Вэб сайт хийлгэхээр сонирхож буй харилцагчдаас хамгийн их асуудаг түгээмэл асуулт, хариултуудыг энэхүү нийтлэлээр хүргэж байна. Та вэб сайт хийлгэхээр төлөвлөж байгаа бол эдгээр асуултууд танд төрж байгаа гэдэгт итгэлтэй байна. Уншиж үзээд илүү нарийвчилсан мэдээлэл хэрэгтэй бол имэйлээр болон 77101251 (1) утсаар холбогдож мэдээлэл аваарай.
1. Вэб сайт ямар үнээр хийдэг вэ?
- Манай компани руу хандаж буй хүмүүсийн асуудаг нийтлэг асуултын нэг бол энэ асуулт юм. Бид ихэнхдээ шууд утсаар эсвэл анхны уулзалтаар хариу өгөх боломжгүй байдаг. Учир нь вэб сайт хийх зардал нь бизнесийн салбар, вэб сайтын бүтэц, зорилго, технологи, төрөл, агуулга, агуулгыг дүрслэх хэлбэр, орох нэмэлт үйлчилгээ гэх мэт маш олон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй үнэ өртөгтэй байдаг. Иймд та вэб сайт хийх үнийн мэдээлэл авахыг хүсвэл өөрийн хийлгэхээр зорьж буй сайтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгөх шаардлагатай. Тухайлбал, вэб сайт дээрээ ямар ямар мэдээллийг зайлшгүй оруулах вэ гэдгээ хүсэлтэндээ бичээд илгээгээрэй. Энэхүү хүсэлт нь таныг яг ямар төрлийн вэб хийлгэхээр зорьж байгааг тодорхойлох чухал өгөгдөл болдог тул энэ мэдээллээ илгээсэн харилцагчид үнийн санал нь хурдан очих болно.
2. Үнийн саналын хүсэлтэд хэзээ хариу өгөх вэ?
- Нийтлэг Монголд вэбийн хэрэглээний соёл дутуу суусантай холбоотойгоор хүсэлтээ илгээлээ гэхэд хэзээ хариу өгөх бол гэдэг асуулт хүн бүрт төрдөг. Манай байгууллагын тухайд дижиталаар бүх үйлчилгээгээ үзүүлдэгийн хувьд орж ирсэн хүсэлт болгонтой танилцаж холбогдож үнийн саналыг ажлын дарааллын дагуу илгээдэг. Дундаж хугацаа ажлын 2-5 цаг. Мэдээж ачаалал ихтэй үед эсвэл хүсэлтийг сайтар судалж үнийн санал илгээх шаардлагатай тохиолдолд 24-48 цаг болдог. Иймд та хүсэлтээ тодорхой илгээвэл танд очих үнийн санал хурдан бөгөөд тодорхой байх болно гэдгийг санаарай.
3. Вэб сайттай болоход ямар ямар зардал гардаг вэ?
- Вэб сайт хийлгэхэд үндсэн 2 төрлийн зардал гардаг. Нэг нь жил бүр тогтмол гардаг бол нөгөө нь нэг удаа гардаг зардал байдаг.
Тэгвэл нэг удаа гарах зардал гэж юу вэ?
- Энэ бол таны вэб сайт хийлгэх төлбөр буюу вэбийн загвар дизайн гарган хийх үйлчилгээг хэлнэ. Үүнийг та анх вэб сайтаа хийлгэхдээ л гаргана. / Гэхдээ энэ дахиад зардал огт гарахгүй гэсэн үг биш өгөөд хэрвээ сайтын зорилго өөрчлөгдөх том хэмжээний зарчмын өөрчлөлт хийх тохиолдолд нэмэлт зардал тусдаа гарч болно.
Тогтмол гарах зардал гэж юу вэ?
- Жил бүр тогтмол гарах зардал нь 2 зүйлээс бүрддэг.
