Бизнесийнхээ, компанийнхаа домэйн нэрийг урьдчилаад авчихсан, эсвэл хэзээ нэгэн цагт хэрэг болж магадгүй гээд домэйн худалдаж аваад хадгалчихсан хүмүүст ийм л зовлон тулгардаг болов уу.
1. Нэг л мэдэхэд нэг жил өнгөрдөг
Хөөр баяртайгаар домэйн нэрээ худалдаж авсан өдөр өчигдөрхөн мэт санагдаж байхад таны домэйн нэр дуусахад 1 сар үлдлээ гэсэн автомат имэйл ирэх тэр нэг мөч...
2. .mn VS .com
.mn домэйнээ авчихсан байдаг одоо .com оо авах уу яах уу?
3. Нэрний дундуур зураас
Дундуур зураасгүй бичихээр хүн ойлгохгүй, зураастай бичихээр урт болчих гээд? (www.arzaisantolgoi.mn vs www.ar-zaisan-tolgoi.mn)
4. Хаях гэхээр хайр хүрээд байдаг
Уг нь гоё домэйн байдаг. Дээр нь юм хийх гэхээр нэг л болж өгөхгүй байсаар байтал дараагийн сунгах хугацаа нь хүрчихдэг. Тэгээд л сунгадаг даа...
5. "Эзэн" нь домэйнээ авахгүй
Нэг компанид домэйнээ зарна гээд төлөвлөөд түрүүлээд авчихаад дараад байж байтал нөгөө газар нь сонирхохгүй байх.
6. "Явцгүй" домэйн нэр
Энэ ёстой алахаар домэйн нэр гэж бодоод авчихаад сарын дараа харсан чинь явахааргүй домэйн нэр байх.
7. Домэйн ээ алдах
Гоё домэйн нэр авах гээд мөнгөө цуглуулж цуглуулж, бас өдөр болгон available эсэхийг нь шалгаж байтал өөр хүн авсан байх.
Юмыг яаж мэдэх вэ гоё домэйн нэрээ доорх хэсэгт шалгаад үзээрэй. Авах боломжтой байх ч юм билүү :)