч руу хязгааргүй мэйл илгээх болон автоматжуулалт хийх бүрэн боломжтой. Үнэтэй хувилбар нь ч бусад энэ төрлийн програмуудаас харьцангуй хямд байдаг.

  • Миний сонголт #MailerLite Борлуулалтын процессод хэрэглэгчээ мэдээллээр хангаж борлуулалтруу хөтлөх процессийг имэйл маркетингийн автоматжуулалт ажилд их тус болдог. Энэ автоматжуулалт нь бидний цаг их ордог ажлуудыг хөнгөвчлөөд зогсохгүй борлуулалтаа нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг.
    Г.Ашиг
    Marketing Manager at Dale Carnegie Training Mongolia
  • Миний сонголт #MailChimp Бүтээгдэхүүн борлуулдаг и-мэйл бүтээх нь төлөвлөх, бүтээх, турших, түгээх, анализ хийх гээд том ажил болдог. Мailchimp дээр энэ бүхнийг хялбар бас хурдан хийж хэрэглэгчиддээ сар бүрийн мэдээ мэдээллийг асуудалгүй хүргэж чаддаг. Нэг бүтээсэн мэйлийн загвар буюу template-ээ дараа дараагийн мэйлүүдээ ашиглаж хэрэглэгчдэд брэндээ хоногшуулж байвал зүгээр байх. Үнэгүй хувилбар нь 12000-н мэйл явуулах боломж олгодог нь ихэнх B2B байгуулагуудад хангалттай байдаг.
    Д.Азтүших
    Cycling World компаний маркетингийн менежер

Нийтлэл бэлдсэн

Image
Э.Амар
CEO at Green soft LLC
Image
Н.Ахмарал
Marketer
Image
Д.Наранчулуун
CTO at Green Soft LLC
Image
Э.Наранмөнх
CMO at Green Soft LLC

Орчин үед дижитал бизнест хөл нийлүүлэн алхахад тань бидний санал болгосон эдгээр програм шийдлүүд танд бүрэн тохирно гэдэгт бид итгэлтэй байна. Хамгийн гол нь энэхүү програм хангамжуудыг ашиглахад дийлэнх нь үнэ төлбөргүйгээс гадна, туршилтын хугацаа, хэрэглэгчдэд зориулсан гарын авлага зэрэг бүх зүйл нь нээлттэй байдаг. 

Мэдээж бизнесийн онцлог хүрээнээс хамааран эдгээрийг бүгдийг нь хэрэглэх шаардлагагүй юм. Та өөрт хэрэгцээтэйгээ сонгон туршиж үзээд хэрэглэх нь зүйтэй. 

Эдгээр програмуудыг хэрэглэхгүй байлаа гээд таны бизнест ямар нэгэн нөлөө өөрчлөлт байхгүй. Гэхдээ л өөрчлөгдөхгүй, сайжрахгүй хэвээр үлдэнэ гэдэг нь хамгийн том алдагдал биш гэж үү? 

Таны бизнест амжилт хүсье!

Танд асуулт байна уу?

 

Үндсэн бүтээгдэхүүн

Та бизнесээ онлайн орчинд байршуулахаар шийдсэн үү? Тэгвэл бид танд туслая.

Вэб сайт

Мэргэжлийн хүний тусламжгүй вэб сайт бүтээх систем

Мессеж Маркетинг

Хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн хүмүүс рүү илгээх боломжтой

Онлайн нэхэмжлэл

Та нэхэмжлэхээ хэвлээд сканердаж илгээсээр л байна уу

Вэб байршуулах

Бизнесийн танилцуулга сайтад хамгийн зөв сонголт

Чатбот

Ирээдүйд эхнэр, нөхрөөсөө илүүтэйгээр боттой ярилцана

Сургалт

Та өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй

Бусад нийтлэл