1-т. Домэйн нэр: Энэ нь таны авах гэж буй нэрийн төгсгөлөөс хамааран дараах үнэтэй байдаг. *.MN 99,000₮, *.COM 33,000₮ *.NET 46 000₮ (ЖИШЭЭ нь: greensoft.mn домайн нь 99,000₮ )
2-т. Вэб байршуулах: Үүнийг хүмүүст дийлэнхидээ хост, сервер гэж нэрлэдэг. Вэб байршуулах зардал нь вэбийн хүчин чадлаас хамаарч харилцан адилгүй төлбөр гардаг. Дээрх тогтмол гарах зардлуудыг зайлшгүй төлөх ёстой бөгөөд аль нэгийг нь сунгаагүй тохиолдолд таны вэб сайт ажиллахгүй. Өөрөөр хэлбэл ус, тогны мөнгө төлдөгтэй яг адил хоёулаг нь төлөх ёстой байдаг. Жич: Энэ зардал нь заавал төлөх суурь зардал бөгөөд хэрвээ хүсвэл нэмэлтээр тусламж үйлчилгээ болон маркетингийн үйлчилгээ авч болно.
4. Жил бүр гардаг зардал нь ямар учиртай вэ?
Вэбсайттай хүн болгоно жил бүр тогтмол төлбөр төлж вэбийн үйлчилгээгээ үргэлжлүүлэн авч явдаг. Энэ нь энгийнээр тайлбарлавал таны байрны мөнгө гэсэн үг. Жил бүр тогтмол гарах зардал нь 2 зүйлээс бүрддэг.
1-т. Домэйн нэр: Энэ нь таны авах гэж буй нэрийн төгсгөлөөс хамааран дараах үнэтэй байдаг. *.MN 99,000₮, *.COM 33,000₮ *.NET 46 000₮
2-т. Вэб байршуулах: Үүнийг хүмүүс дийлэнхидээ хост, сервер гэж нэрлэдэг. Вэб байршуулах зардал нь вэбийн хүчин чадлаас хамаарч харилцан адилгүй төлбөр гардаг. Дээрх тогтмол гарах зардлуудыг зайлшгүй төлөх ёстой бөгөөд аль нэгийг нь сунгаагүй тохиолдолд таны вэб сайт ажиллахгүй. Хэрэв та домэйн хаягаа өөр газраас авсан бол /Датаком МэйжикНэт гм/ тухайн газрынхаа заасан хугацаанд төлөх ёстой.
5. Вэб сайт маань ямар хугацаанд бэлэн болох вэ?
Вэб сайт бэлэн болох хугацааны 90% нь хэрэглэгч талаас шалтгаалдаг. Тодруулбал, вэб сайт хийх хугацааг 2 үе шатанд хувааж үздэг. Систем буюу вэб сайт бэлэн болох хугацаа /тухайн вэбийн харагдах байдал буюу дизайн, админ хуудас гм /+Агуулга оруулах хугацаа /Вэб сайтын мэдээлэл/= Нийт хугацаа
Тэгэхээр вэб сайт хийх хугацаа нь таны зорилго хэр тодорхой байгаагаас хамгийн гол нь вэб сайтад орох материалын бэлэн байдлаас хамаарда гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл таны бүх юм бүрэн бол өдрөөр биш, цагаар биш, минутаар ярих хугацаанд бэлэн болох боломжтой. Иймд та бүхэн цаг алдалгүй вэб сайтдаа орох материалыг хэрхэн бэлдэх, юуг анхаарах шаардлагатай тал дээр анхаарлаа хандуулж, материалаа бэлдэх шаардлагатай гэсэн үг юм. Дунджаар танилцуулга мэдээлэл бүхий вэб сайт бэлэн болох хугацаа 14 хоног байдаг. Энэ мэдээж материал контент бэлэн байгаа тохиолдолд гэдгийг хэлэх нь зүйтэй.
6. Вэб сайт хийлгэхэд бизнес имэйл, домайн нэр дагалддаг уу?
Вэб сайт болон домайн нэр, бизнес имэйл нь бүгд тус тусдаа бие даасан үйлчилгээнүүд юм. Өөрөөр хэлбэл нэг үйлчилгээн дотроо нөгөөгөө агуулдаггүй гэж ойлгож болно. Домайн нэр бол танай вэб сайтын хаяг буюу greensoft.mn гэдэг шиг нэршил юм. Харин вэб бол тухайн нэр хаягаар бичээд ороход танай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж, үйлчилгээ үзүүлж байгаа онлайн салбар тань юм.
Бизнесийн имэйлийн тухайд танай байгууллыг нэрийн хуудас гэж ойлгож болох бөгөөд домайн нэр дээр суурилж үүсдэг. Бизнесийн имэйлийн үйлчилгээ төрөл, багтаамж, хэрэглээнээсээ хамаарч олон янз байдаг тул бизнесийн имэйлээ авахдаа тухайн имэйлийн үзүүлэлтүүдтэй сайтар танилцаад авч байхыг танд зөвлөе.
7. Домайн нэр хэрхэн захиалах вэ?
Та өөрийн сонирхож буй домайн нэрийг өөрийн байгаа газраас онлайнаар авах болможтой. Та greensoft.mn сайтын нүүр хэсэгт байгаа "Домайн нэрээ оруулна уу" хэсэгт өөрийн авах гэж буй домайн хаягийг бичээд шалгаж үзээрэй. Хэрвээ боломжтой гэж гарвал сагсанд хийж дараагийн алхам руу шилжих ба захиалгын мэдээллээ шалгаад хувийн мэдээллээ оруулж захиалан авах боломжтой. Төлбөрийн нэхэмжлэх нь таны бүртгүүлсэн мэйлээр очих болно. Төлбөрөө хийхдээ нэхэмжлэл дээрх гүйлгээний утгын зааврын дагуу хийх ёстойг сайтар анхаараарай.
8. Вэб сайтдаа хэлний нэмэлт сонголт хэрхэн нэмэх вэ?
Та өөрийн вэб сайтаа хэдэн ч хэл дээр хийлгэж болох ба нэмэлт хэл тутамд нэмэлт нэг удаагийн зардал гарна. Вэб сайт нь анхнаасаа нэг л хэл дээр хийгддэг бөгөөд тухайн хэл нь Англи, Монгол аль хэл дээр байж болно. Хэлний нэмэгдлийг та бүхэн орчуулга оруулах контентоо бэлэн болгосны дараа явцын дунд захиалан авах боломжтой бөгөөд хэлний нэмэгдлийн сайтдаа оруулах контентоо өөрсдөө оруулах эсвэл тухайн контентийн мэдээллээ төлбөр төлж манайхаар оруулуулах боломжтой байдаг.
9. Вэб сайт хийлгэхэд ямар ямар материал бэлдэх шаардлагатай вэ?
Та вэб сайттай болохын тулд эхний ээлжинд дараах зүйлсийг бэлдсэн байх шаардлагатай. Эдгээр зүйлс нь төгс байх шаардлагагүй бөгөөд явцын дунд байнга сайжруулж шинэчлэх юм.
- Лого [PNG эсвэл эх файлаар]
- Албан ёсны домэйн хаягаа сонгох
- Танай вэб сайтыг ямар үгээр хайхад гарч ирдэг байвал зохимжтой вэ? [түлхүүр үгийн судалгаа]
- Танай байгууллагатай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гаднын байгууллагуудын жишээ, вэб сайт?
- Танай байгууллагын вэб сайтыг цаашид хариуцаж ажиллах мэргэжилтэн /сургалтанд суух/
- Вэбийн бүтэц гаргах [бүтцээ хэрхэн гаргахаа мэдэхгүй бол бидэнд хандаж болно]
- Вэбийн бүтцийн дагуу хуудас тус бүрийн агуулга [текст, зураг, видео]
- Мөн бид гэрээ хийгдсэний дараагаар харилцагч байгууллагууддаа “Материал бэлдэх стандарт” болон Вэб хийлгэх явцад хэрэглэгчийн зүгээс анхаарах зүйлсүүдийн талаар албан ёсоор мэдээлэл хүргүүлдэг.
10. Вэб сайтад орох зураг, текст материалыг танайх бэлдэж өгөх үү?
Вэб сайтад орох зураг текст нь контент бэлдэх ажил бөгөөд үүнийг хэрэглэгч тал бүрэн хариуцна.
11. Танайх вэб сайт хийхдээ ямар програм, технологи ажиглаж хийдэг вэ?
"Грийн софт" ХХК- ийн инженерүүд вэб технологийн салбарт 12+ жил ажиллаж байгаа туршлагатай хүмүүс тул өргөн хэрэглэгддэг бүх төрлийн технологийг захиалагч талд санал болгож чадна. Төсөл тус бүрээс хамаарч сонгох технологи нь өөр өөр байдаг. Үндсэндээ бид өөрсдийн вэб хөгжүүлэх томоохон платформыг бий болгосон бөгөдөө тэрхүү агуулга удирдах систем дээрээ вэб сайт, чатбот, дуудлага удирдах үйлчилгээ гэх мэт бүх үйлчилгээгээ үзүүлдэг.
12. Онлайн худалдааны сайттай болоход ямар ямар зардал гардаг вэ?
Онлайн худалдааны вэб дээр хоёр төрлийн саналыгбид бизнес эрхлэгдэдээ санал болгож ажиллаж байна.
Нэгдүгээрт, Манай онлайн худалдааны цогц шийдэл бүхий платцорм дээр манайхаар загвар дизайн, бүх процессыг хийлгүүлэх. Энэ нь setup fee зардал + сарын төлбөртэй
Хоёрдугаарт, Манай easyshop.mn онлайн шопын загвар санал болгох системээс загвараа өөрсдөө түрээслэн авч мэдээллээ оруулан ашиглах. Энэ нь зөвхөн сарын төлбөртэй.
Манай платформын давуу тал нь OMNI 360 буюу бүх сувгаас захиалга хүлээн авах боломжтой. Бүх суваг гэдэгт танайхаас худалдан авалт хийхээр хэрэглэгчдийн орж ирж байгаа чатбот, утас, вэб гэх сувгууд бүгд хамаарах юм. Харин зардлын тухайд дараах зардлууд гарна.
- Домэйн нэр: *.MN 99,000₮, *.COM 33,000₮ / жил бүр төлдөг төлбөр /
- Онлайн төлбөр тооцоо хийх бол SSL: Үнэ нь 100,000₮-c 500,000₮ хооронд / жил бүр төлдөг төлбөр /
- Вэб байршуулах: Вэбийн хүчин чадлаас хамаарч харилцан адилгүй төлбөр гарна / сар бүр төлдөг төлбөр /
- Вэб сайт хийлгэх төлбөр / зөвхөн эхний удаад төлдөг төлбөр/
- Онлайн шопын бэлэн загвар түрээслэх боломжтой. Энэ тохиолдолд easyshop.mn рүү ороорой.
13. Вэб сайтаа хүлээж авсаны дараа мэдээ мэдээллээ бид өөрсдөө нэмж хасах, өөрчлөх боломжтой юу?
Боломжтой. Та өөрийн вэб сайтын мэдээллээ хүссэн үедээ өөрчлөх, засах, устгах боломжтой бөгөөд үүнд IT нарийн мэдлэг шаардлагагүй. Мөн админтай ажиллах үедээ асууж тодруулах зүйл гарвал админ дээрх онлайн чатаар манай инженерүүдээс тусламж зөвлөгөөг шууд авах боломжтой.
14. Би домэйн нэр, хостоо өөр газраас урд нь авчихсан, гэхдээ танай системийг ашиглаж вэб сайтаа хийлгүүлж болох уу?
Та домэйн нэрээ хаанаас ч авсан байсан манай системтэй холбон ашиглах боломжтой. Харин хост буюу байршуулах үйлчилгээний хувьд манай систем нь үүлэн технологид суурилсан хост буюу байршуулах үйлчилгээний дэд бүтцээ бүрэн шийдсэн тул нь таны авсан хостыг ашиглах боломжгүй юм.
15. Вэб сайтаа танай дээр очихгүй онлайнаар харьцаад хийлгэж болох уу?
Та гадаадад эсвэл орон нутагт, ер нь газар зүйн байршлын хувьд хаана ч байсан манай оффис дээр ирэхгүйгээр онлайнаар харьцаж вэб сайтаа хийлгэх бүрэн боломжтой. Сүүлийн үед ингэж хийлгэж байгаа хүмүүс цөөнгүй болсон ба ирээдүйд энэ хандлага улам ихсэх төлөвтэй байна.
Танд асуулт байна уу? Үнийн санал авах бол доорх хэсэг дээр дарж хүсэлтээ илгээгээрэй.